《Dark Moon /✔️/》8. "HYPE"
Advertisement
Ойрд сурагч охидууд их хэмжээгээр алга болж, эсвэл амиа хорлож байгаа болохоор сургуулийн захиргаа сургуулийг тэр чигт нь хэд хоног амраахаар шийдсэн.
Эцэст нь төгсөх ангийн сурагч гэдэг дарамтнаас түр ч болтугай салж аваад амрах нь! Мэдээж надад хийгээгүй ажил бий.
CARNIVAL.
Газарзүйн хичээл дуусч тарах болоход, Асахи хүрч ирээд нэг шоколадтай сүү ширээн дээр тавиад инээмсэглэв. Хөөрхөн гэдэг нь. Саяханаас тэр өдөр бүр шоколадтай сүү над руу зөөгөөд байгаа. Би бараг дурлах нь.
Сонхүн их уурлаж, заримдаа аваад хогийн сав руу шидчихдэг ч би зөрүүдэлсээр байгаад уудаг. Дуртай юм чинь өөр яах юм.
Хааяа Асахитай номын санд таарч, цуг хичээл хийдэг болсон. Сонхүн заримдаа хаашаа ч юм алга болчихдог юм.
Өнөөдөр тэр өдөр нь. Байхгүй байна. Физикийн бие даалтаа хийхээр сургуулийн номын сан явах зуураа Сонхүнийг ингэж их үгүйлээд байгаагаа гайхна. Татагдаад байгаа бололтой.
Номын сангийн үүдэнд дахиад л Асахитай таарав. Энэ бараг бидний хэдэн мянга дахь тааралт. Бас яг хэрэгтэй үед таарч, туслаж өгдөг юм.
"Сайн уу, хичээлээ хийх гэж байгаа юм уу?"
"Тийм ээ, ааштай физикийн багшийн бие даалтыг хийхгүй бол хяргуулна биз дээ."
Асахигийн үгэнд инээж явсаар бид цуг суулаа. Өнөөдөр л сүүлийн удаа тест ажиллачихаад амралтаа бүрэн утгаар нь эдэлнэ. Амлая.
Цаг орой хүртэл суусаар дуусаж, биеийн чилээгээ гаргах гэж суниалаа. Ядарснаа мэдрээд юмаа цуглуулан гарах гэхэд Асахи босож ирээд хүргүүлэхээр болов.
Асахитай хамт байхад үргэлж тайван, аюулгүй мэдрэмж төрдөг. Цэцэгсээр дүүрэн ойн шугуйд горхины чимээ сонсонгоо нүүрээ наранд ээж байгаа юм шиг. Цээжиндээ намайг багтаагаад нуучих хэрнээ үргэлж хамгаалдаг залуу. Хажууд нь л суухад байдгаараа итгээд унтчихмаар мэдрэмж.
Пак Сонхүн бол эсрэгээрээ. Үргэлж айдастай, аюул дунд байгаа мэт мэдэрдэг хэрнээ түүнээс мэдрэх өчүүхэн догдлол тэр бүх мэдрэмжийг салхинд хийсгэж орхино.
Кинон дээр гардаг шиг Пак Сонхүн бол шалиг, их зантай муу залуу. Харин Асахи бол үлгэрийн юм шиг тайван мэдрэмж өгдөг нөмөртэй залуу.
Гэвч гол дүрийн охид үргэлж муу залууг сонгодог, тийм биз?
Гэртээ орж ирчихээд багахан юм идэж аваад ор луугаа үсрэн орж, хажуу шүүгээнээсээ өнөө өвөрмөц номыг гаргаж ирлээ. Оршил хэсэг.
Advertisement
"TOO YOUNG TO DIE
TOO DRUNK TO LIVE"
Нэг гүнзгий амьсгаа авчихаад эхний хуудсыг эргүүллээ. Гарчиг.
"HYPE - Улаан бас Хар"
Алтлаг үсгээр товойлгон бичсэн байх тэр эхний хуудсыг хараад би цочирдож орхив.
"Охин урилгыг хүлээн авлаа." гэсэн жижигхэн хэсэгтэй хамт тэр үдэшлэгний урилгын зураг.
Бурхан минь. Энэ яг юу гээч нь вэ? Анхнаасаа энэ бүхэн төлөвлөгдсөн байж тийм үү?
Гайхаж бас айсандаа тэр номыг хааж орхиод хөнжлөө толгой дээгүүрээ бүтээлээ. Нэг мэдэхэд унтчихсан байв. Уучлаарай. Энэ номыг унших зориг хүрэхгүй нь.
Гэнэт л нэг том танхимд ороод ирэв. Зүүдлэж байна гэж бодоод шалгахаар өөрийгөө нэг сайн чимхээд авав. Ашгүй дээ, зүүд байна.
"Хонгор минь, энэ үдэшлэг болох танхим. Таалагдаж байгаа биз дээ." Цочоох шахам шатан дээрээс бууж ирсэн Сонхүн хэллээ.
