《Dark Moon /✔️/》2. Цусны хандив
Advertisement
Өглөө хавдсан нүдтэй сэрчихээд эргэн тойрноо харав. Новш гэж, өчигдөр тэр тэнэгийг бодсоор байгаад орой унтсан. Ямар нь өөрийнхөө эрхшээлд хэдэн цаг байлгачихаад үгийн зөрөөгүй гадаа чирж гаргасанаа "Одоо харь, сайхан хөгжилдсөн биз дээ." гэдэг юм.
Бас тэр сүүлд хэлсэн үг юу вэ? Бүтэн сар гарах болохоор энд байлгаж чадахгүй. Яагаад? Яахаараа?
Үсээ арчсаар угаалгын өрөөнөөс гарч ирэн зурагтаа асаалаа.
"Шуурхай мэдээ: Өчигдөр шөнө хотын хажууд байх ойгоос араатан амьтан гарч ирэн хүний амь хөнөөсөн хэрэг гарчээ. Цагдаа нар цогцост задлан шинжилгээ хийлгүүлэхэд биеийн эзлэх цусны 80%-ийг нь алдсан, удаан чирүүлж явсан бололтой энд тэндээ зулгарсан байжээ. Хазуулчихаад чирүүлж явахдаа маш их хэмжээний цус алдсан гэж үзсэн ч цусны мөр олохгүй байгаа юм.
Мөн шөнө бороо хүчтэйгээр орсноос үүдэн зам халтиргаатай байгаа тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж орой үдэш гадуур бүү яваарай."
Өчигдөр эртхэн харьсан нь болж. Бурхан минь явж байгаад тэр амьтанд нь бариулчихсан бол яана. Гэхдээ тэр хол байдаг ойгоос хаа байсан энд яаж ирдэг байна? Ингээд бодохоор тэр Сонхүнд баярлах сэтгэл төрчихлөө.
Хичээлдээ явах хэрэгтэй юу. Уг нь нээх явмааргүй байх юм. За яахав хэдхэн долоо хоногийн дараа төгсөнө, зуны амралт ирсэнээр би их сургуульд орох болно. Манай улсын телевиз ямар азаар хичээл орохоос өмнө мэдээгээ тавьдаг байсан юм. Мэдэхгүй гараад цочирдсон бол яана.
Дугуйгаа унан дуу аялсаар сургууль руугаа зүглэнэ. Намайг Пак Сонхүнтай үгүй ээ бүр тэдний хамтлагийнхантай битгий тааруулаарай. Гуйж байна.
Шөнөжин бороо орсон ч тэнгэр онгойгоогүй хэвээр өнөөдөр их бүрхэг байна. Ийм өдрүүдэд тэдний хамтлаг дуртай байдаг гэж сонссон.
Бороотой бүрхэг өдөр хамаг охид тэдэнд сайхан харагдах гэж байдгаараа гоёчихсон ирдэг. Учир нь тэд ийм өдөр баттай сургууль дээр үзэгддэг юм. Халуун нартай өдөр нээх харагдахгүй. Халуунд дургүй байх. Гэхдээ заримдаа хичнээн халуун байсан ч байж л байдаг.
Хичээлээ дураараа тасласан ч арга хэмжээ авдаггүй бүр дүнг нь өргөж тавьдаг багш нар хол яваасай. Царайлаг болохоор нь хөгшин залуугүй сайн байдаг байх л даа.
Ямартай ч өчигдөр зургийг нь харахад нүдэн дэх харцаараа намайг тэр өөртөө татаж байсан ч уулзахад ёстой хөгийн ааштай байсан. Бас намайг урьсан гэнэ шүү. Анхнаасаа л тэр хэний өгсөн урилга нь мэдэгдэхгүй байсан сонин үдэшлэгт очихгүй байсан юм.
Соруултай сүүгээ сороод утсаа оролдон явж байхдаа хүний хөлөн дээр гишгэчихээд өөрөө бүдэрч унах шахлаа.
Advertisement
"Уучлаарай би замаа харсангүй."
"Яахав чамайг хөөрхөн болохоор чинь уучилж болох л юм."
Доошоо харж байсан би цочоод дээшээ харлаа. Өнөөдөр битгий таараасай гэж их хүссэн юмсан.
"Аан чи байсан юм уу? Тэгвэл уучлалт гуйхгүй ээ."
"Битгий ийм бай л даа Мирэ"
Пак Сонхүнийг тэнд нь орхиод буцан утсаа оролдоод урагш алхлаа. Өнөөдөр инстаграм дээр их хүмүүс шинэ пост хийжээ. Үзэж like дарчихаад явж байхад нөгөө ангийн нэг хүүхэдтэй мөргөлдчихлөө. Өнөөдөр чинь яачихсан өдөр вэ?
