《LOVE AGAIN》Алиман хацарт
Advertisement
Хүн бүр л Еэбиныг иргээд ирсэнд гайхан хамаг уур амьсгалыг сонин болгоод хаячих нь тэр. Түүгээр ч зогсохгүй Чонло дээр гүйж ирэн Сохигийн нүдэн дээр тэврээд авчих нь тэр.
"Чамайг уриагүй байхад хэн чамайг энд ир гэсэн юм"
Минхи ууртай нь аргагүй зандран хэлтэл Еэбин тоосон ч шинжгүй "Өөрөө" хэмээн жуумалзана.
Тэнд байгаа ихэнх хүмүүс түүн рүү хөмсгөө зангидан харж ялангуяа Сохи ямар ч хөдлөх тэнхэлгүй хүн шиг үүдрүү гөлрөөд зогсчихсон байв.
"Ядаж надаас холдоод өгдөө" гэж Чонло залхсан өнгөөр хэлэхэд тэр огтхон ч тоосон шинжгүй "Яасан бэ? үнэндээ хоёулаа өмнө нь ч гэсэн ингэдэг л байсан биз дээ?" гэв.
Бүх хүмүүс Чонло тэр хоёр луу гайхан харцгааж үерхэж байсан юм уу? гэх мэт асуулт тавьхад Чонло юу ч хийж хэлэхгүй харин өнөө охин чинь бахдалтай нь аргагүй тэд нар руу харав.
"Чонлогоос холд.."
Сохи одоо л ухаан орсон уу гэлтэй үүдний өрөөнөөс Еэбин рүү гөлөрсөөр өмнө нь ирж зогсоход хүн бүр л Сохигийн харцнаас эмээн үг дуугарч ч чадахгүй болов.
Еэбин-Чи хэн ч биш байж надад заадаг хэн юм?" гэхэд Тэюун хамгийн түрүүнд босож ирээд "Чи ингэж хэлэх эрхгүй байх Еэбин-а" гэв. Бусад нь ч мөн санал нийлэн
Лукас-Энэ шулам шиг охин чинь өөрөө харин юу вэ!"гэх мэтээр дотроо бувтнан ихэнх нь түүнд дургүйцсэн янзтай байцгаалаа.
"Саяхан цэвэрхэн байсан хувцсыг минь хэн нэгэн тэврээд халтар болгочих юм аа..."
Чонло түүн рүү их л сэжиглэсэн янзтай харан өрөө лүүгээ хувцсаа солихоор оров. Чонлог ийм утгаар ярина гэж төсөөлөөчгүй найзууд нь дор дорноо инээсээр Еэбин л ганцаараа Сохи руу муухай харсаар зогсоно.
Сохи-Төрсөн өдрийнхөө эзний хувцсыг муухай болгочихсон юм чинь ядаж бэлэг авчираа байлгүй дээ тийм ээ.
Еэбин түүн рүү цэхэлзэж харсаар нэгэн том ууттай зүйл ширээн дээр хүчтэй тавив. Найзууд нь бэлгийн сонирхон харвал гаднах уутнаас нь харахад л их үнэтэй чамин зүйл авсан нь мэдэгдлээ.
-Чи тэгээд өөрөө юу өгсөн юм Сохи-яа? арай ч хямдхан зүйл сайн хүндээ өгчихгүй байлгүй дээ?"
-Чинийхаар бол хямдхан л байх л даа.
Еэбин Сохи хоёрыг тэрүүхэндээ ширүүн маргалдаан явалцацгааж байх хойгуур Чонло өрөөнөөсөө гарж ирэн мөн түргэн хоол ч давхар давхар ирснээр маргаан өндөрлөв.
"Хөөе энэ байгаа охидууд нь энэнээс өөр чанартай, үнэтэй хоол захиалж чадсангүй юу? . Хөвгүүд яаж идэх юм энэ заваан юмыг чинь!"
Еэбин урдах хоолоо шидсээр Минхи, Минжон, Сохи гурав руу уурсан хэлэхэд тэнд байгаа хөвгүүдэд нь эвгүй санагдаж, чимээгүй сууцгаахад Чонло үг дуугаран
-Би захиал гэсэн юм. Юу идэхээ хүртэл чиний сонголтоор болох ёстой юу?"
