《Dark Moon /✔️/》7. Амиа хорлолт
Advertisement
Зайрмаг зардаг болоод нилээд удаж байна. Магадгүй 14 хоносон байх. Энэ хугацаанд тэдний борлуулалт эрс нэмэгдэж, хүүхдүүд байнга тэр машин руу гүйдэг болсон.
Үнэхээр амттай гэж ам уралдан ярьцгаах тэр зайрмагнаас авахыг хүсэвч хэтэрхий үнэтэй байна. Ганцаараа байдаг надад бол энэ долоо хоногийн хүнсний мөнгө.
Дахиад л зайрмаг зарж байгаа тэднийг ажиглан зогсож байлаа. Маркетингээ тултал нь хийж байгааг мэдэх ч сургуулийнхан тэр аяараа гүйхээр гэдгийг мэдсэнгүй. Удалгүй баячуудын унадаг тансаг хар Jeep ирэн зогсоход дотроос нь Ким Жина бууж ирэв.
Сүүлд мансуурчихсан байдалтай Сонүгийн байгаа мухрын өрөө рүү орсоор хаалгаа түгжсэнтэй нь таарсан юм байна.
Жина машинаас үсрэх шахам буугаад зайрмаг руу гүйх бол Сонү өөдөөс нь инээмсэглэж харагдав. Тэд үерхэж байгаа юм байх даа?
Арай ядан амьсгаагаа дарсаар бөөрөлзгөнөтэй зайрмаг Сонүгийн гарнаас авсанаа амаа олохгүй шахам идэж эхлэв. Бүр зайрмаганд нь донтчихжээ.
Тэгж байгаад нэгийг санасан бололтой эргэн харж машин руугаа даллахад дахин хаалга онгойж хоёр охин бууж ирэх авай. Зэргэлдээх охидын сургуулийг эзэгнэгч, тэргүүн баячуудын охид болох Кан Сэми, Юн Мисү хоёр.
Жинаг тэдэнтэй найз гэдгийг мэдэх юм байна. Ойрд дурлаад байгаа зайрмагнаасаа амсуулахаар ирж дээ гэж бодож байлаа. Бууж ирээд тэд эхэндээ ийм хямдхан машиныг голсон бололтой харж байсанаа дотор нь зогсох залуусыг хараад инээмсэглэж эхлэлээ.
Гэхдээ тус бүр хувийн жолоочтой явдаг охид өнөөдөр нэг машинд сууж ирсэн шалтгаан юу байв?
Сэми түрүүлж гүзээлзгэнэ захиалахад Сонхүн авч өгөөд инээв. Түүнийг дурласан гэдэгт мөрийцье. Пак Сонхүнийг сэтгэл татам инээмсэглэлтэй гэдгийг бол үгүйсгэхгүй.
Жаахан харамлах мэдрэмж төрөөд байх чинь. Үгүй ээ, би чинь юу бодоод байна аа?
Сэмиг зайрмагаа аваад холдсоны дараа Мисү урагшилсаар нэрстэй зайрмаг захиаллаа. Түрүүнээс хойш байдлыг ажиглаж жуумалзан зогссон Жонвон гэнэт ухас хийгээд түүний зайрмагийг хийж өгөх нь тэр.
Өөдөөс нь инээмсэглээд зогсож байгаа сайхан залууд ер нь хэн татгалзах юм бэ?
Мисү ч бас үсээ чихнийхээ араар хийж, сормуусаа хөдөлгөсөөр аваад Сэмитэй нэгдэхээр шийджээ.
Тэр хоёр зэрэг шахам зайрмагнаас амсаж үзээд нүд нь томрох үзэгдэв. Ухаан жолоогүй идэж дуусгачихаад дахин нэгийг авахаар эргэсэн ч аль хэдийн зайрмагны машин оргүй алга болжээ.
Адерналин ихээр ялгарсан тэдний нүд итгэж ядан эргэн тойрноо хараад бага зэрэг гуйвсаар машинд буцан суулаа. Жина ч тэднийг орсоны дараа өөрөө сууж, тас хар машин тоос бужигнуулсаар алсран холдов.
