《LOVE AGAIN》Зовох?
Advertisement
Нэг л мэдсэн тэр зугаалгаар явах өдөр хаяанд ирж, манай найзууд ч мөн зүгээр суулгүй дэлгүүр хэснэ гэх нэрийдлээр хувцсанд мөнгөө үрцгээж байв. Аль хэдийн өвөл эхэлчихсэн байхад яагаад нимгэн даашинз, цамц, юмка худалдаж аваад байгааг нь ер ойлгохгүй юм.
"Хоёр оо одоо зун биш өвөл аль хэдийн болчихсон гэдгийг мэдэж байгаа биз дээ?"
Тэр хоёроос гайхсаар асуухад тэр хоёр харин ч тоосон шинжгүй хувцас гутал нэмж авсаар л байлаа.
"Сохи минь дээ. Солонгост өвөл боллоо гээд нэг их хүйтрээд байдаг удаа байхгүй шүү дээ. Зузаан цамцтай явсан ч даархааргүй байхад чи юунд нь ингэж сүртэй хандаа вэ?"
Минжон надад ийнхүү хэлж, одоо л тэр хоёрын дэлгүүр хэсэлт нь дуусаж байгаа юм байна гэж баярласаар явах гэтэл гэнэт намайг чирээд нэг хувцасны өрөө рүү оруулчихав.
"Юугаа хийгээд байгаа юм бэ?" гэсээр тэр хоёрыг түлхээд холдуултал тэр хоёр сүртэй нь аргагүй инээлдэн "Чамд даашинз өмсүүлж үзье. Арай амралтан дотор зузаан гутал ноосон цамцтай явах гэж байгаа юм биш биз дээ?" гэж Минхи хөмсгөө өргөсөөр асуухад би толгойгоо сэгсрэн тэдний хүссэн даашинз гуталнуудыг нь яалтачгүй өмсөхөөр боллоо.
"Энэ ямар байна?"
Би урт хар даашинз өмсөн гарч ирэхэд намайг тэр хоёр шоглон" Чамд урт зүйл нэг их зохиод байдаггүй юм байна." гэж өөр нэг ягаан богино банзал бариулаад цааш түлхээд оруулчихав.
Нилээн хэдэн даашинз өмсөж үзсэн ч надад таалагдахгүй аль эсвэл тэр хоёрт таалагдахгүй болж таараад байсан учир ундуухан царайлан юм үзэн явтал нилээн нуугдмал газар өлгөгдсөн байх улаан даашинз миний анхаарлыг ихэд татав. Хэтэрхий гялтганасан чимэглээстэй биш энгийн л нэг цулгүй чимэглэлгүй сул загвартай уртдуу даашинз..
Өөрт таалагдсан даашинзаа аль хэдийн өмсчихсөн Минхи, Минжон хоёрт өмсөөд харуултал тэр хоёр зэрэг уулга алдацгаан намайг эргүүлж тойруулан харуулан Минжон түрүүлээд
"Энгийн хувцаслалтууд ер нь чамайг илүү гоё харагдуулдаг юм байна" гэхэд Минхи ч санал нийлэн "Тийм юм байна. Наад даашинз чинь чамд зохиж байна. Наадхаа ав" гэлээ.
Ийнхүү бид хэд таалагдсан ганц хоёр хувцаснуудаа авж дуусан гурвуулаа л дотроо хурдан маргааш болоосой гэх хүслийг тээн салан явцгаасан юм.
...
Эмэгтэй хүн болж төрсөн байж яагаад одоог хүртэл гэрт минь даашинз бараг байдаггүй байна аа? Би эрэгтэйлэг хувцаслалтанд дуртай биш ч гэлээ одоогийн энэ өсвөр насан дээрээ нүүрээ будаж, богино юбка, даашинз өмсөж эрх чөлөөтэйгээр зугаалах талаар нэг ч бодож байгаагүй байна?
Advertisement
"ЧИ ЯАГААД НАМАЙГ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ЮМ?"
Амьдрал болон өөрийнхөө тухай хэсэгхэн хугацаанд бодон явахад гэнэт нэг бүсгүйн чарлах чимээнээр үхтлээ цочин хамаг сайхан бодлууд минь ар мөргүй алга болчихов.