-Өмнө нь чи иддэгүй л бай-"
-Дахиж миний хажууд ядаргаатай өмнөх явдал гээд байгаа зүйлүүдээ ярьвал чамтай би аятайхан байхгүй л байх шүү!"
Чонло юунд болж уурласныг мэдэхгүй ч Еэбины гарнаас нь хүчтэй зуурсаар гэрээс гараад явчихав. Тэд бүгд л их цочролын байдалтай үлдэн юу гэж ч хэлэхээ мэдэхгүй болчихов.
"Энэ хоёр өмнө нь ер нь ямар холбоотой байсан юм. Та нар найз л байсан хойно мэдэж байгаа биз дээ.."
Сохи гаран дахь савхаа чанга гэг чинь базсаар тэдэн лүү ууртай гэмээр хартал Рэнжүн эхэлж
-Би Еэбиныг өмнө нь энд амьдардаг байсныг нь л мэдэх юм байна" гэлээ.
"Үерхэж байсан ч байж магадгүй юм"
Жисон цаанаас нь Рэнжүны үгийг дагуулсаар юу ч бодолгүй хэлсэнд ах нар нь түүнийг зэмлэн Сохи руу бүгд гэм хийсэн хүүхэд шиг харцгаалаа.
Advertisement
Сохи үүний дараагаас юу ч хэлэлгүй цүнх хүрмээ аван Чонлогийн гэрээс гарахийн өмнө тэд нарт зүгээр л бөхийсөөр гаран одов.
"Энэ яадаг хачин шулам бэ? хамаг юм баллаад хаячихлаа шдээ!" гэж Минхиг уурлахад Минжон ч бас тэсэлгүй "Энэ шулам шиг охиныг чинь алчихья л даа"
Тэр тоглоомон хутга аван Еэбины араас гарах гэтэл түүнийг Рэнжүн, Дунхёг хоёр болиулан тайвшруулж бүгд Еэбин гэгчийг шулмаар нь хараасаар үлдлээ.
Сохигийн талаас:
Түүний гэрийн хаалгыг нь зөөлөн хаагаад гэр лүүгээ орох гэтэл хоёр хүний чанга ярилцах нь миний анхаарлыг ихэд татав. Мэдээж Чонло, Еэбин хоёр л байсан юм л даа..
"Өмнөх зүйлүүдээ ярихгүй гэж дундаа тохирсон байж яагаад одоо гэнэт ухаан орсон юм шиг дурсаад байгаа юм бэ?"
Эрэгтэй хүний уурсах дуу сонсогдож мөн эмэгтэй хүний уйлах дуу ч давхар сонсогдож байлаа.
-Хоёулаа буцаад өмнөх шигээ байж болохгүй юм уу?"
Үнэхээр энэ хоёр үерхэж байсан ч байж магадгүй гэж хэлсэн үг нь үнэн л юм.
Яасан тэнэг юм бэ би? хэдэн жил аль хэдийн өөр хүнийг хайрлаад эхэлчихсэн байсан хүний араас юугаа ч мэдэхгүй үхэн хатан гүйгээд байж ээ..
-Зүгээр миний амьдралаас явсан шигээ дахиад явж чадахгүй нь уу? Чиний энэ хачин зангуудыг чинь ч дахиж тэвчиж нийлэх бодол надад алга"
Чонлогийн чанга дуу тэрүүгээр нэг цууриатан сонстож намайг ч хүртэл цочоолоо.
Өмнөх явдал өнгөрсөндөө л үлдэнэ гэж найдья...
Тэр хоёрын яриаг сонсож ханаж гэр лүүгээ сэмээрхэн оронгуутаа шууд л өрөөнийхээ ор луу нүүрээ шигдээд хэвтлээ.
Ер нь Чонло надад өмнө нь сайн гэж хэлсэн ч одоо бол үнэхээр эргэлзээтэй санагдчихлаа...