Санаа алдаад утсаа аваад бас чихэвчээ авах гэтэл өнөө хүүхэд миний өмнөөс аваад надад өгөв. "Баярлалаа."
Инээчихээд буцаад анги руу явж байтал араас хүйтэн энерги мэдрэгдээд бүр жихүүцээд явчихлаа. Эргээд харахад Пак Сонхүн наашаа муухай харж байв. Яагаад хүн рүү алах гэж байгаа юм шиг хараад байгаа юм.
Ангидаа орж ирчихээд дэвтрээ гарган хичээл эхлэхийг хүлээв. Хурдан тараасай.
Хичээл ид дундаа орж байхад хаалга савагдан нээгдэж орхив. Чимээ гарах дуунаар бичиж байсан эсээнээсээ харцаа салган хаалга руу харахад Жэй билүү дээ тэр зогсож байв.
"Уучлаарай багшаа, танай ангийн сурагчид цусаа хандивлах юм болов уу гэж асуулгаж байна."
Энийг асуух гэж байж хаалга савж онгойлгосон юм уу? Багш шохойгоо ширээн дээр тавьж Жэй рүү харан
"Тийм ээ, бүгд өгнө гэсэн."
"За баярлалаа, хичээл үймүүлсэнд уучлаарай."
Багш толгой дохиход Жэй над руу харан тийм гэхийн аргагүй харцаар харан инээв. Гэнэт хүн рүү харж инээгээд бие арзайлгачихлаа байна.
Түүний яриад байгаа зүйл бол хичээл тараал ангиараа бөөндөө очиж цусаа өгөх юм. Надтай адил ховор цустай хүнд миний өгсөн цус амьдрал бэлэглэх ч юм билүү хэн мэдлээ.
Цусаа өгчихөөд гарж иртэл сонирхолтой нь энд тэдний хамтлаг ч байсан. Орсон гарсан охин болгонтой инээгээд л гарт нь чихэр атгуулаад нүдээ ирмэн байж цусаа өгсөнд баярлалаа гэж хэлээд зогсож байв. Гараараа зүрх гаргах нь холгүй байх шив. Иймэрхүү зүйлд оролцдоггүй их зантай гэж бодсон ч гайгүй юм гээч.
Гараа угаалгын өрөөнд нь угаачихаад гарахад Ники гэгч өндөр залуу хаалган дээр зогсож байсан. Тэгснээ над руу модон чихэр сунгаад цусаа өгсөнд баярлалаа гэж хэлсэн.
"Та нарт бидний цус өгөх тийм чухал юм уу? Хүн болгонд баярлалаа гээд байх юм."
"Тийм ээ, маш чухал. Ямар нэгэн байдлаар хяналтаа алдах, амь нас алдагдахаас хамгаална."
Түүний хэлсэн үгний цаад утгыг ойлгоогүй би юутай ч цус их хэрэгтэй байдаг гэдгийг мэдэв. Амь нас аварч болно л доо, гэхдээ хяналтаа алдахаас сэргийлнэ гэхээр?
Advertisement
Бодож бодож би эцэст нь тэдний гэр бүлийнхний хэн нэгэн нь өвчтэй байгаа гэж ойлгосон. Магадгүй цусныхаа үзүүлэлтийг байнга хянах ёстой учраас, хэрвээ хяналт алдагдвал даруй шинэ цус нөхөх ёстой учир тэгж хэлсэн байх.
Цусны төвөөс гарч ирэн алхаж байхад толгой жаахан эргэх шиг болов. Ховор бүлгийн цустай над шиг хүнд хэрэг болно гээд 500 мл өгөх ёстойгоос 700 мл өгчихсөн юм. Цус багадалттайгаа мэдэх байж өгсөн миний л буруу юм даа.
Харих замдаа улаан лооль, бас шүүсийг нь нэмээд төмрийн бэлдмэл аваад явлаа. Ихийг өгчихсөнөөс хойш цусаа сайн төлжүүлэх хэрэгтэй.
Алхсаар байрны гадаа ирж байхад араас хүн дагаж байгаа мэт мэдрэмж төрж эхлэв. Яг эргээд харахад хэн ч байхгүй. Жаахан айж эхлэсэн ч тайван байгаа мэт орц руугаа удаанаар алхан оров. Харин орсон даруйдаа сум тавьсан мэт дээшээ шатаар гүйж гэртээ орж ирэн хаалгаа түгжчихээд доош суулаа. Толгой өвдчихлөө байна.