Зүүдэндээ хүртэл Пак Сонхүнийг харах юм уу? Энэ арай дэндэнэ ээ.
Наашаа хараад байхаар нь юм хэлэх гэтэл хэн нэгэн биеийг минь нэвтлээд гарчихав. Эвгүйцэм мэдрэмж авчихаад намайг нэвтлэсэн тэр нэгнийг харахдаа гайхаж орхилоо.
Энэ би байсан. Толинд өөрийгөө харж буй мэт. Гэхдээ энэ Сонхүний өөдөөс харан зогсож байгаа би, яг жинхэнэ би-гээс тэс өөр. Бардам харцтай, толгойгоо өндөрт өргөж явдаг охин байна.
Энэ мөчид би зүгээр л сүнс шиг болж байгаа үйл явдлыг чимээгүйхэн харж зогсох болов. Өөрийнхөө зүүдийг зүгээр л хажуунаас нь. Миний зүүдний гол дүр нь Пак Сонхүн бас илүү өөртөө итгэлтэй БИ! Со Мирэ.
Юбкаа янзласаар очсон Мирэ Сонхүнд хандан
"Гайхалтай. Тэр тэнэг шинэковуудыг багтааж бас хангалттай хамгаалж чадна гэж бодож байна. Их бат бөх." гэсээр ханыг нь тогшиж үзнэ.
Шинэков гэж юу яриад байгааг мэдэхгүй ч нилээн их хүн ирэх бололтой. Магадгүй доод ангийн хүүхдүүд?
"Өнөө оройн үдэшлэг гайхалтай болно гэдэгт итгэлтэй байна." Сонхүн зангиагаа янзлан Мирэ рүү дөхөж байлаа. Гар нь явсаар нуруугаар нь тэвэрч, уруул руу нь ойртож байтал том хаалга онгойж Мирэ бас Сонхүн хоёр салцгаалаа.
Хаалгаар Ники орж ирэх бол Сонхүн түүн рүү сайхан мөч бусниулаад гэсэн аятай харж байв.
Зүүдэн дэх би, Сонхүнтай үерхдэг бололтой. Хэдий зүүд ч гэсэн Сонхүнд үнсүүлэхээс урьтаж орж ирсэн Никид талархан зогслоо. Үнсүүлэх гэж байсан нь сайхан ч гэсэн гаж донтон биш дээ, очиж очиж зүүдэндээ шүү гэж бодсоор энэ танхим өнөө үдэшлэгний танхим гэдгийг анзаарав.
Advertisement
Тэр үеийн үдэшлэгийг одоо зохиохоор ярьж байгаа байх нь. Гэхдээ зохион байгуулагч дунд нь Мирэ нэмэгдсэнээр. Тэгвэл цаг хугацаа тэр үед гэсэн үг үү? Хэдэн сарын өмнөх үе.
"Дахиад л баахан юугаа ч мэдэхгүй шинэ хүмүүс. Эдвард юу бодож тэднийг ихэсгээд, дахин дахин гаргаад байгааг мэдэх юм алга."
Ники бухимдсаар хэлэх бол Сонхүн зүгээр л мөрөө хавчина.
Сонхүн, Жонвон хоёр Мирэтэй ойр зуур юм ярьсаар оройхон тийш болж, үдэшлэгтээ бэлдэхээр салцгаалаа. Би бүгдийг алсаас ажиглаж, зүүдэн дэх би буюу Мирэ энд гол дүр ч сонирхолдоо таарах юм олох хэрэгтэй.
Сонхүн зүгээр л цагаан цамц, хар хүрэм өмсөж товчийг нь товчлоогүй ч галзуурмаар сайхан харагдаж байна. Мирэ ч түүнтэй хослуулан тас хар даашинз сонгосон.
Үзэсгэлэнтэй байна гэсээр Мирэгийн хацар дээр үнсээд холдов. Мэдрэмж нь харж зогсоо надад ч мэдрэгдэж байна. Ийм байдаг байх нь ээ, хүнд үнсүүлэх.
Зүүдний би-гийнхээ оронд очих юмсан.
Орой болтол түр өөр тийшээ очихоор боллоо. Мирэ Сонхүнаас салан гэртээ харьсан бол би Сонхүнийг дагасаар. Тэр зүгээр л машинтай гадуур сэлгүүцэж үе үе янжуур зууна.
Та нар төсөөл дөө. Пак Сонхүн нэг гараараа жолоогоо мушгиж, нөгөө гараа нээлттэй цонхоороо унжуулан тамхи асааж барьж байна гээд. Хааяа тамхинаасаа сороод утаагаа зөөлөн үлээнэ.
Бурхан минь, халуун байна.
Гадуур давхиж ханасан бололтой машинаа эргүүлэх үед гэгээ ч тасарч байсан юм. Мирэгийн гадаа очиж зогсоход тас хар хилэн даашинзтай би гарч ирнэ. Бодит амьдрал дээр ийм байсан бол сайхан даа.