Миний мөрөөдөл шиг болсон болзоо маань энэ хоёрын хажууд юу ч биш юм байна. Хэтэрхий их зүйл бодчихсон байж азгүй минь. Сүүлдээ ч анхаарлаа өөр зүг хандуулахын тулд хэдэн цаг ч хичээлээ хийчихэв. Ямар ч байсан аль хэдийн гадаа бүрхэг болчихож.
Утсаа одоо л нэг шалгахтайгаа болон цахим хаяг руугаа ортол өчнөөн олон зурвас ирчихсэн байв. Ороод харвал групп чатанд Минхи, Минжон хоёр их л зүйл биччихсэн харагдлаа.
ТЭР МУУ ШУЛАМ!
Зүгээр үү Сохи?
Тэд нараас асуухад тэд ч
мэдэхгүй гээд байсан.
Үерхдэг байсан байх аа..
Би яриаг нь ч сонссон.
Яаж тэр галзуу охинтой
Чонло үерхэнэ гэж?
Итгэмээргүй юм...
За за унтлаа..
Маргааш тодорхой ярья.
Нэг их олон юм яриад байх хүсэл байсангүй тул шууд л тэр хоёрт ядраад байгаагаа хэлэн утсаа ор луугаа шидлээ.
Одоо л нэг бие хаа сульдаж эхлэн Чонлогийн араас өнөөдөржингөө гүйсэн хүн ядрах нь аргагүй ч биш гэж бодсоор орондоо таван хошуу болсоор хэвтлээ.
Ядарсан хүн чинь нэг мэдсэн хурхираад сайхан унтаж байхад гэнэт утсанд мессэжний чанга ая сонстож би цочсондоо нойрноосоо сэрэн хагас аниастай нүдээрээ цагаа харвал 3 цаг болж байлаа. Тэр зурвасны эзэн нь бүр Чонло байсан нь намайг их олон мэдрэмж дунд гацааж орхив.
Өглөө зугталгүй
хамт яваарай
Ойлголоо...
Д
ургүйцаад байвал
шууд хэл?
Дургүйцаагүй ээ..
Одоо унт даа
орой болчихож.
Өглөө уулзья:]
Энэ яг юу хүсээд яах гээд байгаа юм бэ? Хамгийн утга нь ойлгогдохгүй олон ааштай хүнийг сонго гэвэл би эргэлзэлгүй Чонлог л сонгох байсан байхдаа...
"Та хоёр яг ямар харилцаатай юм. Би мэдмээр байна."
Чонлотой сургууль явах замдаа би тэсэлгүй түүнээс асуучихсан юм. Тэгсэн тэр дээгүүр харан алхасаар
-Чи мэдлээ гээд яах билээ. Түүнийг алах юм уу?" гэв.
Advertisement
-Магадгүй л байх? Хэрвээ чи миний оронд байсан бол яах байсан юм?
-Мэдэх юм алга" гэж Чонло чанга санаа алдсаар түрүүлээд явлаа.
Би түүний араас хурдан хурдан алхасаар сургууль руу орохоос нь өмнө "Чонло чи надад сайн гэдэг нь үнэн юм уу? Би үнэндээ итгэхгүй байна.." гэх асуултыг асууж орхив.
Тэр тэгсэн гэнэт явсан газраа зогсон над руу эргэж харан ямар ч шалтгаангүй намайг ширтээд зогсчихов.
-Миний нүүрэн дээр юм наалдчихсан юм уу?" гэж би нүүрээ арчихад тэр намайг ширтсэн чигээрээ харсаар өмнө минь тулж ирэн зогслоо.
-Яавал чи надад итгэх юм. Би чамд амаараа сайн гэж хэлсэн ч итгэхгүй бол өөр яах хэрэгтэй байдаг юм"
Үнэн хэрэгтээ сайн гэх үг нь надад хангалттай итгэмээр үг байсан ч би өөр зүйл л илүү хүсээд байлаа. Бидний хооронд нэг юм дутуу юм шиг..
-Чи надад үйл хөдлөлөөрөө хэзээ ч сайн гэж мэдрүүлж байгаагүй!"
Үүнийг хэлсний дараа л би ичих булчирхайгаа ор тас мартан Чонлог харахаас ч ичин юм дуугарахаас нь өмнө улаан хацар царайлсан амьтан түүнийг орхиод түрүүлээд сургууль руугаа гүйн орсон юм даа.
