《Dark Moon /✔️/》3. Хэлж боломгүй нууц
Advertisement
Зүгээр ч нэг амьд хөгжмийн хамтлаг биш, энэ нэрэн доор нуугдсан хэлж боломгүй нууцтай харанхуйн дундах бид.
Уур хүрч ядсандаа ширээн дээрх тамхинаас шүүрэн асааж татаж эхлэв. Никотин хоолой руу минь гулсан орсоны эцэст бага зэрэг тайвшран нүдээ аньлаа.
Өчигдөр бүтэн сар гарахад байшингаа дангинатал түгжиж, хангалттай уух цус авчраад тавьсан ч шинэ жулдрайнууд загатнах шүдээ барьж дийлэлгүй зоорийн хаалгаар оргочихсон байсан.
Тэгж гарчихаад ядаж цэвэрхэн хийчихгүй цогцос үлдээчихсэн нь бидний уурыг хангалттай хүргэж байлаа. Шинэ хүмүүс болон доогуур түвшинд байгаа цус сорогчдыг бид хариуцаж, түвшин ахитал нь хянадаг.
Хараал ид гэж одоо Эдвардад хяргуулна даа. Ер нь бид нарт иймэрхүү шинэковуудыг хариуцуулахаа болиосой билээ. Хаалга дуугарч Жонвоны цаанаас өнөө асуудал таригчид хаалгаар орж ирэв. Араас нь манай хэд ч бас орж ирээд наашаа харан зогсож байлаа.
Тэднийг араасаа гарган Жонвон над руу түлхээд "Чи тэднийг сурга. Та нарын ахлагч гээд би хангалттай их гүйсэн. Одоо жаахан амармаар байна." гэчихээд толгойныхоо чамархайн дээр гараа тавин массажласаар гарч одов.
Жонвон. Тэр анх энд ирэхдээ, үгүй ээ бүр бидэнтэй энгийн найзладаг байхдаа ч онцгой байсан. Аливаа зүйлийн гаргалгааг хурдан олчихдог, шийдвэр гаргахдаа сайн учраас Эдвард түүнийг бидний, дээд зэрэглэлийн цус сорогчдын ахлагч гэж зарласан. Гэхдээ тэр ахлагч гэх мэтийг хийх үнэхээр дургүй. Бид ч санамсаргүй олдсон энэ хувь тавилангаа үзэн яддаг. Жонвон ахлагч гэж давхар ажил хийгээд бүр илүү дургүй нь хүрдэг байх.
Бусад гишүүд рүүгээ харвал бүгд намайг хий гэсэн шиг толгой дохичихоод гарлаа. За яахав. Дахин нэг тамхи асааж уушиглачихаад босон урд нь зогсоход тэд надаас сүрдэн доошоо харав.
"Та нар иймхэн зүйл тэвччихэж чадахгүй цаашдаа яаж амьдрах юм? Энэ тарьсан асуудал чинь ямар хор уршиг дагуулах болохыг мэдэж байна уу! Наад зах нь биднийг мөшгих эсвэл бүр олж мэдэх."
Уурласандаа орилох шахам загнаж байсан би гүнзгий амьсгаа аван дуугаа намсгаж "Та нарын хийсэн зүйл манай угсаанд хохирол учруулахаар байсан тул бүтэн сар цус уухгүй, харанхуй гянданд хорих шийдвэрийг гаргаж байна. Тэндээ сайн бодож тунгаан өөрсдийгөө барьж чадахаар болоод гарч ирээрэй. Аан тийм барьж чадахгүй бол энэ нэг сар сунгагдсаар байх болно."
Шийтгэлээ хэлчихээд тэдэн рүү ширтвэл миний гаргасан шийдвэрт цочирдсон бололтой том нүдлэнэ. Харин тэгээд л ганц шөнө тэвчиж чадахгүй яах гэж хэрэг тарьсан юм. Бүр бэлэн уух цус байсаар байхад шүднийхээ загатнааг гаргах гэж дайраад болчимгүй үйлдэл хийчих юм.
