《Dark Moon /✔️/》5. Төгөлдөр хуур
Advertisement
Өглөө сэрэхэд орны хажуу талын шүүгээн дээр өнөөх ном харагдана. Чамайг удахгүй уншиж эхлэнэ ээ. Хүлээж байгаарай Carnival.
Удахгүй төгсөх нь ээ! Аль хэдийн дулаараад, бороо ч ороод, ногоороод эхлэчихэж. Зунтай хамт төрсөн өдөр минь бас ирнэ дээ.
Сургууль руугаа алхаж байх зуураа эргэн тойрноо ажигласан би бодолд автан явна. Сургууль дээр ирэхэд долоо хоногийн өмнө болсон төгөлдөр хуурын тэмцээний ялагчид самбар дээр тавигдсан үзэгдэв. Хүүхдүүд ам амандаа шуугилдаж, ялагчийг харахаар самбарын урд чихэлдэж байхад надад сонирхолтой санагдаагүй тул анги руугаа явахаар шийдсэн байлаа.
Тэр нэрийг сонсох хүртэл.
"Нэгдүгээр байранд 3-2 ангийн Пак Сонхүн гэнэ ээ." Хэдэн хүүхэд ярилцсаар холдоход би зогтусав. Тэр ганцхан гитар тоглодог биш бас төгөлдөр хуур тоглодог байжээ. Бүр тэмцээнд түрүүлэх хэмжээний сайн байж.
Хичээлдээ орохоор зэхэн ангидаа сууж байтал хаалга савагдан онгойж тэр зүг рүү хартал Сонхүн зогсож байв. Өө тийм л дээ, тэр манай анги болчихсон. Манай сургуулийн жилд хоёр удаа анги хольдогийг чөтгөр аваасай.
Хажууд ирж зогссоноо ширээний хамтрагч руу минь харан дохиход тэр надаас уучлалт гуйсаар босов.
"Үгүй шүү Пак Сонхүн. Би чамтай суухгүй." Тэр жуумалзсаар хажууд ирж гарнаас минь татан суулгаад "Яагаад сууж болохгүй гэж. Би чамаас үнэртдэг үнэрт дуртай." гэж чихэнд шивнэчихээд холдов.
Саяны бие арзас хийлгэм хоолой юу байсан бэ? Яг л суухгүй бол ална шүү гэсэн мэт би байрандаа хөлдөн зүгээр л урагш гөлрөнө. Яагаад ч юм түүний хажууд байхаар бие минь тархиндаа захирагдалгүй хөшчихөөд байх юм.
Хэсэг тийм байдалтай суусаны эцэст хичээлийн их завсарлагаан болж бушуухан цүнхээ аван босов. Ауранаас нь айгаад бас догдлоод байсан юм. Бүтэн нэг цагийн завсарлагаанд хоолоо идчихээд хаачихаа мэдэхгүй булангийн эзгүй ангиудаар тэнэж байтал нэг өрөөнөөс хийл бас төгөлдөр хуурын хоршсон аялгуу сонсогдоход чигээрээ алхаж байсан би өрөөнийх нь хаалганы гадаа очин чагналаа.
Энэ аялгууг хэн ингэж урнаар гаргаж, мэдрэмжээ зөв илэрхийлж байгааг мэдэхийн тулд зөөлнөөр хаалганы бариулыг даран онгойлгож орхив. Би нүдэндээ ч итгэсэнгүй. Тэнд Сонхүн төгөлдөр хуурны ард сууж, хажууд нь Жэйк хийл барьчихсан зогсож байсан юм.
Намайг орж ирэхийг харсан Жэйк мэнд мэдчихээд хийлээ цүнхлэн гарч одсон бол Сонхүн байрандаа суусаар үлдэв. Сургуулийн хэн ч зүглэдэггүй булангийн өрөөнүүдэд тэд ирдэг байх нь.
Advertisement
Яахаа мэдэхгүй хэсэг зогсож байгаад гарах гэтэл Сонхүн "Нааш ир. Ийшээ суу" гээд өөрийн хажуудаа суулгаад гараа төгөлдөр хууран дээр аваачив.