Үнэндээ одоо бол хонх дуугарч завсарлагаа дууссаныг илтгэж байгаа ч тэд чинь баячууд шүү дээ, хэнд хамаатай юм.
Advertisement
Үүнээс хойш тэр гурван охид өглөө бүр ирж зайрмаг авдаг болсон. Зайрмаганд ингэж гүн донтно гэж байдаг аа? Өдөр бүр үйлчлүүлэхийн хажуугаар Сонхүн, Жонвон, Сонү гуравтай улам дотно болсон харагдана.
Уран зохиолын багш орж ирчихээд утга зохиол, дэлхийн сонгодог туужуудыг ярьж байтал Тэжүн инээсээр гараа өргөлөө.
"Багшаа, хэдүүлээ ийм уйтгартай зүйл ярьж байсанаас хөгжилдье л дөө." гэхэд багш балмагдаж орхив. Ёс зүйгүй байна даа, Тэжүн гуай.
"Дэлхийн сонгодог урлагийг, тэр тусмаа Франц утга зохиолыг уйтгартай гэж хэлдэг хүн хэзээнээс манай ангид гараад ирчихсэн билээ?"
Жэйк хамгийн дуртай цаг нь орж байхад ийнхүү бүдүүлэг аашласанд уурласан бололтой Тэжүн рүү муухай харахад өнөөх нь амаа хаагаад чимээгүй болов.
Сонхүн хажууд Жэйкийг зөв хэллээ гэсэн шиг дэмжих бол ард суух Асахигийн царай бас л ууртай боллоо. Удахгүй би хэт сандарсандаа зүрхээр явах байх аа.
Багахан хагаралтай хичээлийн цаг дуусч Сонхүн намайг хүргэж өгөхөөр гарлаа.
Залуу охиныг гарнаас нь хөтлөсөөр гарч одоход ард нь үлдсэн залуу уураа барьсаар хүнд хүнд амьсгалж байв. Цаад суудлаас нь цүнхээ үүрсээр босч ирсэн өнөөх бүдүүлэг сурагч мөрөн дээр нь алгадаад чихэнд нь ойртлоо.
"Хурдлахгүй бол Дани уурлаж эхлэх байх шүү."
Тэжүнийг хэлэхэд Асахи гэх залуу хүү улам бухимдсан бололтой хамаг сандлаа өшигчсөөр гарч одов. Өөрт нь боломж олдохгүй, Со Мирэг үргэлж тэр муу цус сорогч нохой шиг салахгүй дагаад байх нь эгдүүцлийг нь дээд цэгт нь хүргэнэ.
Гэртээ харихаар явж байх замдаа хөтлөлцсөн гар луугаа дахин нэг ширтлээ. Хэзээнээс айдаг байсан нэгнээсээ догдлолыг мэдэрдэг болчихсон юм бэ? Яагаад үргэлж толгойд минь эргэлдэж, санаанаас гарахаа байчихсан юм бэ чи. Пак Сонхүн.
Учир нь олдохгүй энэ харилцаандаа хэзээ нэгэн цагт шантарна, тэр намайг шархлуулна гэдгийг мэдэж байгаа ч бага багаар дасаж эхлээд байна. Чамайг чөтгөр аваасай.
Тэр өдөр мухрын өрөөгөөр тэнэж яваагүй, чиний төгөлдөр хуурын аяыг сонсоогүй, тэнд анх чамаас догдлолыг мэдрээгүй бол. Үгүй ээ бүр анхнаасаа тэр тэнэг үдэшлэгт очоогүй бол би өнөөдөр зүгээр байх байсан юм.
Явсаар хаалганы маань гадаа ирчихээд Сонхүн гараа салгаж, намайг ор гэлээ. Гэрээ түлхүүрдэн эргүүлж байхдаа битгий явчихаасай гэж бодсон ч хаалгаа онгойлгов уу үгүй юу тэр далласаар яваад өглөө.
Мирэг хүргэж өгчихөөд Жонвоны зурвас илгээсэн газар луу явахаар болж жолоогоо атгав. Гэрээсээ харанхуй шөнө гарчих вий гэж бодсон ч өмнөх тохиолдсон явдалаа санаад гарахгүй байх гэж бодлоо.