Бүтэн сартай шөнө бид нойр авч чаддаггүй маань иймэрхүү байдал үүсчих вий гэхээс үүдэлтэй. Хичээл ороход хоёрын хооронд ганцхан цаг үлдчихсэн байсан болохоор дээш гаран түрүүн дуг хийхээр явсан гишүүдээ сэрээгээд сургууль руу хөдөллөө.
Advertisement
Сургуулийн гадаа очин бөөндөө зогсож байхад бөөн бөөн охид наашаа хүрч ирээд бэлэг сэлт бариад зогсчихов. Энэ дундаас өгөөш болчихоор охин харан зогсож байхад гишүүд маань аль хэдийн олсон бололтой яриа өдөж харагдана.
Гэхдээ надад таалагдах охин олдсонгүйн дээр дээшээ харан зогсож байтал хашааны тэндээс миний ойрын биш холын хугацааны байгаа болгосон охин орж ирж байгаа харагдав.
Flashback
"Дараагийн холын байгаа хэн болгох гэж байна даа, Сонхүн аа?" Жэйк орж ирэхдээ мөрөн дээр минь цохин ингэж асуучихаад гишүүдийн хажууд суув.
"Харин ээ, бодож л байна. Энэ удаад Со Мирэ дээр үзээд алддаг юм билүү? Тэр надаас айж зугтаж байгааг нь ехурдхан шиг харах юмсан. Цусгүй шахам цонхигор байхдаа ч хөөрхөн байх даа."
Намайг хэлэхэд гишүүд нэгэн зэрэг инээгээд "Гүнзгий ангийн Со Мирэ юу? Тэр ч чиний урхинд орохгүй байхдаа. Дурладаггүй, хатуу охин гэдгээрээ алдартай шүү дээ." гэж Хисын хэлэхэд Ники урагшлан ширээн дээр нэг зүйл тавиад
"Сонхүнийг чадахгүй гэдэг дээр 100 мянга."
"Ийм бага уу? Би ч бас чадахгүй гэдэг дээр тавьчихъя." гэж Сонү хэлчихээд мөнгө тавив.
"Ядаж нэг нь ч болов чадах дээр бооцоо тавих хэрэгтэй биш гэж үү? Чадчихвал миний шинэ хүүхэлдэйг аваарай Сонхүн." Хисын мөрөн дээр алгадан дэмжсээр хэллээ.
"Харж л бай. Удахгүй та нарын өмнө царай нь хувхай цайчихаад өршөөл эрээд сууж байна даа." гээд төлөвлөгөөгөө хэллээ.
"Юун түрүүнд өнөөх үдэшлэгтээ урих болно."
"Юу! Пак Сонхүн чи галзуурчихаа юу? Тэнд чинь дүүрэн цус сорогчид, бас бүтэн сар гарах шөнө. Битгий хэрэг тарих гээд бай даа." Жонвон гэнэт орилоод босч ирэхэд нь би багахан цочсон ч инээгээд
"Намайг тусгай урилга өгөхөд хэн ч түүн рүү ойртож зүрхлэхгүй ээ. Битгий санаа зов ахлагчаа."
Flashback end.
Үнэндээ бид ийм л хүмүүс. Хэдийгээр бусад цус сорогчдоос хэд дахин илүү биеэ барьж чадах ч хааяа зүгээр л уумаар санагдсан үедээ уудаг юм. Ийм учраас холын зайны бай гэж дуудаж байгаа юм даа. Жилд нэгээс хоёр удаа аль нэг үзэсгэлэнтэй охиныг амиа хорлосон болгож харагдуулах ч зугаатай шүү.
Хашааны хаалгаар орж ирэхдээ соруултай сүү сорчихоод утсаа оролдон наашаа ирж байв. Намайг тойрон хүрээлэх охидын дундаас холдоод түүний замд хөлөө тавилаа. Утсаа харж явахдаа миний хөлөн дээр гишгээд өөрөө ч бүдэрч унах шахав.
"Уучлаарай би замаа харсангүй."
