《Dark Moon /✔️/》1. Үдэшлэг
Advertisement
Автобусны буудал дээр гурван залуу суух ба тэдний гарт үл мэдэгдэх ном атгаастай аж. Дүрэмт хувцас өмсөцгөөсөн байхаас нь ажиглавал ахлах сургуулийн сурагчид. Сайн лавшруулан харахад тэр номны завсраас нэгэн цаас цухуйж үзэгдэнэ. Хэн нэгнийг хүлээж байгаа бололтой.
"Тэр ирж байна. Үүнийг орхиод явцгаая."
Нааш ирж байсан охиныг харчихаад тэд барьж байсан номоо сандал дээр үлдээж, босон цүнхээ үүрлээ. Тэгээд урд нь ирсэн хар машинд суугаад тоос манаруулан холдлоо.
Чихэвч зүүсэн охин цүнхнийхээ оосрыг атгасаар автобусны буудалд ирж, сандал дээр суух гэж байхдаа үлдээсэн зүйлийг нь анзаарлаа. Сониучирхан өнөөх номыг дэлгэхэд дундаас нь нэг цаас унаж ирэх нь тэр. "ENHYPEN - Bloody Party?" Гарчгийг уншсан охин цаасыг эргүүлэн уншиж эхлэв.
"You are invited to our Bloody Party.
Ян Жонвоны гэрт 7 сарын 8 өдөр, 20 цагаас. Бид чамайг ирнэ гэж найдаж байна.
Хүндэтгэсэн - ENHYPEN team."
"ENHYPEN гэдэг чинь амьд хөгжмийн хамтлаг биз дээ. Яагаад тэд намайг урьдаг билээ? Ингэж уригдах ёстой битгий хэл харц тулгарч ч үзээгүй шүү дээ."
Жаалхан охин гайхаж байсан ч урилгыг цүнхлэж, автобус ирэхэд орон суугаад бодолд автана. Түүнийг нь холоос ажиглан суусан 3 хөвгүүн санаа нь амарсан бололтой нэг тийш хөдлөлөө.
Энэ урилга надад ирээд долоо хоночихлоо. Хэн ч андуурсан барьсан гэж ирэхгүй байхыг бодвол үнэхээр намайг урьсан бололтой. Маргааш тэр үдэшлэг болно. Би магадгүй явах хэрэгтэй биз.
Өчнөөн хувцас шилсэний эцэст өөрийгөө энд ирчихээд хаалганых нь хонхыг дараад зогсож байна гэдэгтээ итгэхгүй нь. Удалгүй урууландаа ээмэг зүүчихсэн хүн хаалга нээснээ над руу харан
"Чи зөвшөөрөгдсөн юм уу?"
"Зөвшөөрөгдсөн гэж, урилга уу. Энэ байна" гээд халаасаа ухаж үзүүлтэл тэр хаалгаа томоор нээж, намайг оруулаад тас хийтэл хаав. Дотогш тэр хүнийг даган ортол маш чанга дуутай хөгжим бас улаан туяатай гэрэл бүжгийн талбайг гэрэлтүүлж байлаа.
Эргэн тойрноо ажиглаад зогсож байтал тэр цаанаас амандаа модон чихэр зуучихсан хүн ирээд надад хаалга тайлж өгсөн хүнтэй хэргээ бүтээсэн мэт гар цохилцов.
Нүдний буланд маш хурдан юм сүүтэгнэх шиг болоод тэр зүг рүү хартал юу ч алга. Юу вэ гэж амандаа бувтначихаад урагшаа алхтал түрүүний хоёр залуу миний араас харж байгаа нь мэдрэгдэж байлаа. Яагаад байгаа юм бол?
Аажмаар алхсаар буйдан дээр очин суугаад аян дээр бүжиглэж буй хүмүүсийг нүдэндээ тусгана. Бүгд их цагаан юм гээч.
Удаан чанга хөгжим сонсож суугаад толгой эргэх шахам байсан тул дээд давхар луу ч юм уу, арай чимээ багатай газар очихоор шийдэв. Элгээ тэвэрсээр алхаж байтал цагаан шаргал үстэй хүн гартаа улаан, шингэн дарс барьчихсан хүн миний зүг хүрч ирлээ. Тэгсэнээ хүзүү рүү минь харсаар шүлсээ залгин
"Тэнд ундаа болон согтууруулах зүйл ч бий. Аль хүссэнээ уу."
