《Dark Moon /✔️/》16. Төгсгөл
Advertisement
Хөл толгой нь олдохгүй байсан эгэл бус төрөлхтөн эргэн хэвэндээ оржээ. Цус сорогчдийн дээд удирдагч Мирэ ирснээр бүхий л тэмцэл өрсөлдөөн зогсож, энх тайван тогтов. Өмнөх удирдагч Эдвард түүхнээ бичигдэх хамгийн муу нь ажээ.
Угаас цус сорогчдынх байсан хар сувд руу шунаж, түүндээ бардан тэрсэлдсэн учир хүн чонын угсаанд таарсан шийтгэлийг нь өгөөд бүх юм дууслаа.
Өөрийн ой санамжаа дөнгөж олж авсан Мирэ нум сумаар хичээллэж дуусаад гарахаар зэхэж байлаа. Тэртээх холоос бүх сум байндаа туссаныг зарлаж, туг өргөв. Удалгүй бөөн шуугиан болж Сонхүн нөхөдтэйгөө орж ирэхэд инээмсэглэн тэр зүг рүү гүйлээ.
"Би чамайг санасан."
Сонхүнийг тэврээд үнэрийг нь уушиглангаа амнаасаа унагасан ганц өгүүлбэр нь хайрын шивнээ аж. Найзууд нь нэгнийгээ нудран холдоход Сонхүн гэнэт л төв царайгаа хувирган хайлж орхиод "Би бүр санасандаа үхэх шахлаа." гээд улам хүчтэй тэвэрлээ.
"Цугтаа танай хуучин гэрт очих уу?"
Үнэхээр л удирдагч гэдэг том нэр хүнд, сурах ёстой маш олон зүйл, цусны үнэрийг тэсвэрлэх гэх мэт зүйлсээс бага зэрэг залхаж байсан Мирэ дуун дээр нь зөвшөөрчихөөд гараас нь хөтлөн хувцсаа солихоор харшийн зүг явна.
Хаалгаар ороход л сэнгэнэх тэдний дурсамж. Хэтэрхий нандин юм.
"Чамайг үхтлээ зодуулчихсан ирэхэд би яг эндээс тосож авч байсан шт." гээд шулганах хайртыгаа харсан Сонхүн инээмсэглэнэ.
Тэдний хамт өнгөрүүлсэн хугацаа бүхэн хамгийн үнэ цэнэтэй нь ажээ.
Хангамжийн цуснаас авч уучихаад хуучин орон дээрээ тэврэлдээд хэвтээд өглөө. Тэдэнд бяцхан амралт хэрэгтэй байгаа нь тэр. Сонхүн хайртынхаа үсийг илж, дуу аялсаар унтуулж дөнгөв. Тэгээд өөрөө толгойг нь цээжиндээ наагаад нүдээ аньлаа.
Гурван цаг орчим унтсан нойрмог хос босоход нар шингэх дөхөж, тэнгэрийн хаяа улбар болж эхлэв.
"Хоёулаа зугталт хийх үү? Утаснуудаа энд үлдээгээд би буцаад муу залуу болж, цоо шинэ машин газар дээр нь худалдаж аваад унаад явчих уу? Их биш ээ, ганц хоёр хоног л бүх юмнаас холдъё."
"Тэгье. Чамайг юу ч гэсэн би эргэлзэлгүй би дагах болно."
Шинэ үнэр нь арилаагүй сүүлийн үеийн машин худалдаж аваад тэд давхиж эхлэлээ. Цагтай уралдан, салхи сөрж аз жаргалыг мэдэрсээр давалгаалах далай дээр ирээд зогсов.
Advertisement
Салхи ч үгүй эргийн элсэн дээр гутлаа тайлан гишгээд хөөцөлдөн тоглож дуусахуйд нар жаргаж үлгэрийн орчныг бүрдүүлсэн байлаа.
Үзэсгэлэнтэй цаг агаар
Үзэсгэлэнтэй нар жаргалт
Үзэсгэлэнтэй тэд
"Eyes can talk"
Амгалан тайванг сэтгэлдээ шингээж бие биес рүүгээ ширтэн зогссон тэд нэг л ижил зүйлийг мэдэрч ойртлоо. Залуу жаал охины бэлхүүснээс татан өөртөө татаад уруул руу нь тэмүүлэв.