Хэрэгт дурласаар харвал яг манай гэрийн урдах сааданд нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хос муудалцаж байгаа бололтой эмэгтэй нь газар уйлчихсэн эрэгтэй нь нөгөөхөө тоохгүй гараа халаасандаа хийчихсэн цаашаагаа хараад зогсчихсон байлаа.
Ижилхэн эмэгтэй хүн болохоор ч тэр үү өрөвдөх сэтгэл төрөн тэр хоёр луу алхан явтал эрэгтэй нь гэнэт эргээд хартал Чонло байгаад цочсоор хойшоо ухарлаа. Цочсондоо ч биш гайхширсан гэж хэлэхэд болно байх...
Тэгэхээр энэ уйлж унжаад байгаа хүн нь одоо хүртэл ухаараагүй явах тэнэг охин Еэбин байх нь ээ.
Тэдэн лүү дөхөөд ядаж Еэбиныг босгох гэтэл тэр намайг харснаа буцаад түлхээд унагаачих нь тэр.
Энэ шулмыг ингэнэ гэж мэдээд байсан юм аа...
"Чамд тусалж байхад чи яаж хандаад байгаа юм.." гээд би сулхан дуугаар асуутал тэр нулимсаа арчиад
"Миний хамаг амьдралыг сүйрүүлсэн хүнээр би туслуулах байтугай биендээ ч хүргэхийг хүсэхгүй байна"
Энэ үгийг сонсоод миний дотор сонин бодлууд эргэлдэж, хүний амьдралыг нээрээ л бусниулаад хаячихсан юм шиг л санагдав.
Гэтэл Чонло Еэбин руу хоосон харцаар харсаар миний гарнаас чирэн явлаа. Тэгсэн ард түүний орилох дуу сонстон
"Хөөе Сохи! Миний чамд гаргаж байсан үйлдэл, зан араншин гэх мэт зүйлсээсээ би ичиж байгаа ч гэлээ чи миний амьдралын нэгээхэн хэсгийг минь баллаад хаясан нь үнэн байх болно!..."
Би түүний яриаг сонссоныхоо дараа Чонлог тэр газарт нь түр орхиод Еэбины зүг очив.
"Уучлаарай намайг. Гэхдээ чи Чонлог ингэж хүнд байдалд оруулахын оронд амьдралаа дахин шинээр эхлүүл л дээ. Хүн дурлахаараа хичнээн сохор болж түүний төлөө юуг ч хийхээс буцдаггүй гэдгийг ойлгож байна. Бид чинь дөнгөж өсвөр насны хүүхдүүд. Амьдралд юу ч тохиолдож болно. Чи ингээд өмнөх амьдралтайгаа зууралдахын оронд одоо цагтаа анхаарал хандуулсан нь дээр."
Цүнхэн дотор байсан сүүгээ гаргаж ирэн түүний хажууд тавин сааднаас гаран Чонлогийн зүг явч бид хоёр сугадалцсаар явах болтол ард түүний хашгирах дуу сонсогдож миний санаа зовон эргэж харан туслах гэсэн ч Чонло намайг болиулан "Ингэж байж л ухаан сууна" гэж гарнаас минь чирсээр байр луу орлоо.
Advertisement
"Чамд хэтэрхий хайртай байж ээ.."
Би цахилгаан шатанд суун хана налан хэлтэл Чонло нэг санаа алдан "Тэр л өөрөө бүх зүйлээ сүйтгэсэн хүн нь. Чамайг ч бас яасан билээ. Ингэж өөрөө ухаан суух хэрэгтэй"
Чонло надтай ярилцах зуур би тэрний үсэн дэхь наалдсан хогийг авах гэж ойртон үсэнд нь хүрэхэд тэр үргэлжлүүлэн
"Бас Еэбин биш чи надад байна" гэв.
Би энэ үгэнд нь ичин юу ч хэлж чадахгүй доошоо хараад зогсчихов. Хэсэг удсаны дараагаас дээшээгээ хартал Чонло аль хэдийн цахилгаан шатнаас буучихсан над руу харчихсан зогсож байв.
"20секунд шал руу гөлрөн зогсохдоо чи юу боддог юм?"
