《Dark Moon /✔️/》15. Там эсвэл Диваажин
Advertisement
Тэгшхэн зассан зүлгэн дээр хэвтүүлсэн Мирэгийн улаанаар тунарах нүд нээгдэх үед тэр туйлын үзэсгэлэнтэй болж байлаа. Хувхай цайсан арьс нь сэргэж, үс нь төлжөөд тун эрүүл болох нь тэр.
Найзууд нь Сонхүнаас ч дутахгүй баярлаж инээд алдана. Гагцхүү энэ бүхнийг болж буйг ч үл анзааран Мирэ рүү ширтэх Сонхүн л юу болоод байгааг ойлгосонгүй. Мирэ сэргээд босч ирчихээд анх удаа харж байгаа мэт бүхнийг тойруулан ажна. Анхаарах ёстой гол нэг зүйл нь Мирэ амьд байна. Амьдрах амьдрахдаа бүр цус сорогч болчихсон байна шүү дээ.
Гэхдээ яаж? Эдвард хэлэхдээ цэнхэр шингэнийг биед нь хэд хэдэн удаа оруулж таниулаад, дараа нь заавал цус сорогчоор хазуулж байж эсрэг өөрчлөлт гарч бүрэн цус сорогч болдог гэсэн дээ.
Харин Мирэ цэнхэрийг нэг л удаа тариулсан бас цус сорогчоор ч хазуулаагүй хэрнээ сэргээд босоод ирсэн. Түүний сайхан үнэртэй цусанд учир байна уу, эсвэл бүр өөр зүйл үү?
Асахид сүлбүүлэн асар их өвдөлтийг мэдрэхдээ би өөрийгөө үхэхийг мэдэж байлаа. Хайртынхаа уруулыг эхний бөгөөд эцсийн удаа мэдэрчихээд биеэ дийлэхгүй хойшлоход Сонхүн намайг тэвэрч авах нь мэдэгдэж нүдээ аньсан юм.
Сүнс минь биеэсээ гарч орхисон мэт тэдний дуу хоолой цуурайтан алсран холдоно. Диваажин эсвэл там гэж байдаг бол аль руу нь орох болоо гэх мэт зүйлүүд ч бодоод амжлаа.
Гэтэл цээжин тушаа асар их өвдөлт мэдрэгдэн, хөлнөөс чирч буй мэт л санагдахад би гацаж орхилоо. Би чинь үхсэн биш бил үү?
Хэсэгхэн нүдээ аниж суугаад нээхдээ би цэлмэг тэнгэрийг олж харав. Үхчихээд солиорч байгаа юм байх даа гэж бодсон ч үүлс хэтэрхий хурдан хөдлөж, цаахна шоргоолжны газар чичрүүлэх чимээ сонсогдож эхлэхэд гайхаж орхилоо.
Юмс хэтэрхий их чимээтэй нь дуулдаж толгой өвдөхдөө гараараа чихээ даран хажуу тийшээ харахдаа гайхширсандаа том нүдлэв. Сонхүн над руу ширтэх агаад би түүнийхээ нүүрний инч бүрийг нь алдалгүй харж, бүр саяхан зүсэгдсэн шархан завсраар нь орох мэт хэр гүнзгий шархалсаныг нь ч харж чадаж байлаа.
Гараа тулан өндийгөөд бусад зургаан залуус руу харахдаа бүр л гайхширч орхилоо. Бэртсэн газар болгоныг нь олж мэдэж, яаж яваад гэмтээсэн нь ч нүдэнд харагдах шиг болов.
Жишээ нь Жэй тулалдаж явахдаа гуяа Хожи гэх хүн чонод уруулсан бол, Ники Эдвардад зодуулаад нуруун дээр нь томоос том хөхрөлт үүссэн байх аж. Сонхүн руу харвал хэвлий дээр нь Асахигийн дэвссэн мөрнүүд үзэгдэнэ.
Одоо л бодит байдалдаа буцаж ирээд хайртынхаа нүд рүү харлаа. Энэ л гүн харц, үзэсгэлэнтэй нүднээс үүрд хагацлаа гэж ямар их айж байсан гээч. Хоёр гараа явуулан шанаанаас нь барьж аваад зөөлхөн илж өгөөд тэвэрлээ. Энэ хорвоо дээр намайг хайрласан, намайг хамгаалсан анхны хүн шүү дээ.