Жаргах нарны доор далайн чимээтэй бидний үнсэлт төгс хоршино.
Удаан бас зөөлөн цаг хугацааны дараа тэд бага зэрэг холдлоо. Мирэ хайртынхаа мөрөн дээр толгойгоо тавьж далай руу ширтэн чимээгүй л зогсоход, Сонхүн мөрөөр нь тэвэрнэ.
"Ямар нэг юм уух уу?"
Мирэ гарнаас нь атгасаар хэлэхэд Сонхүн толгойгоо дохиод буцлаа. Гадаа аль хэдийн бүрэнхий болсон байх нь тэр. Дэлгүүрийн гадаа Сонхүнийг хүлээж зогссон охин гарч ирэхэд нь хөтлөлцсөөр захиалсан амралтын гэртээ ирлээ.
Зөөлөн чихэрлэг хэрнээ бас гайхалтай исгэлэн амттай дарс авсан байх аж. Хундага тулгаад эхнийхийгээ дуусгаж орхиход Мирэгийн хацар улаа бутарч байв.
"Сонхүн аа. Би ямар их жаргалтай байгааг чи төсөөлөхгүй дээ. Үргэлж л эцэг эхгүй өөртөө гутарч, хайр халамж мэдрээгүй өссөн би чамтай л учирч хайрыг мэдрэх ёстой байсан юм шиг."
Нулимс нь цийлэгнээд ирсэн хайртыгаа тэвэрч, биен дээр нь нэг хэмнэлээр товшино.
"Би ч бас чамайг хайрласандаа, чиний төлөө алхам хийсэндээ хэзээ ч харамсдаггүй ээ. Үнэхээр чи л байвал болох юм шиг байна."
Уярам үгийг нь сонсоод инээмсэглэсээр Мирэ ор луугаа явлаа. Түүнд энэ хүн байгаа нь ямар их аз вэ?
Биесээ тэвэрсээр дахин нэг өдрийг хамтдаа үдлээ.
Маргааш нь сэрээд Сонхүн Мирэгээс тэрийг асуулаа. Мирэ өөрөө зориглож чадахгүй байсан зүйл аж.
"Хайрт минь, чи ээж аав дээрээ очиж үзмээр байна уу?"
Асуултыг нь сонссон Мирэ гайхаж байхад Сонхүн аль хэдийнээ хувцаслаж эхлэлээ.
"Аливээ явцгаая. Тэд ч бас чамайг харахыг хүсэж байгаа."
Тэд хамтдаа Эдвардын тэмдэглэлээс олсон бунханы зүг хөдлөлөө. Нилээн удаан явсаар олон өнгөлөг цэцгээр хучигдсан ойн шугуйд ирэв. Үүнээс цааш машинаар явах боломжгүй тул алхахад цэцэгс өөрсдөө зам гаргаж өгч, бөхийн хүндэтгэл үзүүлж байх нь тэр.
Зэрэгцээ орших үзэсгэлэнт жижиг даваан дээр ирээд өмнө нь зогслоо. Энэ доор түүний эцэг эх гүн нойрсож байгаа.
Advertisement
"Ээж ээ, Аав аа. Охин нь ирлээ." Мирэ бага зэрэг чичирхийлсэн хоолойгоор үгээ дуусгачихаад сөхрөн суулаа.
"Би амьд үлдсэн. Та хоёрын бүх зүйлээрээ хамгаалсан өөрийгөө ч, хар сувдыг ч байх байранд нь тавьсан. Багаасаа л эцэг эх минь яагаад намайг хаясан юм бол оо гэж боддог байсан ч та хоёр минь намайг хаяагүй, харин ч хамгийн дээд зэргээрээ харж хандаж байсныг мэдээд толгой руугаа цохиулах шиг л болсон. Хайртай шүү та хоёртоо. Хүрч ирэлгүй удсанд үнэхээр их уучлаарай.
Аав аа, та миний бүх ертөнцийн баатар.