"Яахав чамайг хөөрхөн болохоор чинь уучилж болох л юм."
"Аан чи байсан юм уу? Тэгвэл уучлалт гуйхгүй ээ."
"Битгий ийм бай л даа Мирэ."
Advertisement
Сэхүүн гэдэг нь. Гэхдээ намайг санаж байна. Энэ чинь л байхгүй юу даа удахгүй надад дурлаад араас минь гүйж эхлэх болно.
Тэр над руу хачин харчихаад зүгээр л яваад өгөв. Үл тоолгосондоо дургүй хүрсэн би уураа гаргаагүй явж байхад Жонвон инээсээр хүрч ирээд мөрөн дээр алгадав.
Бусад маань ч ирээд юу болсныг асуухад Жонвон "Сая наад залуу чинь үл тоолгуулчихсан. Бид бүтэхгүй гэж хэлсэн биздээ." гэсээр хөхөрч эхлэв.
"Гэхдээ тэр намайг санаж байсан. Энэ бол эхлэл."
Араас нь харж байхад бас нэг хүнтэй мөргөлдчихлөө. Энэ охин замаа хардаггүй юм уу хаашаа юм. Чихэвчээ авах гэж байхад нь мөргөлдсөн залуу нь аваад өгчихлөө. Баярлалаа гэж хэлээд инээж энэ тэр. Намайг харахаараа л инээмсэглэл нь замхардаг байж.
Муухай харчихсан зогсож байхад тэр наашаа эргээд харлаа. Гэсэн ч би өөр тийшээ харсангүй. Өөдөөс нь ширтээд л байсанд түрүүнийхээс хачин харчихаад цаашаа явж одов.
Эхний хэдэн цагтаа суучихаад сургуулиас гаргаж өгсөн бэлтгэлийн өрөөндөө ирэн бөөндөө хэвтэж байтал хаалга онгойж Жэй инээсээр орж ирэв. Унтмаар санагдаж байсан би Жэйн яриаг сонссон ч сонсоогүй мэт нүдээ анин хэвтэж байлаа.
"Цусаа өгөх сурагчдын анги нэрсийг жагсаагаад ирсэн. Гүнзгий ангийхан бүгд өгнө гэж байна лээ." гэчихээд над руу барьж явсан жижиг бөмбөгөө шидэж ирээд
"Сонхүн аа сонсож байна уу? Мирэ ч бас цусаа өгнө."
Нүдээ аниастай чигээрээ хэвтэж байсан би огцом өндийхөд тэд шоололдоно.
Аль болох их инээж цусаа өгсөн хүмүүст талархсанаа илэрхийлэн зогсож байхад ихэнхи охидууд нь бидэнтэй үг сольсондоо баярлаж, зарим нь бүр буцаад сээтгэнэж байх шив. Та нар энэ цусаа үнэхээр хандивлана гэж бодож байна уу? Яахав тал нь үнэхээр эмнэлэг рүү явах ч, тал нь биднийх болж үлдэнэ.
Жилд 2 удаа цусаа өгөх өдөрлөг зохиосоноос бид хангалттай цус авч чаддаг. Манай сургуулийнхан гэнэн итгэмтгий юм болохоор бүгд шахуу сайн дураараа өгчихнө. Хүмүүс рүү байдаг чадлаараа инээж байхад тэндээс Мирэ ханцуйгаа буулгасаар гарч ирж байгаа харагдав.
Наашаа хальт харчихаад угаалгын өрөө рүү орчихлоо.
Ники тэр дотор байгаа билүү?
Гарч ирэхэд нь очин юу болсоныг асуувал зүгээр л талархсанаа илэрхийлсэн гэсэн.
"Гэхдээ Сонхүн аа, тэр Мирэ бидний талаар их мэдэхийг хүсэж байгаа мэт санагдсан. Болгоомжтой байгаарай." Никиг явахад араас нь харсаар энэ хонгилд ганцаараа үлдлээ.