Сонхүн Мирэд тэврүүлчихээд одоо ч итгэж өгөхгүй байгаа бололтой бүлтгэнэнэ. Тэгээд санаа нь амрах шиг зөрүүлэн чангаас чанга тэвэрлээ. Нөхөд нь ч хоёуланг нь орхих хэрэгтэйг мэдсэн мэт чимээгүй холдлоо. Сонхүн удалгүй тэврэлтээ суллан Мирэгийн царайг нүүрэндээ ойртуулан бэртсэн эсэхийг шалгаад уруул руу нь нүдээ тусгав. Золгүй явдал болох үед энэ л уруул түүнийг илбээд, энэ л бие нь түүний гар дээр унасансан.
Advertisement
Сонхүн уруулаа зөөлхөн урагшлуулан Мирэгийн уруул дээр аваачихдаа тэр аз жаргал, тайвшрал, баяр хөөр, хайрыг зэрэг мэдэрч байлаа. Мирэ нүдээ анин өөдөөс нь үнсэхэд нулимс хацрыг нь зүснэ. Энэ хоёр оршихуй бие биенээ алдах вий гэж тэгтлээ айж, тэгтлээ шаналсан аж.
Нулимстай нь холилдсон гашуун хэрнээ хос хоёрын хувьд баяртай бүхий л мэдрэмжээр бүрхэгдсэн чихэрлэг хоёр дахь үнсэлт нь дуусах үед удаан уулзаагүй мэт сэтгэлийн үгээ хэлцэнэ.
Мирэ гэнэт л асар ихээр ам нь цангах мэдрэмжийг мэдрэхдээ амаа даран муухай царайллаа. Соргог чих нь тун хурдан ажиллаж, ойн цоорхойд ус уун зогсох бугын хөдөлгөөнийг мэдрэн тэр ан руугаа гэтэх мэт маш зөөлөн гишгэлсээр одлоо.
Сонхүн амьтны цус уувал амтгүй гэсэндээ бас санаа зовсондоо араас нь очиход хангайн буга аль хэдийнээ Мирэгийн зоог болсон байлаа. Дөнгөж анх удаа ан хийхдээ ийм сайн байна гэдэг бага зэрэг гайхширмаар.
Мирэ бугын цусыг сорж дуусаад амаа арчин эргэхдээ Сонхүнийг хараад цочих шиг болов. Тэгээд ухаан орох мэт эргэн тойрноо харлаа.
"С-Сонхүн аа би яачихаа вэ? Дөнгөж сая амьтны амь өөрийн нүцгэн гараараа таслачихсан уу?"
Цочирдсондоо мөр нь чичрэх хайртыгаа Сонхүн энгэртээ тэврээд тайвшрууллаа. Мирэ хайртынхаа л энгэрт нялхарч, эвлүүлдэг тоглоом шиг тохирон цээжээр нь тэвэрч гараа түгжинэ.
"Чи минь цус сорогч болчихсон. Чамайгаа амьдруулах арга үүнээс өөр байгаагүйд уучлаарай."
Үсийг нь илэнгээ намуухан хоолойгоор ярих хүүгийн яриаг жаалхан охин сайтар сонсоно. Тэгээд эцэст нь дахин уулзсан байхад бусад зүйлс нээх хамаагүй санагдаж эхлэлээ.
Анхны ангаа хийсэн Мирэ, Сонхүнтай хөтлөлцсөөр нөхөд дээрээ очин дайн болсон газраас холдлоо. Одоо тэдэнд дуу нэгтэй үзэн яддаг нэг л хүн бий. Эдвард.
Түүнийг хөнөөгөөд "Хар Сувд"-ыг зохих хүнд нь өгье гэж тохироод явав.
Эдвардын харшийн гадаа очоод нэвтрэхэд Эдвард номын сандаа болор хоргон дотор эгэл бус төрөлхтнүүдийн амин зүрх болох "Хар сувд"-ыг байрлуулжээ. Түүнийгээ тун бахдалтай харан зогсож, инээд алдаж байгаад эргэхдээ өрөөнд нь орж ирээд ажиглаж байсан найман хүнийг хараад дарстай хундагаа алдаж орхив.
Юун түрүүнд Мирэ рүү хараад амьд буйг нь гайхаж байлаа. Бусад долоон хүүгийн түүн дээр ирсэн зорилгыг мэднэ шүү дээ. Өшөө авалт.