Өмнө нь:
Мирэ ойрын хэд хоног тайван байгаа тул зүгээр гэж бодоод гэгээ тасарч байх үед дэлгүүр орохоор гэрээсээ гарав.
Advertisement
Хэрэгтэй зүйлээ авчихаад гэр лүүгээ ордогийн даваан дээр наана харанхуй буланд хэдэн хүмүүс тамхи татан зогсохыг анзаарлаа. Яагаад заавал энэ цагаар гэж?
Зүгээр гэж бодоод хажуугаар нь зөртөл тэд Мирэг дагуулан ширтэж байсанаа араас нь дагав. Жаал охин сандарсандаа утсаа гаргаж ирэн Сонхүн рүү залгах гэсэн ч хэн нэгэн гүйцэж ирээд утсыг нь түлхэж орхилоо.
Харанхуйд царай нь харагдсангүй. Ингээд л баларлаа гэж бодохуй дор зодоон нүдээн болоод явчихав. Өдөр бороо орсоны үүднээс Мирэд өгсөн хүрмээ эргүүлэн авахаар ирж байсан Сонхүн. Тэр охиныг таниж ирсэнээр аврагджээ.
Арай гэж сиймхий гаран Мирэг татсаар залуу хөвгүүн гэрт нь оруулж өгөхөөр явлаа. Ард үлдсэн өнөөх залуусыг араас нь хөөх гэхэд зогсоосон нэгнийх нь дүрэмт хувцасны энгэр дээр И Тэжүн гэж байсаныг охин залуу хоёрын хэн нь ч анзаарсангүй.
Машинаа барин Жонвон, Сонү хоёр дээр очиж байхдаа соёогоо харсаар явав. Удахгүй чамайг баярлуулна аа. Тоормослон зогсоход тэр хоёр намайг тосоод бусад залуус анд гарсан, харин тэд намайг л хүлээж байсан гэлээ.
Хотоос зайдуу орших модон байшинд ирэх гэсээр байтал харанхуй болсон гэдгийг анзаарчихаад дотогш орлоо.
Газраар нэг зайрмагны уут бас зүү тариур. Амархан гэгч нь бидний урхинд ороод ирчихсэн өнөөх гурван охин бүр цагаандаа гарч тариуртай бодис судас руугаа шахсаар сууж байлаа. Асуусан харцаар харвал тэд
"Зайрмаг гэх мэт энэ бүгдийг идээд дуусгачихсан. Тэгэхээр нь угаасаа мансуурчихсанаас хойш гээд тариур өгчихсөн юм." гээд Сонү мөрөө хавчив.
Аль хэдийнээ гүнээс гүн мансуурчихсан байсан ч намайг харчихаад аальгүйтэж инээлдэх охид. Амь гуйн уйлж байхдаа ч хөөрхөн байх даа.
За боль доо, залуус аа. Одоо хар тамхийг ил задгай, нэг удаагийн уутанд хэтэрхий ойлгомжтойгоор хийж зарахаа байсан шүү дээ. Тэгж зарж байгаа бол усан тэнэг л байна даа.
Энэ бол цоо шинэ, илүү олон хүнд хүртээх боломж. Хар тамхи гол орц нь болсон өнгө алагласан амтат зайрмаг. Хэн ч биднийг өвс зарж байна гэж мэдэхгүй шүү дээ.
Адгийн наад зах нь үнэртэхгүй, бас амтагдахгүй. Цагдаа нарыг хуурч байна. Хэт амархан. Энэ зайрмагнаас нэг л амссан бол дахиж идэхийг хүснэ. Тэр хүслээ дарж чадвал зүгээр өнгөрөх ч, хоёр дахиа идэхээр ирвэл маш хүчтэй донтолтын шинж тэмдэг илрэх болно.
Эцэст нь хэзээ ч салж хагацаж чадахгүйгээр гүн мансуурагч, хар тамхичин болдог юм.
Ахлах суруулийнхныг бүхэлд нь оруулж орхисон. Бахархмаар биш гэж үү? Энэ чинь бараг л сүлжээ бизнес. Ашиг ч сайн олдог. Солонгос улсын бүх ахлах сургууль дахь зах зээлийг бид атгаж байна.