Өнөөдөр хамтлагийн бэлтгэлтэй. Япон дуу гаргахаар төлөвлөж бид бэлдэж эхлэсэн. Бөөнөөрөө бэлтгэлээ хийдэг нууц газартай. Нэг ёсондоо цус сорогчдын төв байрын салбар. Гэхдээ зөвхөн бид л байдаг юм.
Нэг, Хоёр, Гурав.
Жэй бөмбөрөө цохиураараа цохин тоолж эхлэсэнээр бид дуугаа эхлүүлэв.
Судалгаа хийхээр явсан Жэйкээс бусад нь байна. Удахгүй ирээд нэгдэнэ биз.
Дуугаа тоглож дуусчихаад гитараа доош тавин ямар нэг зүйл уухаар бид завсарлалаа. Хөргөгчинд байгаа ууттай цуснаас нэг нэгийг шидэж өгчихөөд бүгд тэрий хадан буйдан дээр унацгааж, суух нь сууж байв.
Удалгүй хаалга кодоор онгойж тагнуулд явсан Жэйк орж ирээд малгайгаа тайлан цус авчраад соруул зоон ууж эхлэв.
"Яасан юм?" Жэйкийг ярихыг хүлээгээд ам нээхгүй байсан тул Хисын асуухад Жэйк над руу харан
"Сонхүн аа, Данигийн овгийн эгэл бус төрөлхтнүүд Со Мирэг чиний найз охин гэж бодоод судлаад эхлэчихэж. Тэдний нэгийг даган явж байтал Мирэгийн гэрт очиж хаалгыг нь нүдэж айлгачихаад гарч ирсэн."
"Хараал идэг."
Дани яах гээд үргэлж манай овгийнхонтой дайн зарлаж байдаг байна? Чөтгөр аваасай Дани бас түүний овог Тритсичүүдийг.
"Би Мирэтэй уулздаггүй, тийм дотно биш байхад яагаад тэгж бодоод байгаа юм?"
"Магадгүй өмнөх манайхны үдэшлэг дээр туршуул байсан бололтой. Тэнд чи Мирэг олон цус сорогчдын дунд дагуулж ирээд, хэн ч түүн рүү дайрахгүй байсанд тэгж бодсон байх. Ядаж байхад бүр бүтэн сар гарах шөнө байхад Мирэ рүү харах ч үгүй байсанд бүр баттай тэгж бодсон гэж би таамаглаж байна."
Хэрвээ Мирэг миний найз охин гээд бодчихсон бол түүнийг заавал алах болно. Өөрийн олзоо арай гэж олж байхад Тритси нарт өгч чадахгүй.
Энэ бол эртний манай хоёр угсааны удирдагчидаас үүдэлтэй. Хоёулаа шуналтай хүмүүс байсан ба эгэл бус төрөлхтний түүхэн дэх хамгийн хүчтэй хар сувдыг авахын тулд тэмцэлдэж байгаад хоёул бие биенээ хөнөөж цуг амьсгал хураасан.
Үүнийг мэдсэн Тритсичүүд манай Катролчууд руу дайрч дайн эхлэсэн. Хоёул бие биенээ хөнөөсөн байхад бид алсан юм шиг байхыг нь яана. Катрол бол бидний овог. Улс бүр нэртэй байдаг шиг бид ч бас нэгдсэн нэртэй.
Сайхан үнэртэй цустай Мирэг тэдэнд алдахгүйн тулд би түүнийг хамгаалах ёстой болов. Яасныг нь мэдэх гээд зурвас бичтэл удалгүй хариу ирлээ.
Mirae:
Мм тэгвэл одоо зурвас
бичихээ больчихгүй юу?
Би унтах хэрэгтэй байна.
Баярлалаа!
Sunghoon:
Good night
seen 1 min ago
Юу вэ харчихаад хариу бичихгүй хаячихаж байгаа юм уу? Шазруун, үл тоодог зан чинь таалагдахгүй байна. Утсаа өрөөний мухарт шидчихээд санаа алдсаар хойшоо ор луугаа унав.
Анхнаасаа цусыг нь уух гэсэн ч
Одоо түүнийг хамгаалах ёстой
Гэхдээ тэр хэт их зүйлийг мэдвэл
Үхэх болно.