Чонло үсээ илэнгээ надаас асуухад нь би хажуугаар нь хурдтайхан шиг зөрөөд "Сайхан амраарай!" гэж чангахан хэлчихээд хамгийн хурднаараа түлхүүрээ эргүүлэн гэр лүүгээ орлоо.
Гэртээ оронгуутаа л би хана налан муужрин унаж түүний үгэнд ховстсон юм шиг болон гундуухан явсан энэ өдрийг жаргалтай болгож өөрчилж орхилоо.
....
"Сохи хаана байна аа? хурдан ирээчээ" гэх Минхи, Минжоны дуудлаганаас сэрүүлгээ оройтоод тавьчихсан гэдгээ мэдээд хурдхан л бүх зүйлүүдээ хумин авсаар гэрээсээ гарлаа.
Автобус явахын өмнө би амжиж очсондоо баярлаж тэр хоёр ч намайг хүлээж байсан бололтой ийнхүү бид гурав нэг автобус руу чихэлдсээр орлоо. Тэгсэн манай нийлдэг хэд бүгдээрээ энэ автобусанд сууцгаасан байж тааран бүгд бие биенийгээ хараад орилолдон цохилцон сууцгааж Минхи шууд л Тэюун ах руу гүйж очин хажууд нь суучих нь тэр.
Би харин Минжоныг Рэнжүны суудал руу түлхэтэл эхэндээ тэр хоёр бие биенээ гайхаж харж байснаа дараагаас нь Рэнжүн тоохгүй байгаа бололтой буцаад цонх руу харчихав. Минжон ч над руу муухай харан баярлалаа гэж амандаа бувтнахад би түүн рүү хэлээ гарган өөр суудал олохоор болов.
Энэ хоёр чинь харин бүтэлтэй байгаа юм биш үү.
Нэг хоосон суудал олж харан ашгүй чихэвчээ гарган суухад удалгүй миний хажууд нэг хүн намайг шахсаар суучихав.
Чонло ийм том баавгай шиг биетэй бил үү? гэж гайхсаар харахад Лукас хажууд минь суусан байв.
Энэ том биенээс өөр хэн л байв гэж...
"Чи юу хийгээд байгаа юм босооч"
Лукасын нуруу руу нь цохисоор хэлтэл тэр намайг тоох ч үгүй "Надад зориулж авсан юм биш үү" гэж бүлтгэр нүдээрээ мэлмийгээ харсаар нүдээ анин суудал налаад хэвтчихэв.
"Би Чонлод авсан юм аа..." гэж хэлэхэд Лукас гэнэт нүдээ нээн
"Үнэхээр надад боломж байхгүй юм уу?."
Түүний гунигтай ч юм уу энэ сонин хоолойг сонсоод би "Чи хэсэг зүгээр байснаа яагаад гэнэт буцаад ингэж сонин цаашлаад байгаа юм?"
Тэр цүнхээ авангаа "Зүгээр л өөрийгөө хэсэг сорьж үзсэн юм. Чи ч миний энэ зовлонг мэдэхгүй л дээ"
Тэр сүүлийн яриандаа над руу сонин ч юм уу ууртай гэмээр харцаар хараад өөр суудал руу явав.
Яг энэнтэй зэрэгцэж Чонло автобусанд орж ирэн хүүхэд бүр түүнийг зэмлэхэд тэр тоох ч сөхөө байхгүй намайг харчихаад чимээгүй л миний хажууд суулаа.
"Яагаад намайг дуудаад цуг яваагүй юм"
Автобусаар явж байх зуур Чонло надаас гэнэтийн асуулт асуухад би түүнд "Чамайг ирчихсэн юм байх гэж бодсон юм" гэж би түүнд тайлбарлав.
"За хүүхдүүдээ автобус хөдлөх цагаасаа нилээн оройтож хөдөлсөн тул амралтын газраа жоохон оройтож ирнэ шүү"
Багш бид нарт тайлбарлан хэлэхэд хүүхдүүд харин ч баярлан үргэлжлүүлэн бие биентэйгээ ярилцав.
Ер нь намайг яагаад энэ шархлах гэх үгийг ойлгохгүй гээд байгаа юм бэ.. Би ч гэсэн олон удаа Чонлод хаягдаж, муудалцаж уйлж ч байсан. Хэдийгээр Лукасын сэтгэлийг ойлгож байгаа ч гэлээ захирагдахгүй байгаа энэ зүрхийг би яалтай билээ...