Нүүр гараа угаан ирж ус уучихаад улаан лоольноос идсээр кино үзэж хэвтэв. Тэр Сонхүн мэтийн хүмүүсийг мартах хэрэгтэй. Зүгээр л толгойноосоо авч хая Мирэ. Чи ингээд байнга бодоод байвал өөрөө өөрөөсөө залхана шүү. Больж үз.
Өөртэйгөө хэсэг ярьсаны эцэст босож ороо засав. Яг сайхан орчлонгоос тасраад унтаж байтал хаалга галзуу юм шиг нүдэж эхлэх нь тэр. Юу вэ ямар тэнэг нь вэ?
Хараасаар босож байхдаа би зогтусав. Манайд ирэх хүн байхгүй. Тэгээд энэ хар шөнө.. Юу болж байгааг арай ядан гадарлаж эхлэлээ. Юун түрүүнд сая асаасан гэрлээ унтрааж, чимээ гаргахгүй байх хэрэгтэй.
Зөөлөн өлмий дээрээ гишгэсээр гэрлээ унтраачихаад хаалгаа түгжсэн эсэхээ шалган дотуур хаалгаа ч бас түгжлээ. Гартаа гэрийнхээ мухарт байсан гольфийн цохиурыг барьж аван атгав. Новш гэж айж үхэх нь.
Хаалга эвдээд ороод ирчих юм шиг санагдаад тайван суух арга алга. Хэдэн минут нүдсэнийхээ эцэст чимээгүй болчихлоо. Явчихав уу. Надад яг юу тохиолдоод байгаа юм бэ? Гэртээ ч тайван байж чадахгүй нь.
Маргааш гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй байх. Отоод сууж байвал яах юм.Айсандаа тогтворгүй болчихсон амьсгалаа хуваарилан зөв авахыг хичээж тайвширч ус залгилж байна. Надад түшиж тулах хүн хэрэгтэй байна. Сайн найз эсвэл эцэг эх. Том хүн.
Цохиураа тэвэрсээр буцан орондоо орж нүдээ анин унтахаар хэвтлээ. 8 давхарт учраас цонх гэж санаа зоволтгүй унтах минь. Гэнэт утсанд зурвас ирсэн чимээ өрөөгөөр нэг хадахад би дахиад л уур хүрэн нүдээ нээв. Яачихаад байгаа юм бэ?
Unknown:
Дугаарыг чинь олох
гэж их зовлоо шүү.
Mirae:
Хэн бэ?
Unknown:
Бурхан.
Mirae:
Аан, Пак Сонхүн байх нь.
Тэгээд миний дугаараар
яах гэж байгаа юм?
Sunghoon:
Зүгээр л мэдэж байхад
илүүдэхгүй санагдаад...
Mirae:
Мм тэгвэл одоо зурвас
бичихээ больчихгүй юу?
Би унтах хэрэгтэй байна.
Баярлалаа!
Sunghoon:
Good Night.
seen 1 min ago
Юу вэ? Яах гээд миний эргэн тойрноор эргэлдээд байгаа юм. Уулзаад хэр удсан болоод ингээд байгаа юм бэ?
Уулзсанаасаа хойш намайг яагаад гэдэг үгэн дунд, асуултан дотор гацаачихаад яах гэж надтай дотно юм шиг царайлаад байгаа юм.
Надаас юу хүсээд байгаа юм. Хачин нууцлаг чамайг би олж мэдэхдээ л олж мэднэ дээ Пак Сонхүн!
Унтъя гэж бодож байсан ч түүний бас тэдний хэлсэн учир нь олдохгүй, сонин үгнүүдийг бодон тэмдэглэхээр өндийлөө.
- Зөвшөөрөгдсөн
- Учир нь хүн
- Би л чамайг хаячихвал эндээс бүтэн гарахгүй
- Учир нь их хатуу
- Урьсан зочноо анзаараач!
- Амь нас, хяналтаа алдахаас сэргийлэх
- Цусаа өгсөнд баярлалаа
Тэмдэглэлийн дэвтэр дээрээ биччихээд бүхэлд нь нэг харав. Энэ үгнүүд хоорондоо уялдаа холбоотой л юм шиг байна даа?
Толгойгоо ажиллуулах хэрэгтэй болох нь.
Эхнээс нь бодоод үзье. Намайг очиход эзэнгүй ном байсан. Түүний завсар өнөөх урилга хавчуулаастай. НОМ?