"Хөөе чи өвдсөн юм уу? Хацар чинь алим шиг улаачихсан байна"
Минхи, Минжон хоёр намайг ангийн үүдэнд харангуутаа л шоолон инээлдэж хэлэхэд нь би юм дуугаралгүй нүүрээ даран тэр хоёрыг зөрөн анги руугаа орлоо.
Минжон-За тэгээд тэр хоёр ямар холбоотой гэнэ. Чонло та хоёр цуг явсан юм чинь асуусан биз дээ?"
Минхи-Тэюун лав юу ч мэдэхгүй байна гэсэн. Хамгийн том нь байж нээрээ юу ч мэдэхгүй...
Тэр хоёр Еэбин, Чонло хоёрын тухай надад сануулан хэлэхэд л би тэр талаар асуухаа таг мартчихсан байснаа ухаарлаа. Үнэндээ би биш Чонло ярианы сэдэв өөрчилсөн юм байна. Муухай амьтан...
"Мэдэхгүй ээ мэдэхгүй. Лав өнгөрсөн явдал болохоор нэг их бодохыг хүсэхгүй байна. Чонло ч дургүй байгаа харагдсан"
Би их л залхсан янзтай суудалдаа суухад тэр хоёр ч ярих дургүйг минь ойлгон Минжон анги руугаа Минхи нөгөө салаан дахь суудалдаа суусан юм.
Хамгийн эхний цаг өмнөх хуваарь шигээ л ангийн багш орох тул бид хэд эхний цагаараа хичээлээ үзсэн болон мөн сүүлийн цагаар зугаалгаар явах талаар яриад амжив.
"За тэгэхээр хэд хоногоос сургуулиараа зугаалгаар явах талаар дээрээс яригдсан. Ахлах, дунд гэж хувааж явуулах юм шиг байсан"
Ангийн багшийн яриаг сонссон зарим охидууд "Тэгвэл багшаа бид нар ахлах анги юм чинь төгсөх ангийхантайгаа цуг явна гэсэн үг үү?" гэж асуухад багш ч толгой дохив.
Охидууд тэгсэн орилолдон дээд ангийн ах нарын талаар ярьцгаан би харин Минхиг өдмөөр санагдан түүн рүү жуумалзан харав. Тэр худлаа тоосон шинж байхгүй харагдсан ч дотроо хамгийн дуртай байгааг нь мэдэж байгаа учир Минхиг дотроо шоолон инээлээ.
Дараачийн цагаас хүүхдүүд хичээл биш харин ч тэр зугаалгаар явах талаар ярилцан хичээлийг ч олигтой орсонгүй. Ийнхүү бид нарыг сэлгүүцэн өөр зүйлүүд ярьж байх зуур аль хэдийн хонх дуугаран их завсарлагааны цаг болсныг илтгэв.
Бид гурав өмнөх шигээ хоолны танхим руу хэлхэлдэн орж ширээнд суухдаа тэд нарын ширээ лүү зүглэлээ.
Минхи Тэюун ахтай өмнөх шигээ, Минжон Рэнжүны хажууд чимээгүй даруу царайлан сууж харин азаар Чонло энд байхгүй байсан учир би айх зүйлгүй Дуёон ах болон Юта ахын голд суулаа.
"Сохи өчигдөр гайгүй юу?" хэмээн Дуён ах туулайн нүд гаргасаар асуусанд би инээмсэглэн толгой дохин хоолоо идэж эхлэв.
Тэгсэн ард нэг хүн зогсоод хараад ч байгаа юм шиг санагдан зарсхийн огцом харахад Чонло яг миний дээрээс харчихсан зогсож байв. Амандаа хоол идчихсэн байсныг ч хэлэх үү хоолондоо хахах шахан нүүр минь халуу оргиж Юта ах ч нурууг минь цохиж өгөн хахалтаас минь гаргаж өглөө.
"Өглөөхөн л хэлсэн үгэндээ ичээд улаан алим шиг болчихсон байсан хүн одоо харин дээд ангийн ах нарынхаа ам руу нь орох нь холгүй наалдаад суучих юм"
Чонло тэрүүхэн тэндээ над руу жигтэй гэг чинь сонин харан захын суудал дээр очоод суув.