Дахин олон бодол толгойд минь эргэлдэн сэтгэл санаа минь сонин болоход мөрөнд минь нэгэн хүнд зүйл унав. Үүнийг би Чонлогийн толгой гэдгийг мэдэн түүний зүг харахад тэр ядарсан бололтой унтаж байгаа харагдав.
Царай нь цаснаас ч илүү цав цагаан, жоохон хүүхдийнх шиг булбарай арьстай... бурхан түүнд сайхан царай харамгүй заяаж...
"Юу тэгтлээ хараад байгаа юм"
Чонло нүдээ анингаа хэлтэл би сандран юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байдалд ороход Чонло нэг гараараа миний толгойг барин өөрийнхөө толгойн дээр давхар тавин буцаад гараа хумхиад унтаад өгөв.
Хэдэн цаг явсныг би мэдэхгүй ч автобусны донслох чимээнээр би нүдээ алгуур нээн нойрноосоо сэрэв. Тэгсэн би Чонлогийн мөрийг дэрлэчихсэн, үүгээр ч зогсохгүй Чонло миний гарыг тас атгачихсан байсан юм. Догдолмоор л юм...
Advertisement
- In Serial8 Chapters
181: Dark Vision
Task Force 181 was established in 2018 under Mr Wojtek Wojciechowski’s direction. Everything was obscure until the new director took over. From then on, everything changes, members of the 181 are no longer carry out routine duties. Gradually, they realized, they would be under tremendous pressure from many sides, and their responsibility would be exceedingly influential. Will 181 fulfil the responsibility? Or will they fail and die in dishonour?
8 93 - In Serial14 Chapters
Once Giants: The Neon Amazon
Tina Thompson has the body of a super soldier and the debts to match. With a superhuman body that requires constant nano-treatments to stay alive, Tina slums it in the favelas of São Paulo as a drug lord's enforcer, cleaning up messes too tough for regular goons to handle. When a collection run goes bad, Tina faces a choice: She can die, or risk everything on one last job. One to wipe the debts clean and fix her body permanently. But is her freedom worth the price? Fast paced and gritty, The Neon Amazon is the first installment of Once Giants, a new Cyberpunk action series. If you love kick ass heroines, wise cracking mercenaries and political intrigue set against a new global space race, then Once Giants is the series for you!CLICK TO START THE NEON AMAZON TODAY!
8 110 - In Serial58 Chapters
Death's Lily
Common Grounds, a coastal melting pot built out of the remains of many small nations as a final bastion against the flames of war. War has long since passed scarring the lands and the people left in them, but the walls still stand tall and proud. A symbol of protection and peace after a great turmoil, and a beacon to those seeking fame, fortune, security, or perhaps a place to belong. Eight "Classes', from full frontal warfare to artisans, are trained in the city and act as mercenary forces on a day-to-day basis, drawing in many individuals hoping to be accepted and apprenticed. Lily, one such individual, arrives to start again, but not all her ghosts are willing to stay in the past... Also on: https://www.scribblehub.com/series/263748/deaths-lily/
8 188 - In Serial12 Chapters
Write to Survive Contest
Write to Survive Contest is a writing contest that is inspired from a survival game interaction as a theme. You are invited to Adventure Theme Park, you are provided many stops that lead to a collaboration prompt to choose from, so choose wisely, travellers! Grab your pick and write to survive folks! Press to play . . .
8 192 - In Serial44 Chapters
Countryhuman x reader | Oneshots
This is not Hetalia.Anyways, I'll be writing mediocre oneshots about you and countries. This is from my soon to be unused account, C0nstellati0ns109. So, I did NOT steal these writings.
8 304 - In Serial79 Chapters
Give Light to Dark Thoughts
When the heart bleeds and nothing can heal it, the only thing left to do is write. Thoughts are volatile, sometimes they are cruel and other times are kind, nevertheless both are needed. If the pain didn't exist no one would know what happiness feels like. This book of poems is the moments when just for a second dark is all that it is, so why not share and give it light, hopefully someone will feel identify with at least one poem.Not all the poem will be in a negative connotation, and the images I put will be from Pinterest.
8 182