"Нүдээ ань"
Зөөлөн дуугаар хэлэхэд нь би биеэ суллан нүдээ аниж орхив. Удалгүй төгөлдөр хуурын намуухан чимээ сонсогдох нь таатай санагдаж байлаа. Дундуур нь хальт нүдээ нээхэд түүний урт хуруу төгөлдөр хууран дээгүүр гүйж байх нь үзэгдэж, би буцаагаад л нүдээ анина.
Багаасаа л төгөлдөр хууранд дуртай хэрнээ чаддаг ганцхан аятай би тоглож сурахыг их хүсдэг байсан ч яагаад ч юм үнэхээр сурдаггүй байж билээ. Одоо бодоход яг ингэж чин сэтгэлээсээ аялгуу бүрийг нь мэдэрч байсан удаагүй байх.
Хэдэн минут үргэлжилсэн түүний аяз дуусахад би хэдийнээ төсөөллийн ертөнцдөө живэн тэр аялгуун дээр бүжиглэж байснаасаа салав. Нүдээ алгуурхан нээхэд тэр яг над руу ширтэж байгаад инээмсэглэв. Соронз шиг юм. Зүрх минь хүчтэй цохилох нь мэдэгдэв.
"Саяных ямар ая юм? Би сонсох гэсэн юм" гэхэд тэр инээмсэглэсэн чигээрээ наашаа улам ойртож нүүрэнд тулаад "Би өөрөө зохиосон юм" гэлээ.
"Төрсөн өдрөөрөө ийм ая сонсвол сайхансан." Үүнийг хэлчихээд нүд томрон амаа дарлаа. Тэнэг Мирэ бодлоо хэлчихдэг.
"Санаа зоволтгүй ээ, би төрсөн өдрөөр чинь тоглож өгнө. Бүр дуулж өгсөн ч яахав" гээд Сонхүн инээд алдлаа. Би инээмсэглэв. Магадгүй түүний сайн талыг ганц ч болтугай харсан болохоор байх.
"Чиний гитар тоглож байгаа чинь ч янзтай. Яг үнэндээ үдэшлэг дээр гитар тоглож байхыг чинь харчихаад ёстой царайлаг юм аа гэж бодсон шүү" гэлээ. Мирэ чи ч ёстой ичдэггүй болжээ.
"Үгүй ээ, яахав олон талын авъяастай хүний зовлон юм даа. Ингэхэд төрсөн өдөр чинь хэзээ болох юм? Би одооноос бэлдэх хэрэгтэй байх" гээд дахин инээхэд би түүнийг цохиод "Битгий шоолоод бай. Миний төрсөн өдөр 6 сарын 29-нд болдог юм." гээд гараа төгөлдөр хууран дээр тавилаа. Сонхүн амандаа зургаан сарын хорин есөн гэж бувтначихаад наашаа харав.
Бүтэн 2 сарын хугацаа. Би ч бас түүний өөдөөс нь харчихаад ганц чаддаг аяаа тоглохоор шийдэн гүнзгий амьсгаа авлаа.
Даралтуудыг дотроо бодон бяцхан охин байхдаа асрамжийн газрын төгөлдөр хууран дээр өнждөг байсанаа санан инээв. Үнэхээр чаддаггүй хэрнээ өдөржин тэнд байж төгөлдөр хуурын бүх хэсгийг ажигладаг байж билээ.
Advertisement
Нүдээ анин инээмсэглэн тоглох Мирэг харж байгаа Сонхүн анх удаа цуснаас нь өөр зүйлийг бодов. Мирэгийн хэр хөөрхөн харагдаж байгааг дотроо бодсоор тэр ч бас хуруунуудаа хөдөлгөн хослон тоглож эхлэв.
Гэнэт хажуунаас орж ирсэн Сонхүнийг харахдаа би ганц нэг алдаа гаргаж орхив. Харин тэр тайван үргэлжлүүлэхэд би харцаа салган тоглолоо.
Бяцхан тоглолт маань дуусахад хэн хэн нь сэтгэл хангалуун үлдсэн бөгөөд би
"Чи энэ аяыг яаж ингэж сайн мэдэрсэн юм?"
"Зүгээр л. Тоглож байгаа аяаа мэдрэхгүй байвал нэг тийм өөрийгөө хуураад байгаа юм шиг мэдрэмж төрдөг" гэж хэлсэнийх нь дараа бид хоёр хоёул инээд алдлаа.