Ах нар гэнэт л бид хоёрын тухай ярьж эхлэхэд Чонло тоосон шинжгүй байсан бол би тэд нарт алиман хацарт гэх шинэ хочоороо дуудуулан инээх ч биш уйлах ч биш чимээгүй суухаас өөр аргагүй боллоо.
Тэгсэн Юта ах миний нуруу руу хөнгөхөн цохиж ирээд "Ингэж бие биенийгээ хардаж сэрдэж явсны хооронд үерхчихээч дээ"
Юта ах надтай ойртож чихэнд минь шивнэн хэлтэл төө хол захад байсан Чонло гэнэт босож ирээд "Хөөе алиман хацарт минь ярих юм байна" гэсээр над руу хүчтэй, хүчтэй чанга алхасаар ирэн тэнд байсан хүүхдүүдийг ч үл тоон намайг чирэн хоолны танхимаас гарган оронд нь хүнгүй гурван давхарын кооридорт авчирав.
"Чи яаж байгаа юм бэ Чонло. Намайг дуудчихаад түрүүлээд гараад байж байхгүй гарнаас зуураад гарчихдаг нь яаж байгаа юм? Тэнд байсан хүүхдүүд одоо юу гэж бодно доо...
Би түүн рүү гомдолтой нь аргагүй харан элгээ тэвэрсээр хэлтэл тэр үсээ илэн "Чи л үйл хөдлөлөөрөө сайн гэдгээ мэдрүүл гэсэн биз дээ?" гэхэд нь би өөрийнхөө үгэндээ ороогдон чимээгүй л доошоо харан зогсов.
Чонло хэсэг хугацааны дараагаас миний өмнө зогсон эрүүг минь дээш өргөхөд би юу ч хийж чадахгүй нүдээ бүлтэлзүүлэн харахад тэр "Зугаалгаар өөр ангийхантай холилдож автобусанд сууж явна гэснийг сонссон уу?" гэв.
Багш үүний тухай огт яриагүй учир би хурдхан толгой сэгсрэв. Чонло ойлгосон янзтай толгойгоо дохин
"Тэгвэл..хамт сууна шүү. Эрэгтэй, эмэгтэй хамаагүй өөр хүнтэй чи суусан л байвал би тэрийг чинь түлхээд өөрөө хажууд чинь суучихна гэж мэдээрэй. Ойлгосон уу?"
Над руу харж байгаа энэ харцанд нь уусан өөрийн эрхгүй толгой дохитол тэр миний эрүүг барихаа болиод харц нь зөөлөрсөөр "Өглөөжингөө л алиман хацартай явж байгаа харагдах юм. Алим шиг ягааран, удааж байгаа нүүрээ өөр хүнд битгий харуулаарай за юу?" гэсээр үсийг минь сэгсийлгэн надаас холдлоо.
Намайг орхин урагшаагаа алхаж байгаа би түүн рүү тэсэлгүй "Чонло" хэмээн чанга нэрийг нь дуудлаа. Тэр намайг сонсчихоод аажмаар эргэж харахад нь би хацраа барин
"Би тэгээд царай муутай байгаа юм уу? Чи миний энэ төрхийг харчихаад надад сайн байх аа болихгүй биз дээ.."
Чонло яриаг минь сонссоноо хэзээ ч инээж байгаагүй төрхөөрөө над руу инээмсэглэнгүй "Үгүй ээ, эгдүүтэй болохоор чинь өөр хүмүүс дурлачих вий гэсэндээ хэлсэн юм. За явлаа. Тараад хүлээж байя"
Тэр гараа халаасандаа хийсэн чигээрээ буцаж урагшаагаа алхан захад байх анги руугаа орсны дараагаас нь би золтой л зүрхээр явчихаагүй амьтан нэг гараараа зүрхныхээ зүг тавин нөгөө гараа хацраа барьсан чигтээ түүний хэлсэн үгнүүдийг нь ахин дахин бодон томоос том инээмсэглэл тодруулан үлдсэн юм даа....