Шүүгээгээ ухан өнөө номыг гаргаж ирээд харлаа. Гоё хавтастай байсан ч дараа уншъя гээд хадгалчихсан байсан юм. Нүүрэн талд нь CARNIVAL хэмээн сийлсэн байх ба гурван бүлэгтэй аж.
1-р бүлэг HYPE
2-р бүлэг UP
3-р бүлэг DOWN
Гүйж очин тэмдэглэлийн дэвтэр дээрээ эдгээр түлхүүр үгсийг биччихээд буцаж ирэн эхний хуудсыг нээв. Оршил бололтой эхний хуудсан дээр мөртүүд байх ба
Ямар утгатай юм бол. Үхэхэд хэтэрхий залуу? Толгой задрах нь.
Аан тийм. Үдэшлэгний төв танхимд энэ үгнүүдийг томоос том бичиж хадсан байсан. Тэгхээр энэ ном тэдэнтэй холбоотой л гэсэн үг. Хэдий яг одоо дараагийн хуудсыг нээгээд эхний бүлэгийг уншчихмаар байсан ч би өөрийгөө барьж байна. Энийг уншихад надад бэлтгэл хэрэгтэй байх.
Орон дээрээ хэвтэнгээ тэр номны гаднахыг ажиглаж байхдаа нэг зүйлийг булангаас нь анзаарав. "EN"
EN гэж юу билээ. Магадгүй ENHYPEN?
Тийм ээ, надад энийг уншихад үнэхээр бэлтгэл хэрэгтэй. Бас жаахан сэтгэлээ чангалах. Тэд хүний ёсноос гажууд зүйл хийдэг бол яах юм? Номоо бариад хэвтэж байхдаа өөрийн эрхгүй жинхнээсээ нойр хүрж нэг мэдсэн унтчихсан байлаа.
.
Advertisement
- In Serial1363 Chapters
VRMMO: The Unrivaled
Lu Chen used to be a ranker of the most popular VRMMO game, Spirit of Grief. After a car accident turned his dreams into dust, his disability left him incapable of escaping the pit of mediocrity he was thrown into. Helpless and defeated, his story ended.Two years later, the Eternal Moon Corporation launched a new VRMMO called "Heavenblessed", and Lu Chen stumbled into another terrible accident that left him in a complicated situation far beyond his ability to handle. That won't stop him from rising to the top, however. Not again.Come witness the rise of the sword-wielding zombie and the relationships he makes during his journey to the apex! For riches and bi- ahem, for career and love!He wields a demonic sword from Hell, he dons armor shining with Heaven's light. His boots stride across the sky as his helmet devours the souls of his enemies. On his left side sits the Goddess of Death. On the other, the Angel of Beauty.From the land of ice and death, a generation of Asura Kings rises, their roars reverberating throughout the world.Tremble in fear, noobs!
8 8158 - In Serial1353 Chapters
Refining the Mountains and Rivers
A young man's life changes when he stumbles upon a mysterious item. Qin Yu had never been a lucky person. Weak of body, bullied by his peers, and with only his friend as his family, he struggles day-by-day to live. But everything changes when he stumbles upon a little blue lamp. An immortal and demonic cultivating adventure.
8 3346 - In Serial2455 Chapters
Mortal Cultivation Biography
A poor and ordinary boy from a village joins a minor sect in Jiang Hu and becomes an Unofficial Disciple by chance. How will Han Li, a commoner by birth, establish a foothold for himself in in his sect? With his mediocre aptitude, he must successfully traverse the treacherous path of cultivation and avoid the notice of those who may do him harm. This is a story of an ordinary mortal who, against all odds, clashes with devilish demons and ancient celestials in order to find his own path towards immortality.
8 1057 - In Serial1503 Chapters
Dragon Prince Yuan
Destiny stolen at birth, the prince of the once mighty Great Zhou Empire, Zhou Yuan, has been plagued all his life by a fatal poison, forced to suffer powerlessly until one day when fate draws him into a mysterious domain where he meets a beautiful girl in green, a bizarre dog-like creature and an unfathomable old man in black.Join Zhou Yuan as he is thrust into the whirlpool of destiny while he seeks the pinnacle of cultivation.
8 1060 - In Serial677 Chapters
Ranker's Return
In the early days of the virtual reality game, Arena, meleegod was the strongest ranked player! He deleted his character and suddenly left. In order to restore his bankrupt family, he returned to Arena!"Do you want to create a character?"
8 1719 - In Serial1525 Chapters
Monarch of Evernight
Qianye rose from hardship but was felled by betrayal. From then, one man, one gun; he tread the path between Evernight and Daybreak and became a legend. Even if Evernight was destined to be his fate, he still intends to become the ruler who dictates.
8 22867