Дуулгавартай сайн байвал гэрийнхэнтэй нь уулзуулна гэж амлачихаад чимээгүйхэн бүгдийг нь хүйс тэмтэрч орхисон. Тэдгээр хөвгүүдэд одоо наашаа гэх гэр бүл үгүй.
Энэ цаг мөч ирэхийг мэдэж байсан ч ийм хурдан ирнэ чинээ санаагүй явжээ. Дуугүй л гараа өргөн хэзээ ирээд өөрийг нь хөнөөх бол хэмээн хүлээнэ. Угаасаа түүнд хорогдох зүйл үгүй. Дараагийн удирдагчийг Сонхүн болно хэмээн ам өчиг өгчихсөн шүү дээ.
Бусад нь арай зориглохгүй байсан ч Сонхүн шийдэмгий харцтай урагшиллаа. Зүв зүгээр өсвөр насандаа явж байсан хөвгүүдийг авчирч тамд унагачихаад, гэр бүлийг нь ч өршөөлгүй алсан. Тэгээд ч өнгөрөхгүй дайн дэгдээж, нөхдийг нь бас хайртыг нь үхэлд хүргэх шахсан.
Advertisement
Биш ээ, нэгийг нь аль хэдийн үхэлд хүргэчихсэн юм байна.
Сонхүн Эдвардийг багалзуурдаад дээшээ өргөнө. Хоолойгоо боомилуулсан удирдагчийн хөл агаарт савлаж, амь тэмцэн амьсгал нь гацна. Зургаан хөвгүүн түүн дээр ирж ээлж ээлжээрээ хэлхээтэй ясыг нь хугалж орхилоо. Гэсэн ч одоо ч амьд.
Сонхүн зүйл дуусгахаар шийджээ.
Тэр хооронд Мирэ болор хоргыг хааж амжаагүй байсан тул "Хар сувд" руу ойртлоо. Ойртох тусам толгой нь эргэж, мартагдсан зүйл сэргэх мэт санагдана.
Өвдөлтөө тэвчин улам бүр ойртсоор хар сувдыг аван эргүүлж тойруулаад, үргэлж зүүдэг зүүлтнийхээ жижиг ховилд хийвэл яг таарах аж.
Өрөөнд бөөн гэрэл цацрах үеэр хөвгүүд тэр зүг рүү анхаарлаа хандууллаа. Мирэгийн үс, нүд улаанаар тунаран гэрэлтэж, зүүлтнийх нь ховилд орсон хар сувд цагаан туяа цацруулсаар агаар дээр тогтно.
Хачин юм шүү, хар сувд хэрнээ цагаанаар гэрэлтэнэ гэдэг.
Үүнийг харсан хэн бүхэн гайхшрах бол аль түрүүн өрөөний булан руу шидүүлсэн Эдвард "Байж боломгүй юм." гэж шивнэсээр амаа дарлаа.
Мирэгийн агаарт хөвөх бие аажмаар дурсамжаа санах ажээ.
"Аавын охион, энийг хардаа. Аав нь ээж та хоёрт нь зориулж энийг хийсэн юм." гээд нэгэн эр зүүлт зүүж өгнө.
Ээжийнх нь зүүлтэнд цагаан сувд гялалзах бол, бяцхан охины хүзүүнд хар сувд гялтганах аж. Энэ бол эгэл бус төрөлхтний удмын хамгийн хүчирхэг, хамгийн биширмээр гэр бүл. Тэр шөнийг хүртэл.
Удирдагчийн гэрийн хаалгыг шөнө дунд хүн цохилоо. Удирдагч Кристиан хаалгаа нээх аваас түүний үнэнч туслах Эдвард зогсох аж. Уриалгахнаар орохыг хэлээд буцан эргэхэд ар нуруунд нь хүйтэн мэс мэдрэгдэж цус шалан дээр дуслалаа.
Юу болоод байгааг ойлгосон удирдагч эхнэртээ бодлоо дамжуулахад эхнэр нь харшаас ум хумгүй охиноо тэврэн зугтан гарлаа. Тэдний ард нөхөр нь хөрсөн биетэйгээ үлдэх аж.
Бүсгүй хойноос нь элдэн хөөх Эдвардын хүмүүсийг төөрүүлээд агуйд ирэн охиноо хэвтүүлэн шивнэлээ.