Иймэрхүү үдэшлэгнүүдэд хэзээ ч ууж болохгүй. Эс бөгөөс чи амьдралаа алдаж, хэн нэгний тоглоом болж дуусч мэдэх юм.
Advertisement
"Аан баярлалаа, би саяхан уучихаад ирсэн. Харин ариун цэврийн өрөө хаана байдаг вэ?"
Сэдэв хазайлган эвтэйхэн бултах гэсэн би асуухад тэр хүн "Дагаад яв" гэлээ. Хэлсэнээс нь хүйт даасан мэдрэмж авсан ч угаалгын өрөө орохын тулд араас нь даган шатаар өгсөж эхлэв. Одоо гэнэт больлоо гэвэл хачин биз дээ.
Шатны гишгүүр дундаа орж байх үед ханан дээрх зурагнуудыг олж харан тэндээ зогслоо. Арван зурагны тав нь хоорондоо холбоотой гэмээр ой моддын зураг байж, дөрөв нь ямар нэгэн амьтны соёо дүрсэлсэн хатгамал байлаа.
Ажигласаар хамгийн сүүлийн нэгэн зурган дээр ирэхэд харанхуй хар ойн дунд авахуулсан долоон залуугийн зураг байх ба зарим нь танил харагдаж байна. Зурагны дээд талд нь ENHYPEN гэж бичжээ.
Доор нь нэрсүүд нь байх ба хаалга онгойлгож өгсөн хүнийг Хисын, модон чихэртэй хүнийг Жэй, харин миний дагаж явж байгаа хүнийг Сонү гэдэг байх нь.
Би ахлагчийг нь л мэднэ. Жонвон. Хэд хэдэн удаа харж байсан юм.
Захад байгаа өндөр залууг Ники, харин голд зогсож байгаа хүнийг Жэйк гэж байна. Харцаа гүйлгэж байгаад хамгийн сүүлийн хүн дээр тогтоолоо. Их өвөрмөц мэдрэмж төрүүлж байв. Ширүүн харц, бас уруулныхаа үзүүрийг өргөсөн ёжтой инээмсэглэл.
Пак Сонхүн. Ганц сонсоод тогтоохоор нэртэй юм.
Нэг зураг хараад удаад зогсоод байсанд Сонү гэгч гайхсан бололтой эргэж харахад нь би хоолойгоо зассаар араас нь гүйцээд очлоо.
Ариун цэврийн өрөө гэмээр цагаан хаалганы урд ирээд Сонү аягатай гараараа дохив. Түүний гарт час улаан өнгөтэй дарс байгаа. Бас наашаа ирж байх замд тэр аягатайгаа маш удаанаар тамшаалж ууж байснаас харахад их л амттай байх.
"Баярлалаа." гээд би дотогш орлоо.
Охиныг дотогш орсоны дараа хонгилын нөгөө үзүүрээс эхлэн гэрэл унтарч, хаалганы гадна зогсоо хүнд тулж ирэн тэр хэсэг бүхэлдээ харанхуйлав. Сонү аягатайгаа нэг балгаад эргэж харлаа.
"Тэгнэ гэж бодсоны ч хэрэггүй. Тэр түүний хүссэн зочин." гэж харанхуй руу хандан уруулаа долоож хэлчихээд өөр өрөө рүү орох нь тэр. Харин үлдсэн гэрэл буцан асаж харанхуйд байсан тэр нэгэн зүйл явсан болтой байлаа.
Дотогш ороход Жэйк гэж байсан залуу гараа угаагаад зогсож байснаа над руу ширтэж эхлэв. Ой тогтоолт сайтай болохоор харсанаа цээжилчихсэн хэрэг.
"Уучлаарай энд хүн байгаа гэж мэдсэнгүй."
Гарахаар эргэж харахад тэр санаа алдсаар гараа арчин учир битүүлгээр "Чи уг нь энд байх ёсгүй." гэв. "
"Яагаад? Би энд уригдсан."
"Учир нь чи бол өөр түвшин. Нэг ёсондоо хүн."
Ярьж байгаа зүйлийг нь ойлгох ч хүсэлгүйгээр хаалга түлхэн эндээс гарлаа.
