《[FIRST] Last One》XIII [ Nothing To Lose ]
Advertisement
Хоолойгоо сөөтөл орилж, нулимсаа ширгэтэл уйлмаар санагдаж байсан ч ганц авиа, дусал нулимс ч гунигийг минь хуваалцахыг хүссэнгүй.
–
- Шинэ жилийн өмнөх орой зохиогддог ямар тэнэг тэмцээн бэ!
Сонү хамраа үрчийлгэн хэлэх ба миний оролцож буй хамгийн сүүлийн математикийн тэмцээн гучин нэгний орой болохоор болсныг түүнд дуулгасан юм.
- Харин тийм ээ, уг нь чамтай болзмоор байсан юм сан.
Би ч мөн адил Сонүтай ижил бодолтой байлаа. Гэсэн ч би энэ тэмцээний дараа хичээлд тийм ч их ач холбогдол өгөхгүй, зүгээр л урсгалаараа тааваараа байхыг илүүд үзэж байгаагаа ч мөн түүнд хэлээд, хамтдаа сургуулийн зүг алхаллаа.
- Тэгвэл дараагийн амралтын өдрөөр хамтдаа гадуур зугаалах уу? Цаг агаар ч дулаахан байгаа юм чинь.
Бид бараг л ангийн үүдэнд ирж байхад тэрээр ингэж хэлээд атгасан гараа аваад толгой дохиод анги руу түрүүлэн орлоо.
Бид үерхэлээ мэдэгдүүлэхгүй байхыг илүүд үзсэн бөгөөд, гэсэн ч бас л нуухыг тэгж ч их хичээлгүй өмнө нь байдаг байсан шигээ л байгаа юм.
Хэсэг байж байгаад анги руу орвол Жонвон урдаас даллан инээд алдсаар сууж байх нь тэр.
Түүн дээр очин "Юу болоо вэ?"
- Та хоёрыг ингэж өдөр бүр хамт ирчхээд нэг нэгээрээ цувж орж ирдэг чинь гэнэт л инээд хүргээд.
Тэр хээв нэг ингэж хэлээд Сонүг ч бас нааш дуудлаа.
- За яахав дээ, харин чи чимээгүй л байхаа бод.
Ийн хэлж дуусахад Сонү ирэн яаран ирсээр намайг дагуулж буцан суудалдаа ирэн хичээлдээ бэлдэв.
–
Шинэ оны өмнөх өдөр ирж, би аль хэдийн тэмцээн болох газартаа ирсэн байлаа. Өмнөх шиг сэтгэлийн дарамт, сандрал гээд бүхий л санаа зовнил намайг бүр мөсөн орхин оджээ.
Өмнө нь 'Надад алдах эрх байхгүй' гэж боддог байсан ч одоо 'Надад алдах зүйл байхгүй' гэж бодох болж.
Ээж гарт минь жижиг савтай сүү атгуулах бөгөөд духан дээр минь үнсээд өөр зүйл хэлэлгүй цааш явлаа.
Хэдэн жилийн өмнөх өөрийгөө үнэхээр сайн санаж байна.
Advertisement
Ямар ч шалтгаантай юм бүү мэд, алдаа гэдэг зүйлсээс сүнсээ зайлтал айдаг байж.
Нэг л алдаа хийвээс нүднийхээ өмнө бүхнээ өөрийн гараар нураачих юм шиг санагдаж, тэмцээн уралдаанд бэлдэж эхэлсэн л бол орой бүр хар дардаг байж билээ.
Одоо харин тайван гэгч нь бөх унтаж чаддаг болсон. Би ч бас хайрлуулах эрхтэй хүн гэдгээ ухаарсан болохоор. Гэвч хэтэрхий хожуу ойлгож дээ.
Яагаад ч юм хийлээ авч ирмэнр санагдан математикын тэмцээн боловч хийлээ үүрсээр гарч ирсэн юм. 8 жилийн өмнө дурлан байж тоглодог байсан хийл маань буцаад ирсэн мэт санагдана. Хэзээнээс ч юм өөрийгөө хүчлэн тоглодог болсон би, өдөр бүр юуны төлөө гэдгээ мэдэхгүйич шаргуу бэлддэг байлаа.