Хэдхэн сарын өмнө нь л гэхэд ад үзэх нь холгүй аашлаад байсан хүн одоо намайг догдлуулхаар үг хэлдэг болчих гэж. Цаг хугацаа бүхнийг яваандаа харуулах юм аа...
Б/Ч: Наадмаа тэмдэглээд хэд хоног алга болчихлоо. Уучлаарай манайхаан^^
Uptade:12-3нд төрсөн өдөр болоод жоохон бичвэрээ хаячихлаа.
Advertisement
- In Serial46 Chapters
Smoke and Murders
Ilden grows colder with each passing year, as smoke and smog cool the city, but no one cares about that, it is just the way things are.Three people, a teacher, a company's heir and a low life, who should have never met become entangled in each other's lives, have no choice but to work together, for change various “way things are”.Alhough, it may not even matter, at this point.__________________This work may feature very strong language and potentially triggering content as mild as it may start. A simmering slow burn is my intentions with this so be forwarned. I would provide a warning in advance in the chapters themselves. Contains art work every chapter all done by me which includes the cover amoung other art pieces
8 132 - In Serial101 Chapters
Transition and Restart
If you were transported from this world to another almost identical.If you were transported from your life to your teenage self.If you had to restart your life again.Would you, or would you cling to your memories?This is a Japanese manga/anime -style slice of life high school romance with a splash of sci-fi. Ensemble cast, so if you only want one main character this is not for you. It's also a repost of books I already published here. It's cleaned up, and it's published the way I meant it to be read. For those reasons the very concept of a release schedule lacks meaning. Chapters are either miniscule or humungous.
8 210 - In Serial13 Chapters
Chronos Ascending
Meena has always been running. Why? She had the capability to be the strongest person in the world. Which made her the biggest TARGET in the world. Chronos Corp created a serum that brings out a person's innate super abilities. They're not as strong as those born with powers, but people like that were few and far between. Either way, they were now the most powerful company in the world, catering to everyone from the general pubic to the armies of entire countries. But what happens when you introduce powers into society? Crime goes up, suddenly the entire police force need powers just to stop petty crimes. Wars break out and the terrorism is beyond escapable. What can Meena do against this unstoppable corruption?
8 84 - In Serial50 Chapters
The Rise of the Rune Master
Did you ever ask yourself what kind of person you are? What if you got yourself in a difficult situation where you need to choose whether to sacrifice one person for the lives of many or risk the lives of many just to save one person? What would you choose? Alfred is a normal teenage college student. He has nothing special, his looks, voice, height, background, and talent. All of them are average. The only thing unique to him was his curious mind. If something piques his interest, he will find out everything he could about it and overanalyze it to make a theory in his head, even if it's useless and he will never use it in his entire life. One day Alfred finds himself in this new world, where danger is everywhere, and death is a daily occurrence. He will be forced to make difficult choices and decisions that will challenge his integrity. Can he survive until the end? or he will be consumed by the madness of sadness and guilt that will accumulate in his heart? Not all is darkness in this world, there are also some things that will give Alfred hope. He will learn a mysterious power called a rune that will give him the power to protect his life and his people. Can this mysterious rune become the savior of Alfred and his people or this mysterious rune will be the reason for their demise? [Author's note. English is not my main language. I'm trying to study more, and expand my vocabulary to improve my work. If you like my story, please add it to your library, I will upload a chapter every day. If you want to support me please give this work your review thank you.]
8 77 - In Serial12 Chapters
The Ghost
There is a strange house and a ghost was living there, throw dragons there and they will die, throw gods there and they will die.
8 180 - In Serial26 Chapters
Man's Best Friend (Max)
"He left and forgot to tell my heart how to go on without him"-Unknown-----------------------------------------------------------------Justin and Jenna Wincott. Twins who are very much alike. When there older brother Kyle gets killed how do they handle it? What happens when they get the mutt he trained? Jenna thinks of the dog as the last thing she had left of her brother but Justin is another story.[ started 4-1-17][ completed 5-19-18][100 views 8-20-17][1k views 3/3/18][#1 in dogtags 5/11/18][10k views 9-18-19][#1 in Fourth of July 02/7/2022]
8 220