Доош бууж дүүрэн хоол өрсөн ширээ рүү ойртож очив. Энд байгаа өчнөөн хүнээс хэн нь ч ийшээ ирээгүй бололтой, бүх зүйл нь хэвэндээ бас шинэ харагдаж байна.
Хачирхалтай л юм, ийм олон хүмүүс
байж хоолонд нэг ч гар хүрээгүй байна гэдэг.
Зүсээд тавьсан жимснээс аван хазаж, араас нь хавчуургатай талх идлээ. Мөн жүржийн шүүс байснаас ч уув. Өнөөх тавьсан дуу улам чангарч, улаан туяатай гэрэл дахин тодорсноор нүд чих зэрэг өвдөж хоёр давхар луу буцаад л явлаа.
Advertisement
Дээд давхарт гараад хоосон өрөө хайж нэлээд хэдэн минутыг авж орхив. Нэг бол бие биенээ идэх шахам үнсэлцэх хосууд эсвэл найзуудаараа байгаа хүмүүс.
Хайж хайж хамгийн захын хар хаалгатай өрөөний гадна очоод чимээ чагнавал юм дуугарсангүй. Зөөлөн онгойлгож дотогш ороод хаалгаа хаагаад эргэж хараад санаа амарлаа. Хүн байсангүй. Бас хөгжмийн чимээ ч суларч байсан болохоор таалагдаж байна.
Энэ өрөө бараг гэрэлгүй шахам өрөөний голд ганцхан шар гэрэлтэй бусад эргэн тойрон нь харанхуй.
Хэзээ энэ үдэшлэгийн гол эзэд нь гарч ирэх юм бол доо. Хаа сайгүй хүмүүс назгайрч байна. Замбараагүй юм. Би ер нь яагаад энд ирчихсэн юм бэ?
Хаалга налан сууж байгаад явахаар шийдэн босоод хаалганы бариуланд хүртэл ард чимээ гарах шиг болов. Айж байсан ч сониуч зандаа хөтлөгдөн эргэж харлаа.
Харанхуй талд байгаа хөшиг бага зэрэг хөдлөн өндөр хүн гарч ирэв. Цочсондоо ч тэр үү зүрх хурдан цохилохыг мэдэрнэ.
"Ч-Чи хэн юм?"
"Магадгүй бурхан байх."
Тэр тэгж хэлчихээд урагш гэрэлд гарч ирлээ. Толгойгоо өргөн царай руу нь харахад тэдний хамтлагийн нэг гишүүн. Нүдийг минь өөр дээрээ удаан саатуулсан Пак Сонхүн гэгч. Тэр халаасаа ухан асаагуур тамхитай гаргаж ирээд асааж тамхинаасаа сороод утааг нь зөөлөн үлээв.
"Юу гэсэн үг юм?"
Тэр өнөөх зурган дээрх шиг инээгээд нүд рүү минь ширтэн
"За тоглосон юм даа, Пак Сонхүн гэдэг. ENHYPEN хамтлагийн базз гитарчин.
Харин чи Со Мирэ биз дээ?"
"Чи намайг яаж мэддэг юм?"
"Мэдэлгүй дээ, чамайг энд урьсан хүн нь юм чинь.."
Үг хэлж, ам нээх бүртээ тамхинаасаа сорсоор нэг ширхэгийг дор нь дуусгаж орхив. Өмднийхөө халааснаас бохь гаргаж ирж зажлаад наашаа алхаж эхэллээ. Хөмсгөө зангидан учрыг нь олох гэж зогссон намайг гарнаас минь татсаар тэр өрөөнөөс гаргав. Юу болж байгааг мэдэх сөхөөгүй түүнд чирэгдсээр гарсан ч удалгүй ухаан орон 1 давхарт ирэхдээ гараа татан салгаж авлаа.
Хэн нэгэнд чирэгдэх, бүр хүргэх ч дургүй гар минь тархиндаа захирагдалгүй аль хэдийн түүний хацран дээр буусан байх ба тэр алгадуулсан хацраа барин нааш харах нь тэр. Түүний нүд үнэхээр аймшигтай байна.
Мөрнөөс минь базан хананд тулгаад чих рүү ойртож
"Аятайхан бай. Чи одоо миний урьсан хүн болохоор л тэд чам руу ойртохгүй байгаа юм. Би л чамайг хаячихвал чи эндээс бүтэн гарахгүй шүү."