Харин өөрийн хайртай тэр л хүндээ тоглож өгсөн мөчөөс хойш буцан 10 настай Ханылын догдлон байж тоглодог байсан нандин үеүд түүн дээр өвлийн хүйтэн салхитай хамт гарыг нь дулаацуулахаар ирсэн гэлтэй.
Тэмцээний эхлэх цаг болж танхимд орж ирэхэд сурагчид бүгд л хуучны надтай адил нүүрэндээ ямар нэгэн зовнил тээсэн байх нь илт. Би энэ харц, мэдрэмжийг сайн мэднэ. Үргэлж л гуниг тээсэн өөрийгөө харсаар ирсэн болохоор л тэр.
Харин өнөөдрийн хувьд би л хамгийн тайван байгаа нь бололтой.
Талархаж байна. Одоо ч болов тайван алхангаа өнгөрснөө эргэцүүлэн, одоогийн өөрийгөө сайшааж чадаж байгаадаа.
Хугацаа дуусах арай болоогүй байхад дуусчихав. Хийцгүйрэн хажуугийн хоосон ширээн дээр тавьсан хийлэн дээрээ гараа гүйлгэж үзлээ.
Саяхан тайван байсан сэтгэлд гэнэт айдас гэгч нь тороод ирэв.
Дараагийн удаа зовсон ч, баярласан ч хийлэндээ хүрж чадахгүй гэх бодол тэррэн мөчид зүрхийг минь зогсоох шахам айлгаж орхих нь тэр. Зүрх хүчтэй савлахын зэрэгцээ толгой эргэж амьсгал давчдаад нулимс илхэн нүдэнд торох аж.
Саяхан духан дээр минь үнсээд явсан ээж, хайртай гэж шивнээд тэвэрдэг тэдгээр нэгнээ дахин харахгүй дулаан тэврэлтэд нь дахин багтаж чадахгүй болох цаг ирэх вий хэмээн бодогдож пу юунаас илүү сэтгэл зовоож хурдхан шиг танхимаас гарч цэвэр агаар амьсгалахыг хүснэ.
–
Хийлээ тоглож дуусаад суух сандалныхаа урдах ширээн дээр тавьлаа.
Advertisement
Хийлэн дээр сийлсэн "Ханыл" хэмээх бичгийг хараад зөөлнөөр инээмсэглэв.
Санаж байна... Анх хийлээ авчхаад хэчнээн их баярлаж дэвхцэж байснаа.
Баярласандаа өдөржингөө өрөөндөө өөр юу ч хийлгүй хийл тоглож өнжиж байж билээ.
Өдийг хүртэл миний хийлээ гэх хайр хүндэтгэлийг өөр юу ч өөр хэн ч хүртэж чадахгүйдээ гэж бодож явтал Ким Сонү гэх хүн гараад ирсэн нь тэр.
- Ханыл аа!
Чөтгөрийг дурсахаар гэж. Түүнийг хүлээн сууж байсан минь энэ.
- Тэмцээн чинь хэр байв даа?
Тэрээр хажууд минь ирээд ийн асуух үед нь би зүгээр л түүнийг тэвэрч аван үнэрээр нь уушгаа дүүртэл амьсгаллаа. Чихэрлэг үнэртэж байна.
Түүний энэ үнэрт нь л согтоод өдөржин хамт байхыг хүсдэг юм сан.
- Маш сайн. Одоо харин явцгаая! Ээж аавтай чинь танилцацгаая.
Би их удаан бодсоны эцэст ядаж тэдэнд царайгаа харуулар хэрэгтэй гэж бодсон юм л даа. Тэр ч үргэлж миний талаар ярьдаг болохоор хэн болоод хүүгийнх нь амнаас өдөр шөнөгүй гараад байдгыг нь гайхаж өуй биз.
–
- Мэдээж! Чи юм чинь таалагдана гэж хэлсэн биз.
Бид тэднийд хоол идчхээд Сонүгийн өрөөнд орж ирэхэд тэрээр ийн хэлээд орон дээр байсан хэдэн хувцсаа хурдхан далд хийлээ.
Түүний ээж аав намайг ихэд таатайгаар хүлээж аван, яг л охин шигээ хандаж хэдхэн цагийг үнэхээр хөгжилтэй өнгөрүүлж бүр Сонүгийн багын зургуудыг хүртэл үзүүлж тэпэн дундаас надад нэг зургийг нь хүртэл өгөөд амжсан билээ.