Үнэндээ Сонхүн ч бас яаж ингэж сайн мэдэрч, өмнө нь өөр хүнтэй тоглож байгаагүй хэрнээ Мирэтэй хамт ингэж сайн зохицсоноо ойлгохгүй байгаа ч тоосонгүй.
"Тэгэхээр, би чиний төрсөн өдрөөр өөрийн зохиосон аяаа тоглож өгнө бас дуулж өгнө зөв үү? Миний дуулахыг сонсоод дурлачихав аа."
"Үдэшлэг дээр дуулахыг чинь сонссон шүү дээ. Бас би чамд дурлахгүй гэдэг дээр мөрий тавьсан ч яахав."
Тоосон шинжгүй миний хэлсэнийг тэр шүүрч аваад "Тэр үед чинь хүчтэй дуу дуулж байсан болохоос саяны аян дээр тохирох зөөлөн дуу дуулаагүй. Тэгээд мөрийцчихье. Би 3 удаа чиний зүрхийг хүчтэй цохилуулвал чи надад дурласан гэж үзье."
"Хэрвээ тэгэхгүй бол яах юм?"
"Хэрвээ тэгэхгүй бол би өөрөө чиний араас гүйнэ."
Юу вэ? Сэтгэлээ илчлээд байгаа юм уу гэж хэлмээр байсан ч хэлээ хазаад өнгөрч гараа сунган за яахав гээд тохирлоо. Би угаасаа чамд дурлахгүй гэдэгтээ итгэлтэй байна.
Төгөлдөр хуурын сандалнаас босон тэр өрөөнөөс гарахдаа инээж ханиан, бие биенээрээ тоглоом хийж явлаа. Ямартай ч саяны явдлаас хойш бид арай чөлөөтэй байдаг болж, найзууд шиг болсон гэхэд хилсдэхгүй.
Яахав, Пак Сонхүн дажгүй бололтой. Муухай аашаа засчихвал.
Ангидаа орж ирээд удахгүй физик орох болохоор дуусахаар нь сэрээгээрэй гэж хэлээд ширээгээ дэрлээд хэвтээд өглөө.
Хичээл эхлэж физикийн багш ид самбар дүүрэн бодлого бичиж байхад тайван унтах Мирэг харсан Сонхүн инээд алдана. Хөөрхөн ч юм шиг, бас үгүй ч юм шиг. Тэгснээ хэсэг хугацааны дараа бас гэнэт хацар луугаа цохиод урагшаа самбар харна. Тэгчихээд удалгүй буцаад л Мирэ рүү харна.
Үнэхээр түүний байгаараа сонгосон нэгэн хальтхан ч болов догдлуулаад байгаад итгэж чадахгүй байлаа.
"Үгүй ээ, тэр зөвхөн миний дараагийн зоог байх болно. Пак Сонхүн ухаантай бай." гэж шивнэчихээд урагш харав.
Харин үүнийг ангийн хамгийн хойд талын суудлаас анхааралтай гэгч нь ажиглаж байсан залуу олзоороо тоглож буй араатан мэт инээмсэглэлээ. Түүний энгэр дээр Хамада Асахи гэдэг нэр зурайн үзэгдэх аж.
"Хэдэн хоног юу ч хийхгүй байсан эцэст нь нэг юм анхаарал тавьж эхлэх шив."
Асахи Сонхүнийг өөр лүү нь нүднийхээ булангаар харж буйг мэдсэн бололтой дэвтэр дээрээ бодлого бичсээр амандаа шивэгнэв.
Хонхны дуутай зэрэгцэн Сонхүн толгой дээр тогших нь мэдрэгдэж сэрчихлээ. Гадагшаа харвал нар жаргаж байна. Юмнуудаа далд хийгээд Сонхүн рүү даллан баяртай гэчихээд гарах гэтэл араас малгайтай цамцныхаа малгайг өмсөөд гүйгээд гараад ирэв.
"Яасан бэ?"
"Хүргээд өгье."
Айн гээд орилчихсонд Сонхүн ам дараад хурдан явъя аа гээд чирээд алхчихав.
"Алив гараа аваач" гэж гарыг нь авж шидсэнийхээ дараа би түүн рүү муухай харахад Сонхүн гэмгүй царай гаргасанаа гэр лүү араас түрж оруулаад хаалга хаачихав. Тэгсэнээ гэрээсээ маргааш болтол битгий гараарай гэж хэлээд буцаад гүйчихлээ. Юу болоод байна аа?