Author Note: Хар шөнөөр гэнэт update өгдөг хүн байх үед xD. Ямартай ч гоё байна аа, үнэхээр хайрлаж бичиж байгаа болохоор.
.
Advertisement
- End1252 Chapters
Immortal Mortal
Here, only those with spiritual roots can cultivate while those with mortal roots are destined to stay mortal.
8 5199 - In Serial26 Chapters
The Obsidian Core
The world is a wide, wide place. And that's without taking into account the many creatures that inhabit it. When a new Dungeon Core is born deep below the surface, it faces challenge after challenge. The only question is; is it up to the challenge of living in this world? This is my first attempt at writing a Dungeon Core story. I'll gladly take any and all advice, comments, or criticism. Releases on Tuesdays and Fridays. Mostly.
8 203 - In Serial27 Chapters
Virago
Alex was drifting through life. No motivation left to strive. All dreams and hopes gone. And there was nothing dramatic or drastic that did it. The mundanity of modern life was enough. Follow Alex as his inane wish came true. A new life and a magical world to explore. (This story has a slower build-up then most, don't expect power ups dropping from the sky and that he will become OP right away.)
8 97 - In Serial8 Chapters
After the End
After the End is a post-apocalyptic fiction story set in a version of Earth that has been ravaged by nuclear war. Mutated animals, bioweapons, man-made monsters, bloodthirsty bandits, and irradiated areas stain the land with violence. Making even basic survival a challenge. We join Flynn as he arrives in Atlanta, searching for a safe place to call his home.
8 183 - In Serial14 Chapters
Blown Away
After saving her squad from death-by-grenade, Sarah is revived somewhere new. Far from her own, the new world she finds herself in is full of magic, monsters and magical monsters. You have earned 0 Wisdom for reading this synopsis! You have earned a title: Follower
8 183 - In Serial23 Chapters
✔ War for me ( Yandere Jenlisa x Fem reader x Yandere Chaesoo )
[ COMPLETED ]You think you know someone, when you really don't. Lies cover up the truth. Bestfriends that I've known for life, but they aren't who I knew them as. Everything happened so suddenly and there was blood shedding because of me. People fighting to have me as theirs, I was truly trapped. " 𝕊𝕙𝕖 𝕓𝕖𝕝𝕠𝕟𝕘𝕤 𝕥𝕠 𝕦𝕤 " " 𝕀 𝕕𝕒𝕣𝕖 𝕪𝕠𝕦 𝕥𝕠 𝕥𝕣𝕪 𝕥𝕒𝕜𝕚𝕟𝕘 𝕙𝕖𝕣 𝕒𝕨𝕒𝕪, 𝕤𝕙𝕖 𝕚𝕤 𝕠𝕦𝕣𝕤." " 𝕃𝕖𝕥 𝕥𝕙𝕖 𝕨𝕒𝕣 𝕓𝕖𝕘𝕚𝕟."𝗣𝘀𝘆𝗰𝗵𝗼𝗽𝗮𝘁𝗵 - 𝗮 𝗽𝗲𝗿𝘀𝗼𝗻 𝘀𝘂𝗳𝗳𝗲𝗿𝗶𝗻𝗴 𝗳𝗿𝗼𝗺 𝗰𝗵𝗿𝗼𝗻𝗶𝗰 𝗺𝗲𝗻𝘁𝗮𝗹 𝗱𝗶𝘀𝗼𝗿𝗱𝗲𝗿 𝘄𝗶𝘁𝗵 𝗮𝗯𝗻𝗼𝗿𝗺𝗮𝗹 𝗼𝗿 𝘃𝗶𝗼𝗹𝗲𝗻𝘁 𝘀𝗼𝗰𝗶𝗮𝗹 𝗯𝗲𝗵𝗮𝘃𝗶𝗼𝘂𝗿.That's who they were.Started: February 24, 2022Ended: April 21, 2022cover by - @YEONA_DA_GREAT
8 233