Ээж ээ, та энэ дэлхий хамгийн үзэсгэлэнтэй нь." гээд жаалхан охин нулимсаа шударч байхад Сонхүн хажуугаас нь "Мирэ танийг дуурайсан болохоор л ийм үзэсгэлэнтэй байгаа юм." гэж хэлээд амжив.
Авчирсан цахирмаа цэцгээ тавиад, үнсүүлэх шиг нүдээ аньж мэдрээд буцахаар эргэлээ. Одооноос тэр үргэлж энд ирэх болно.
Сонхүн тохойгоо хайрцган дээр тавин хөдлөж байхад хажуугаар нь Мирэгийн гар орж ирэх үед тэсэлгүй өхөөрдөөд хөтлөөд авав. Мирэ гэдсэнд нь эрвээхэй нисэх шиг мэдрэмж авахдаа ичиж орхилоо.
Буцаж харшиндаа очих үед бөөн хөл хөдөлгөөн үймээн болсон байлаа. Жэйк гүйсээр ирж "Хааччихдаг юм та хоёр! Амьтай бүхний санааг зовоогоод, ядаж утсаа аваад явахгүй. Ядаж л хэлчихээд явж болно доо." гэсээр загнаж гарав.
"Тайвшир Жэйк. Бид хоёр бяцхан амар амгаланг мэдэрчихээд ирж байна. Юу болсон юм?"
"Ухаан санаа чинь хаана яваа юм. Маргааш та хоёрын ёслол гэдгийг мартчихаа юу?"
Хажуунаас нь гэнэт Жонвон орилоход тэд амаа даран бие бие рүүгээ харлаа. Маргааш тэдний хаан хатанд залах ёслол шүү дээ.
Гялс салан гүйж, бэлтгэл ажилдаа орлоо. Маргаашнаас тэд албан ёсоор эгэл бус төрөлхтний хамгийн хүчирхэг цус сорогчдын хаан, хатан нь болох болно.
Агуу их эгэл бус төрөлхтөн иржээ. Ёслолын танхимыг дүүргэж, уухай хашгирсан өдөр болов.
"Пак Сонхүнийг цус сорогчдын хаан ширээнд өргөмжилж байна. 2022 оны 9 сарын 18. Мөн хатан-"
"Өршөөгөөрэй."
Албат зарлаж дуусаагүй байхад Сонхүн үгийг нь таслаад сэнтийнээсээ өндийх нь тэр. Мирэ асуусан харцаар харахыг ч тоолгүй явж өнгөрөөд хучлагатай тавилгын хучлагыг нь татлаа.
Түүний доор амьд хөгжмийн хамлагийн зэмсгүүд байв. Өөрөө базз гитараа бариад Мирэ рүү харахад найзууд нь араас нь гарч ирээд байр байраа эзлэв.
-
"Ч-Чи хэн юм?"
"Магадгүй бурхан байх."
Үүнийг хэлчихээд урагш гэрэлд гарч ирэхэд нь царай руу нь харлаа. Тэдний хамтлагийн нэг гишүүн.
Нүдийг минь өөр дээрээ удаан саатуулсан Пак Сонхүн гэгч.
Тэр халаасаа ухан асаагуур тамхитай гаргаж ирээд асааж тамхинаасаа сороод утааг нь зөөлөн үлээв.
"Юу гэсэн үг юм?"
Тэр өнөөх зурган дээрх шиг инээгээд нүд рүү минь ширтэн
"За тоглосон юм даа, Пак Сонхүн гэдэг. ENHYPEN хамтлагийн базз гитарчин.
Харин чи Со Мирэ биз дээ?"
"Чи намайг яаж мэддэг юм?"
"Мэдэлгүй дээ, чамайг энд урьсан хүн нь юм чинь.."
-
Дуу тоглож эхлэхэд тэдний танилцсанаас эхлээд өдийг хүртэлх бүх дурсамжууд хөвөрч эхлэв. Хэрхэн дурлалцсаныг нь хүртэл.
Ая, үг бүр нь Мирэд зориулагджээ. Сонхүн Мирэд тийм л их хайртай аж.