Гэртээ орж ирчихээд буланд байх цохиураа харж санаа алдав. Дахиад тэр шөнө шиг тиймэрхүү аймар явдал битгий болоосой. Өлсөөд бас ааш зан тааруу байгаа болохоор сэтгэлээ засах гэж зайрмаганд гарах гэснээ зогтусав.
Сонхүн маргааш хүртэл гэрээсээ битгий гараарай гэсэн. Энэ удаадаа түүний үгэнд итгээд үзэх хэрэгтэй байх.
Харин Мирэгийн орцноос гүйхээрээ гарч ирсэн Сонхүн байрны булан руу чиглэн алхахдаа жуумалзана. Хайрцаг тамхи дундаасаа нэгийг гаргаж ирэн сороод улам бүр ёжтой инээмсэглэл тодруулахад харанхуй дунд нэг юм хөдлөх шиг болов.
"Баригдчихлаа. Буруу угсаагаар, буруу цус сорогчоороо оролдож байна даа чи" гэж хэлээд тамхиа хаян нүдээ анилаа. Төд удалгүй нээхэд нүд нь цусан улаан болж, уруулных нь цаана уртаас урт соёо гялалзаж байв.
Харин түүний өөдөөс харсан эрхмийн сүүдэр сарны гэрэлд томорч араатан мэт хувирч эхлэв ээ.
.
Advertisement
- In Serial17 Chapters
Orb Of Oblivion [Dungeon Story RE-WRITE]
DUNGEON STORY With level ups and many dangerous dungeons. This is a semi-dungeon, semi Litrpg Story David Lee, an orphan with a lot going for him in life, but unfortunately he died tragically. He was then transported to another world with a blank slate. He finds himself with a mocking title and he also unlocks unique special class that is unknown to this world. David Lee is just a ball boy who knows nothing about this dangerous world, he easily trusts others but he will soon know that he had been naive. So, lets see how his ball handling skills fare in this dungeon filled world! Note: Reviving this project as I have been away for too long, but first, re-editing and re-writing old chapters. Old Reviews are basically nulled since I have re-written the story so please feel free to leave behind an updated review of the current story thank you.
8 806 - In Serial44 Chapters
Queensmen
What's a queen to do when her bloodline is on the brink of extinction and the world's newest war lord is knocking at her castle's gates? The answer is obvious. She switches herself out with her twin sister and sneaks out into the countryside. As a queen disguised as a simple, cross-dressing commoner girl, Oris is determined to hide away long enough to give birth to her successor. But Fate, as always, has other plans and this time around running away is not an option. She and death come face to face once again in a way she had least expected, bound forever in holy matrimony. [Daily Updates In December]
8 156 - In Serial19 Chapters
Kingdom of Dreams
On the night of her tenth birthday, a young girl named Sam Wilde is taken for a ride through a beautiful castle in her dreams. When she awakes no one remembers the dreams. When the children in her town, including her brother, fall asleep and don't wake up, it is up to Sam to return to the dream world to solve the mystery.
8 204 - In Serial17 Chapters
The Anvil of Mankind
War, it is said, is the anvil upon which the gods forge mankind. The kingdoms of the north have warred constantly since their inception with little lasting consequence - until now that the balance has decisively shifted, and the kingdom of Stanmark has risen into the ascendancy following a brutal takeover of their immediate neighbor in Waccewald. The weaker kingdom's nobility have submitted, their pride and might in the dust. But even as the conquerors step in to consolidate their victory, many of those who kneel conceal daggers behind their smiles. Deniel is a youth in the hinterlands of Waccewald in the days immediately following Stanmark’s takeover. As a mere commoner, his life hasn’t been overly complicated yet by the change – but as winter sets in, this is about to change. He, like many others, will be forced to make choices, the repercussions of which will echo into all the rest of his life. However long that may turn out to be.
8 138 - In Serial32 Chapters
All Poems (DDLC)
This is a story of all The poetry presented in the game Doki Doki Literature Club. (Spoilers and Trigger Warning)
8 77 - In Serial31 Chapters
BadBoyHalo's INSTA/FACEBOOK
title
8 212