Тэдний мансууралт болсон гэж үзсэн тул тэр гурвыг салгаад өөр өөр өрөө рүү авч явлаа.
Сэми билүү дээ тэр охиныг нэг өрөөнд оруулж ирж суулгаад, хаалга цонхоо сайн түгжиж эхлэлээ. Өөрийн мэдэлгүй загатнаагаа гаргах гэсэн соёо минь ил болчихож.
Урд нь очоод аажмаар дөхөн хүзүүн дээр нь үнстэл тэр инээд алдан тэврэв. Бүх зүйл эхлэлээ хонгор минь. Хэсэг азнаад соёогоо бүрэн бүтэн гаргаж ирээд албаар өвтгөхөөр шийдэн хүзүүнд нь хүчтэйхэн зоож орхилоо.
Саяхан л тухтай нь аргагүй инээмсэглэж байсан түүний царай огцом хувиран намайг түлхсээр босов. Гэсэн ч өвсний үйлчлэл арай гараагүй шүү дээ. Удалгүй хөл алдан унаж орхив. Дээш харан унасан тэр шантрав бололтой босох гэж хичээсэнгүйд баярласаар соёогоо зоолоо. Аманд орж ирэх амтат цустай цуг тэр эцсийн амьсгалаа татав.
Амаа арчаад гарч ирэн камераа шалгатал нөгөө хоёр арай эхлээгүй байх чинь. Би л ганцаараа түргэдчихжээ. Элдэв янзын юм ярьж аргандаа улам оруулах тэд намайг харж байгааг мэдэх шиг наашаа инээмсэглэв.
Сонү түрүүлж хийхээр шийдсэн бололтой, соёогоо ил болгох нь үзэгдэж хүзүүнд нь шигтгэж орхив. Жина дуу ч гаргахгүй бие нь сулран унах нь тэр. Чимээгүй. Таалагдаж байна.
Сонү наашаа гарч ирэхтэй зэрэгцэн харцаа Жонвон дээр төвлөрүүллээ. Жаахан уянгалахаар шийдсэн бололтой тэврэлдэн сууна.
Мисү гэгч тэр охин инээд алдан шулганан ярьж байсанаа царай нь хачин болоод ирэв. Жонвон хазчихаж. Байдаг хүчээрээ түлхсэн ч тэр дийлсэнгүй. Ингээд гар нь сулрахтай зэрэгцэн Жонвон эрүүгээ даган хальт урсах цусаа ч арчилгүй өрөөнөөс гарч ирлээ.
Соёонд минь сайхан байсан биз. Гэвч бид мансуурсан хүний цус сорсон тул бага зэрэг толгой манарах мэдрэмжтэй сууцгаана. Угтаа бол бид шүүх чадалтай соёотой ч энэ удаад тэдгээр охидын цусанд нилээн их хэмжээтэй байсан бололтой хатгуулна. Удалгүй зүгээр болоход чадвартай биендээ баярласаар гурвуулаа зэрэг өндийв.
"Шуурхай мэдээ: Солонгос улсын их гурвал гэгддэг гурван том корпорацийн охид цуг алга болоод хэд хонож байсан билээ. Тэгвэл өнөөдөр тэднийг олсон бөгөөд хөхөрч цайсан цогцос нь хүйтэн горхиноос гарч ирсэн аж. Нэгнийх нь халааснаас бид ингэж торонд хоригдсон шувуу шиг амьдарч чадахгүй, уучлаарай гэсэн утга бүхий захидал гарч ирсэн бөгөөд эцэг эх нь охидынхоо бичиг мөн гэдгийг батлаж, энэ хэргийг амиа хорлолт гэж үзэн хаажээ."
Author Note: HEHE🤭
.
Advertisement
- In Serial108 Chapters
Noob Player
Tribe Online, a VRMMORPG created by joint companies Sky Corporation, making it the only VRMMORPG in the world. Sky had a big ambition, they wanted to create a second world by creating Tribe Online. A world where people could build a new country, kingdom, or people could be an adventurer to explore the vast world within Tribe Online.