Айдас хүргэм ширүүн харц нь намайг ямар ч хөдөлгөөнгүй болгож байна. Чихэнд минь шивнэчихээд надаас холдон мөрөн дээр зөөлхөн цохиод инээмсэглэв. Энэ инээмсэглэл жирийн биш байна. Бассан бас дорд үзсэн инээмсэглэл.
Эндээс явахыг хүсэж байгаа ч түүний зөвшөөрөлгүй хаашаа ч явж болохгүй мэт санагдаж, нүдэнд үзэгдэхгүй хүлээсэнд ороогдсон юм шиг л байна.
Сонхүн хүрж ирээд гарнаас минь хөтлөн
"Инээмсэглэ!" гэж шивнэсэн. Бүх хүмүүсийн байгаа танхим руу орох гэж байгаа бололтой. Хуурамч ч гэсэн бага зэрэг инээмсэглээд зогсов. Тэр над руу бахархсан харцаар хараад танхимын хаалгыг томоос том нээж орхив.
"Үдэшлэг албан ёсоор эхэллээ. Дутуу байсан би ирчихлээ." гэж хашгираад ороход дуу улам бүр чангарч хүмүүс орилолдон гартаа байх хатуу дарснуудаа ууцгаасан.
Тэдний урд хамтлагийнхан нь ч байх ба Сонхүн гэгч аль хэдийн оччихсон цуг ууж байлаа.
"Ингээд бидний шинэ гаргасан дуу болох Drunk-Dazed." гэж Ники гэдэг залуу орилоод тус тусын хөгжим дээр очин тоглож, хажуугаар нь дуулж эхлэв. Амьд хөгжмийн хамтлаг гэдэг гайхалтай мөн сонирхолтой. Ингээд харсан Сонхүн дажгүй царайлаг юм. Бас догь.
Гарынхаа долоовор болон чигчий хуруугаа хар өнгөөр будчихаж. Гитараа барин дуулах түүний сонсголонтой хоолой бас сүмбэн хуруу нь утсууд дээр нааш цааш гүйх нь солиотой харагдана.
Гэхдээ түүний хүйтэн аура, харц нь энэ сайхан царайнд тохирохгүй байгаа юм.
Эцэст нь тэднээс харцаа салган, үдэшлэгт ирсэн байгаа тэр олон хүмүүсийг ажиглаж эхлэлээ.
Тэд ер нь юу уугаад байгаа юм. Дарсыг ингэж шунан дурлан уудаг хэрэг үү? Нэг аягыг дуусгачихаад гялс очиж дахиж аваад байх юм. Би ч бас ганц аягыг ууж үзэх хэрэгтэй бололтой. Ширээн дээр өрөөд тавичихсан аягатай улаан дарсыг аваад уух гэтэл нэг гар орж ирээд булаагаад авчихав. Гарыг нь дагуулан хартал Ян Жонвон.
"Энэ чиний уух ёстой зүйл биш"
"Яагаад? Энд байгаа бүх хүн л ууж байна шүү дээ"
"Учир нь энэ их хатуу" гээд надаас булаасан аягатайгаа балгаад цааш эргэн "Пак Сонхүн! Урьсан зочиноо анзаараач." гэж орилчихоод над руу хальт нүднийхээ булангаар харчихаад яваад өглөө.
Сонхүн наашаа хараад удалгүй над руу ирж дахиад л гарнаас татан чирээд тэр байшингаас гаргалаа. Аль хэдийн тас харанхуй болж, гудамжны гэрэл энд тэнд ёлтойж үзэгдэнэ.
"Одоо гэртээ харь. Сайхан хөгжилдсөн биз дээ? Удахгүй шөнө дунд болж бүтэн сар гарах гэж байгаа болохоор чамайг байлгаж болохгүй." гээд буцаж орон хаалгаа түгжиж орхилоо.
Юу вэ энэ одоо. Сайхан хөгжилдсөн биз дээ ч гэх шиг, больж үз. Хүн үргэлж захирч эрхшээлдээ оруулчихаад. Тэгээд намайг байлгахад бүтэн сар ямар хамаатай юм?
Ямартай ч харьж сайхан унтах хэрэгтэй. Чиний талаар, танай хамтлагийн талаар нэг ч зүйл бодохыг хүсэхгүй байна.