Орж ирэн өрөөг нь тойруулан харвал тийм ч онцгой гээд байх зүйл үгүй ч нэг л зүйл нүдэнд шууд туссан юм.
Тэрээр хамтдаа авхуулсан зургаа угаалгаж, жаазлаад хичээлийн ширээн дээрээ байршуулсан байх аж.
Очоод бүр сайн харвал бидний анхны болзооны өдөр байлаа. Жаазныхаа хүрээн дээр нь "Миний Ханыл" гээд ард нь зүрх зурсан байх нь тодхон үзэгдэнэ.
Сонү миний хажууд ирээд "Хөөрхөн байгаа биз" гэхэд нь л түүн рүү эргээд над руу хайрлангуй ширтсээр нүдээ цавчлах түүнийг харахдаа би ухаарсан юм.
Надад алдах зүйл байгаа гэдгийг.
-
2023.01.09
Advertisement
- In Serial49 Chapters
First Bite
When Alice Thornhill turned eighteen she found out that magic was real, four of her teeth were taken and the tooth fairy was real. Years later, her own mystery is starting to have more bite. Updates on break for a few weeks over December but normally Fridays and sometimes on Mondays Just created a discord group https://discord.gg/JWzZh8u
8 263 - In Serial9 Chapters
Choices of the Magicless Son
I had an ability that allowed me to watch everyone. I narrated everything I witnessed. To who? To whichever being that's listening to my thoughts right now. I have a gut feeling you're there. Erik Spearhand was born from one of the many concubines of the current human emperor. The boy was insignificant. He was the only one in the whole world who couldn't use magic. And yet, his choices impacted everyone. I had seen every sort. Powerful mages who could kill with a thought. Monster people who had their own history among human and beastman civilization. And even what I presume are time travelers. Those mess with my head. And still, the magicless son was the most formidable of them all. Of all of us.
8 155 - In Serial46 Chapters
Having a Common Game Ability In Normal Life
As long as i can remember, i can see something other people can't see Yes, on the top right of my vision, i have something that looks like a map, does it useful? how does something that blocks 1/32 of my vision to be useful? Does it have to be useful.. right? As i get older, this looks like "mini-map" in a video game that i played, so i decided to call this Mini-map at least I'm not the only one with this kind of thing.. from what I've found, everyone has different ability, for example my little sister can see another person status, there's a person that can heal wounds by eating meat, there's a person that once a day can spin roulette to get reward, there's a person that can jump twice in the air and there's a person that can throw fireballs..... wait a minute!? the story will be slow, since i just write this to train my english anyhow the idea of this story will be if someone can throw a fireball does their hand burns? if someone can jump for 30m can they survive the fall? if a bard play a song that can regen their allies, why’s the enemy isn’t regenerating? if a cleris creates a barrier can their allies attack from inside barrier? and About the first few chapter i know the grammar was really bad but it’ll help me if you guys read the first few chapter and go straight to the last and tell me have i improve or not P.S i hope The world has “common language” feature so everyone speak in the same tongue lol
8 185 - In Serial15 Chapters
The Aspect of Fire
Wilhelm woke up and was immediately confused, even before he opened his eyes. Through some twist of fate the data-entering grunt was pulled into another world, one containing terrifying people wielding magic powers beyond what he thought possible, and - somehow comparatively less horrifying - actual monsters. The only saving grace is that through his transference, he has become one of those terrifying people, and he's not sure how he feels about it yet. Oh, and he landed on a boat. Branded a Sylum for the way others unlucky enough to be pulled across the fabric of space tended to go insane after arrival, he will need to navigate a land unlike his own in seemingly every way except for the flaws, all while attempting to maintain his morality, and more importantly, his sanity. With his crew at his side and disconcertingly dangerous magic proportionate to his physical ability, it will not be easy.
8 142 - In Serial35 Chapters
Book of Suicide Poems
This is my way to say goodbye.Warning: the poems might be triggering. If you believe you cannot stand reading depression and sucide poems because you might be triggered, please, for your own good, don't.
8 213 - In Serial37 Chapters
Hood shit 3
Book 3 of hood shit .. enjoy because this have been wanted for the longest💕( definitely hate this book but enjoy ig)
8 235