8 825 - In Serial54 Chapters
Silvergates: Northworld (Book 1 complete)
Five years ago, the first Silvergate was found. At first, they called it a hoax. But since then, more and more people have entered the alternate dimension called Northworld, received their Interface, and going on to real adventures. As it gained momentum, they called it a problem. Now, they call it a crime. But for nearly a half a million people, it's now their real home. Yearning. Escape. Duty. The reasons to go are many. Despite the criminalization of the Silvergating, people still seek out their ticket to Northworld. But for new Gaters Jasper Hill, Erika Haglund, Henry Esteban, Northworld has surprises in store. Not every rumor are false, not every conspiracy theory is stupid. When the veil lift for them, showing truths about Northworld that no one suspected, they may have a hard time making themselves heard. And being trusted may mean the difference between life or exile forever. Northworld is a litrpg story where people enter an actual world, submit to an RPG-type Interface, and discover an alternate reality. You could describe it as a reversible Isekai since people alternate between Earth and Northworld. The characters are usually casual about it, which means casual talk and the not-infrequent profanity. Four letter words dropped in conversation (or internal monologue). Warning: one potentially horrible theme and one implied sex scene. Book 1 is complete, as the title says. Book 2 is expected to start in 2022 (hopefully).
8 231 - In Serial13 Chapters
A Shifter's Journey
A young boy dreams of transformation.First, he becomes a dolphin, swimming through the depths of the ocean. Then he is a wolf, running through the fields. He turns into a panther, and finally, an eagle. When he wakes up, the boy finds his dream was real. He no longer has the body of a human boy, but the wings, talons and feathers of an eagle.However, he doesn't know how to turn back into a human, much less his other animal forms. Even worse, he has to convince his family the eagle is him!This is the story of how he copes with his transformation, masters his newfound abilities and discovers who he truly is. ----------------------------------------- This is my first time writing a story like this. If you notice any typos or other errors please let me know, and I am happy to fix them. Grammarly doesn't always catch everything!
8 194 - In Serial48 Chapters
W.A.R.F.R.A.M.E.
Through the advancement of technology, people are now able to experience firsthand what it is like to delve into cyberspace. The game of assembling cards and building a machine through them has taken the world by storm. Read on as pilots, pilot their assembled Warframes, and battle for glory and fame.
8 297 - In Serial25 Chapters
Calamity Falls
Sequel to MagnificentI opened the door and entered the room to find Riele on the bed, crying her eyes out. "Why are you crying Riele?" I asked in worry as I approached the side of her bed."Why me?" she choked out."Why what?" I asked confused"My life has never been stable. Problems pop up here and there, now and then and it's frustrating. I just want to die, it's all too much. I'm tired of the pain" she paused before shifting her eyes to me "It hurts and knowing I have no control over it, is just sad" she said, eyes brimming with unshed tearsRiele Downs, a hardworking and intelligent woman who knew she could ever get associated with a gangster like Jace Norman...Now, problems are rising here and there... She can't take it anymoreJourney with her and see what the world has in stall for her
8 161 - In Serial26 Chapters
Red Feather (Hawks x Reader)
Drunk as hell, your favorite hero walks you home. This gives way to a whole bunch of new and weird experiences but all in all, they put you in a better place. He's cocky, confident, and a huge flirt but he let's you past his surface little by little. The first chapter is inspired by Yagami Yato. It starts off as her Valentine's video (its not word for word so it has some differences. Keeps it interesting) after the middle of the first chapter, her videos are no longer referenced not used.[Will eventually have lemon for you thirsty readers ;)))))]If you see any misspellings, awkward phrases, or miss-used words, please I beg you PLEASE let me know. Also, news about my book will be posted to my announcements, follow for them. Editors: @Korebihhh and @kiridudeRanks:#1 bnha (8/15/20) #1 takami (8/15/20)#1 takamikeigo (8/28/20) #1 my hero (10/5/20) #1 feather (4/11/21)#2 red (10/5/20) #2 keigo (10/5/20)#3 hawksxreader (9/11/20) #4 Hawks (9/11/20)
8 237