Охиныг эргэн гэрийн зүг алхаж эхлэхэд цонхоор ажиглаж байсан залуу санаа алдан буцаж төв танхим руу ороод, хаалгаа дотор талаас нь сайтар түгжиж орхилоо. Тэнд байсан хүмүүс бүтэн сар аажмаар гарахтай зэрэгцэн нүд нь өөрчлөгдөж эхлэж байв.
Төв танхимын хаалгыг түгжсэн залуу тамхиныхаа хайрцгийг базан "Яршигтай юм" гэж үглэчихээд найзууд дээрээ очин бүх гарах гарцнуудаа хааж эхлэлээ.
Аuthor Note: Анх Drunk-Dazed цацагдахад л МV-ээ үзчихээд ийм санаа толгойд орж ирж билээ. Гэхдээ эхлээд драфтандаа байгаа "Your Loving Heart"-ийг гаргая гэж бодоод түр хойшлуулсан байлаа. Нилээн удаж удаж, эцэст нь дуусгаад publish хийж байгаа минь энэ. Сайн уншиж бас дэмжиж өгөөрэй.🔥
.
Advertisement
- In Serial22 Chapters
In the Shadow of Heaven
Yan BarCarran is the orphan daughter of a spacefaring clan, about to graduate from the school where people with the rare God-given power are sent to train. The next phase in her life is the apprenticeship, where she will begin her lifelong career. She’s hoping for a research position, but that's not what she gets. Aymon Sandreas is the Voice of the Empire, wielding the unfettered power that being a theocratic dictator provides. But he’s getting older, and he needs to choose a successor. He needs someone that he can shape into a leader: someone who will carry on the tradition, someone who will be able to make difficult, correct decisions, and someone he can bear to spend the rest of his mortal life working with. He picks three students as potential leaders: the talented and thoughtful Yan, the impulsive and striving Sid , and the mysterious and troubled Kino. Only one of them will survive their apprenticeship to take his place. Yan’s life spirals into chaos. Her best friend, Sylva, is in love with her; she can’t make her new coworkers get along; she hates the man who is supposed to train her to survive assassination; and above all, she's learning how large of a burden it is to keep the machine of Empire running. New chapter every Friday.
8 368 - In Serial38 Chapters
The Bear - First chronicle of the Children of the Bear
Bryn Grey-bear is a monster of a man who always gets what he wants. In the midst of changing times in the nation of Valhym, Bryn's influence grows from a bandit to be feared to a legacy that has the potential to change the entire world of En. In this first chronicle of his family and legacy, the Bear builds his home and wicked roots dig deep into Valhym's icy soil. The world shivers in anticipation as Lyra Bryndottr and Fenrin Brynson are born. After all ill begets ill and the children of the Bear are destined to clash. See last part for a map of the World of En. Please note the content warnings. Marked for graphic violence, sexual content, abuse, and torture. Story can also be found on Wattpad.
8 183 - In Serial33 Chapters
The Dungeon Crawler's Academy
In a time past, an ancient void threatened all of reality. Defeated by Gods and Heroes, what now remains of the surviving worlds has settled into a relative peace. The 'Final Reality', also known as the Ninth Reality, has become the last bastion of life. A conglomerate existence stitched together from what remained of the past, present, and future.Now, within this world made of worlds and its many moving pieces, a young alchemist aspires to find his place amongst the twists and turns of the realm he calls home. What fate might plan for him is unknown, but his first steps? Enrolling in the prestigious DCA, a school dedicated to training freelance adventurers.© All Rights Reserved
8 193 - In Serial11 Chapters
Wolves of the Apocalypse
Too many people fantasized about a zombie apocalypse for the world to be taken by surprise. The world didn’t end, society didn’t collapse, our moral values didn’t break down as years with undeath looming over us turned into generations; just us hiding in our cities from a dead world desperately clawing its way in. God, if only it were that simple.
8 92 - In Serial17 Chapters
Aetherborn (Rewritten)
A tyrant king has fled with his royal family, leaving only his bastard son behind. Having no experience in ruling a nation, he could only hope for the total annihilation of his kingdom by a foreign power. Surrounded by the chaos, a voice form a sealed stones make him an offer of salvation. That offer will turn the reality of this world upside down.
8 189 - In Serial17 Chapters
Wild Blood: Corridors of Stone
In a land filled with quests, monsters, and the undead, comes a girl and her corgi on an adventure of magic and self discovery.
8 202