"My life without you is a misery"
Дуу дуусч, баярлаж бас бахархсан харцаар харж зогсох Мирэ дээр Сонхүн очиж халааснаасаа хайрцаг гаргаж ирлээ. Танхим дахь бүх хүн алга ташин шагшралдаж эхлэхэд микрофон аваад
"Миний гэргий болж, надтай гэрлэх үү?" хэмээн бөгжөө дэлгэн гол асуултаа асуулаа. Хүн бүр амьсгаа даран хүлээхэд Мирэ эхлээд бөгжийг авалгүй Сонхүнийг татан босгоод тэвэрлээ. Тэгээд толгойгоо дохин уруул дээр нь үнсэв.
Жэй албат руу харахад
"Мөн хатан Пак Мирэг ширээнд нь залсаныг мэдэгдэж байна. Хэн ч бай бүгд босож шинэ хаан хатанд хүндэтгэл үзүүлнэ үү."
"Хаан, хатан хоёрт баяр хүргэе."
Амьтай бүхэн бөхийж мэнд дэвшүүлэхэд тэдний нүдээс аз жаргал, баяр баясал холдсонгүй.
"Зүрх зогсоом бас зүрх шатаам. Бүх л мэдрэмжийг өгч чаддаг хамгийн үзэсгэлэнтэй миний сахиусан тэнгэр."
"Хугарсан далавчийг минь эдгэтэл хайрласан миний хайрт, миний шунал."
Дутуу дулимаг 2 дахь бичвэртэй минь дуустал нь хамт байсанд баярлалаа. Сонхүн, Мирэ бид гурвын зүгээс маш их талархаж байгаагаа илэрхийлье. (+ENHYPEN, Asahi) 🥹❤️
2022.09.25 02:11
-Cassiel
.
Advertisement
- In Serial60 Chapters
Deep Space Combat School: Nexus
In the deep of space, a fully automated battle school instructs students and prepares them for leadership in the military, politics, and business. But the station holds secrets that none on board suspect, and when things go wrong the students must find answers for themselves.
8 157 - In Serial17 Chapters
Li'Kyes the Scaled Hero [HIATUS]
REWORK UNDERWAY: READ REWORK ANNOUNCEMENT FOR MOREBlake and his class were unfortunate when a trip to a nearby country went wrong, and they lost their lives. But as luck has it, instead of going to the Spirit Realm, a God offered them to reincarnate as heroes in his world. The only condition was for them to fight the Cataclysm.Follow Blake in this new world with magic and swords, as he prepares to fight for what's right and just. Or will he?*MATURE WARNING*This series will contain mature language, swearing, sailor's talk, blood, gore, torture, etc. So please read it at your own discretion. Might also contain sexual content, either being sex scenes or sexual innuendos. (Not entirely sure, but we will see.)(Hey guys, my first fanfic novel thingy, just wanted to try it out. Will be releasing more chapters if my motivation drives me to. Hope you enjoy.)Ps. WIll add more tags as I'm sure they will fit. For now these will do, since I know they will fit the story.
8 186 - In Serial14 Chapters
A Fate Set in Stone (On Hold)
After dying and making his way into the afterlife, our protagonist happens to have a stroke of good luck. With the help of the substitute god of death, he's given a second shot at life in a world run by gods who probably played too many video games as kids. Monsters, magic, dungeons, bandits, and all that good stuff is there, except it turns out to be much different than Jed initially expected.(I picked some generic tags since this is my first story and I am not 100% sure where it is going to go. Mature warning is only there for some less-than-polite language.)
8 110 - In Serial17 Chapters
Infinity Start
It is 2019...The world is still in conflict with ISIS and the World Leaders had finally convened at a summit.What goes down is unknown but things are beginning to change for better or for worse.Three Countries developed an advanced work of tech that allows the user to enter a new reality...But in Reality, things are changing too. War is ongoing but it is still the beginning...
8 179 - In Serial37 Chapters
love drought | kth.
[COMPLETED.] A story about a ex-couple that are trying to do anything for their second baby and to pick up the pieces that have fallen.
8 97 - In Serial32 Chapters
YOONMIN ¦ before debut
(COMPLETED - under editing)"We were perfectly fine without you.".....Jimin's the new and final member of the BTS lineup.Namjoon, Jin, Hoseok, Taehyung and Jungkook all have their opinions on the new guy, but Yoongi thinks otherwise......"Please don't go, you're all I have left."- Tea
8 235