"Би бол агуу удирдагчийн гэргий, хамгийн хүчирхэг цус сорогч Клара. Миний охиныг уул ус минь ивээлдээ авч хайрла. Түүний хүчийг агуулсан хар сувдыг сайтар нуух тул өөрөө олтол нь хүчийг нь битгий ил болгооч." хэмээн уул ус савдагнаас гуйгаад байгаа бололтой өвдөг сөхөрнө.
Охиноо даатгаад гарсаны дараа агуйн ханыг тойрон ургасан мөлхөө ургамлууд охиныг халхалж өгнө. Клара хар сувдыг нуучихаад тэдний нүдэнд албаар өртөн илдний ирийг амсан газар уналаа.
Эдвард хар сувдын түүхийг мэдэх тул түүнийг агуу хүчтэй хэмээн цуурхал тарааж, бүхий л төрлийг түүний төлөө тэмцүүлж орхиод өөрөө хайж гарав. Гэвч хатан тун амархан газар нууж таарч тэр дор нь л олчихов.
Агуу удирдагчидын мах цусны тасархайг амьд үлдээж хэрхэвч болохгүй ч тэр нялх өлгийтэй амьтныг ээж нь үлдээлээ гэхэд араатны хоол болоо биз гээд үхсэнд тооцов. Удаа ч үгүй олдсон зэрлэг чонын амнаас өлгийний тасархай олдсонд бүр ч санаа амарлаа.
Тэгээд Эдвард өөрийгөө удирдагч ширээнд залгамжилж, цус сорогчдыг захирах болов. Удалгүй эгэл бус төрөлхтөн бүрийн сонорт хүрсэн мэдээ байсан нь:
Агуу удирдагч Кристиан, гэргий агуу цус сорогч Клара, бяцхан охин Кэйттэйгээ нас нөгчлөө. Дэлхий даяар дурсан гашуудна уу. Дараагийн ор залгах хүнгүйгээс үүдэн тэдний гэр бүлийн үнэнч албат Эдвард удирдагч боллоо.
Гэрэл цацрахаа больж, өрөө харанхуйд автах тэр мөчид Мирэ газар уналаа. Удалгүй улаан нүдээ нээхэд цог мэт л гялалзах аж.
Гарнаасаа жижигхэн гал гаргаж, өрөөг бяцхан гийгүүлээд уур хилэндээ автан Эдвардийн зүг алхана. Гайхсандаа хөдөлж ч чадахгүй байх эр айж нүдээ бүлтэлзүүлнэ.
"Там эсвэл Диваажин? Аль нэгийг нь сонгуулмаар байгаа ч чам шиг юмыг шууд там руу чинь тонилгомоор байна."
Мирэгийн ярианы өнгө аяс тэр чигтээ өөрчлөгджээ. Хэдхэн хормын өмнө Сонхүн зүйл дуусгах гэж байсан бол одоо Мирэд зайгаа тавьж өгчээ.
Гал цогтой нүдээрээ ширтэхэд Эдвард хоолойгоо барин тийчилнэ. Мирэгийн төрөлх чадвар нь бүхий л эгэл бусчуудын чадварыг хол хаяхаар байлаа. Хамгийн гол нь тэр бүгдийг чадна. Бүх л чадваруудыг бүгдийг нь эзэмшсэн төрсөн юм шүү дээ.
Хэсэг харж зогсоод залхсан бололтой урагшлан зууран дээш өргөөд ганцхан дараад хүзүүг нь хугалчихав. Яс хугарах чимээтэй хамт Эдвардийн амь тавьсан ганцхан чимээ орчныг дүүргэв.
Хүзүүнд нь соёогоо шигтгэн шунан шунан ууж дуусгаад цаас хийсч буй мэт л цогцсыг нь шидээд хайрт руугаа эргэлээ. Тэр одоо удирдагч. Жинхэнэ дээд, язгууртан удмын хүн.
CARNIVAL номон дээр өөрийг нь дүрслэхдээ үргэлж л сэхүүн бардам бүсгүй, эсвэл гүнжээр дүрсэлсэн нь ийм учиртай ажээ. Угтаа бол тэр бардам гүнж байж.
Сонхүн дээр очиход сүрдсэн мэт чимээгүй байхуй цаг дор буцаад өмнөх Мирэ ирэв. Хайртынхаа болон түүний нөхдийн дэргэд Мирэ өмнөхөөрөө л байх ажээ. Юу юунаас илүү санаа зовох, гайхах, баярлах зэрэг нь давхцсан хүн бол Сонхүн л байлаа.
Мирэ ойртож ирээд дахин Сонхүний уруул дээр үнсэнэ. Тэд албан ёсных.
Энэ бүх үйл явдлыг санаандгүй харсан харшид хамгийн удаан байсан хөгшин цус сорогч гаран зарлал түгээв.
"Жинхэнэ удирдагч ирж, өөрийн хар сувдыг эзэгнэлээ. Хэн хүнээс илүү хүчтэй, хэнээс ч илүү хэрцгий. Кристиан удирдагч, Клара цус сорогчийн охин Кэйт амьд эргэж ирлээ. Бүхий л эгэл бус төрөлхтнүүд агуу удирдагчид хүндэтгэл үзүүлэхээр харшийн гадна цуглана уу!"
Зарыг сонссон Мирэ Сонхүнийг хөтлөсөөр гарах үед амьтай бүхэн толгой бөхийж хүндэтгэл үзүүллээ. Жинхэнэ удирдагч, Хар сувдын эзэн Мирэ та бүхний өмнө гарч ирлээ.
"Сайн байцгаана уу? Албат иргэд минь."
A/N - Санаа алдмаар болж байх чинь ээ, удахгүй дууслаа даа. 🥹
Advertisement
- In Serial9 Chapters
Stilted Waters Edge written by Travis Willier
In the far off Galaxy there is a planet that is 90% water. There are small villages throughout all of the water. These villages were small stilted building's cylinder in shape consisting of two to three levels where people lived a culture based around the water they live above. They pray to fish and monster beings that are said to thrive in the oceans deep. These are ancient people that are descendants of the land; the old ones speak of a Time when men fought over cities and land. Now people pass their time fighting each other over fishing territory and remnants of their distant past. This is their story.
8 191 - In Serial34 Chapters
Horizon of War
A foreigner got thrown into a medieval paradise with lush green meadows as far as the eyes can see. War thrust him to lead a band of misfits. The man, Lansius, doesn't come from riches and has no superpower. Suffering from amnesia and yet to make peace with his past life, he vowed to protect his family, but he’s nothing more than a pawn, an expandable henchman to do his master’s biddings. An epiphany comes that there are only two viable choices: Either let the chain of servitude tighten around his family or risk it all to become part of the ruling class even when it means shedding innocent blood. Using only his vague understanding of the art of war, Lansius resolved to fight.
8 233 - In Serial114 Chapters
No Face, No Life
Susumu was a young man who was born to a well-off, traditional family in Japan. He was born with a unique face which got him labeled as 'the little yakuza', despite his kindly nature. A brave girl stood up to this "demon" and as a result an extraordinary friendship was born. Susumu fell in love with her, and you might think things would go perfectly, but no. Later on, Susumu came to lose his identity, his mind, and his humanity. After a wild several days, he gained far more. Meanwhile murders had been committed by a shadow-cloaked individual. Only the spiritual and yokai of Tokyo can handle this case. This is a thrilling mystery story full of fluff, crazy comedy, magic and many twists. Welcome to my third novel! Cover by WhiteNamikaze Editing by Assurbanipal II, Trismegistus Shandy and Shinji Hinako
8 203 - In Serial35 Chapters
Eternia Memories: 2+X
Eternia Memories: 3 In the aftermath of the critical fight between Class A and Class F, things finally returned to a state of normality for the Elites. Kato and co., together with Alice, joins forces to form a small band in their leisure time, but their short bit of peace and quiet are about to be overturned by an upcoming school-wide talent show that’s going to be the razor-sharp focus for many student organizations in Korolev Senior. In the midst of the coming storm of power struggles, Caius, the coolest of the men of the Elites, finds himself between a rock and a hard place; the epic return of an original Elite and his first love to their school, Mayumi, and a part-time softie delinquent from the drama department, Cecilia. Under the weight of his identity as an Elite and their commitment to their class’ anti-establishment agenda, his newfound role in the drama department will not be easy for him. He’ll have to, unfortunately, test the strength of his bonds with his friends once more, as he had done many years ago at Mayumi’s ill-timed departure. (Unlisted: Volume 1)
8 222 - In Serial17 Chapters
dream › zhong chenle
❝ If I could see you in my dreams, then I could see you in person.❞▬▬status: completed ✓ nct | chenle short story.lowercase intended.© minsyeuga 2019-2020highest rankings.#3 on zhongchenle - 061220
8 256 - In Serial3 Chapters
Thai BL Novel
BL Novels that I've stored in my collection + finished reading
8 201