Машинд нь суугаад очих газраа иртэл аль хэдийн эхлэсэн бололтой хүмүүс шуугилдаж, чанга хөгжим нүргэлнэ. Тэд гар гараасаа барьчихаад хаалгыг нээн дотогш орлоо.
Яг л тэр өдөр шиг час улаан гэрэл бас толгой өвтгөм их дуу чимээ.
Сонхүн болон түүний найзууд, Мирэ бүгд өнөө аягатай дарснаас шунан ууцгаана. Удалгүй амьд хөгжмийн тоглолт эхлэн тэд өөрсдийн дуугаа дуулж эхлэв.
Намайг байсан үетэй их ойролцоо байсан ч удалгүй Сонхүн Мирэд "Бүтэн сар гарч эхлэж байна." гэж шивнэх үед бүх зүйл өөрчлөгдсөн.
БҮР БҮГД ШҮҮ!
Нэгт. Тэдний нүд их сонин болсон. Тэнд байгаа бүх хүний нүд. Хэвийнээс шал өөр.
Хоёрт. ENHYPEN гишүүд аюул учирсан мэт бүх гарах гарц, цонхоо хааж эхлэсэн.
Гуравт. Бие биенээ галзуу мэт түлхэж хундагатай дарс руу шунах араатан мэт тэдний харц.
Дөрөвт. Дөнгөж шүд нь ургаж байгаа хүүхэд загатнаагаа гаргах гэж тоглоом хаздагтай адил тэдгээр хүмүүс ч бас ширээ сандал хазаж эхлэсэн.
Тавт. Бүх цонх хаалган дээр гишүүд нь нэг нэгээрээ зогсож ойртсон нэгнийг буцаан цаашлуулна.
Зургаад. Гэнэт тэд үнэр шиншлэх мэт дээд давхар луу харна. Хэн нэгний аврал эрсэн хоолой. Тийшээ гүйлдэх олон хүмүүс. Зомби биш дээ. Сонхүн Мирэ хоёр тохиролцон гүйж өнөөх хаалга руу ороод дотроосоо том шүүгээгээр даруулж орхив.
ДОЛООД. Сонхүн бас Мирэ. Чи болон Би. Бид улангассан араатан шиг тэнд суугаа охин руу дайрсан. Хоёр талд нь суугаад хүзүүнээс нь хамтдаа хазсан. Олгойдон ирэх цусыг ууж ханаад уруулаа арчих бид. Бах нь ханасан аятай инээлдэж эхлэлээ.
——————————
Зүүднээсээ цочин сэрэхдээ балмагдаж орхилоо. Эхлэлдээ сайхан байсан ч төгсгөлдөө хар дарсан зүүд болсон. Нэвт хөлөрсөн духаа дараад доош нь харуулж орхисон өнөө ном руугаа харлаа.
Урилга хүлээн авсан гэсэн зурагнаас эргүүлэхдээ би төсөөлөмгүй зүйл харав. Түүнээс хойшхи хуудас бүгд хоосон байсаны дээр 1-р бүлгийн төгсгөлийн хуудсанд алтан үсэг товойжээ.
"ЭДВАРДИЙН ГАР БИЧМЭЛ.
Пак Сонхүнийг дараагийн суудлын эзэн гэж үзэв."
Энэ ямар учиртай юм бэ? 2-р бүлгийг харахдаа тэр номыг хаагаад шидэж орхилоо. Хангалттай аймар байна. Гэвч энэ бүхний учрыг олно гэвэл заавал үзэх хэрэгтэй. Жаахан л хүлээчих.
Айсандаа салганасан гараараа утсаа аван Асахи руу залгаа товчин дээр дарлаа. Хань болох хүн хэрэгтэй шүү дээ. Чам руу залгамаар байгаа ч энэ зүүдний дараа сүүдрийг чинь ч харахаас айж байх шиг байна.
A/N - Гоё оо, гоё
Advertisement
- In Serial21 Chapters
Frozen Armies
Camerak, home world of the cold blooded Visius, has seen its fair share of wars over the centuries. But the wars have all ended. Now, there is only the Tarabashian empire, ruled by a single queen with a terrible problem. Her world is dying. Slowly but surely the oceans are turning to ice and temperatures drop further every year. No army, no matter how big, can solve this threat to her empire. No spear or sword or axe can stop what is coming. Or can it? When a disgraced, treacherous lord offers her a way to save her empire and her people queen Yeshara is eager to take it. And this is where our story begins, with over a million soldiers marching off to war. Updates every week
8 196 - In Serial23 Chapters
Burra: Short Stories In the Shaper Universe
This is a collection of short story set in the Shaper Universe. These stories are used to world build and flesh out various parts of the Shaper Universe. Also, to explore some characters with abilities that are not directly combat related. These stories are LitRPG, but they will be light on game mechanics versus the Shaper book, which is game mechanic heavy.
8 143 - In Serial8 Chapters
The Fiercest Battle
‘We are $22.6 trillion in debt as of Sept. 30, 2019. The United States of America is $22.6 trillion in debt.’ The Dark sighs. ‘So what? China’s is $5.3 trillion debt, Russia’s is 219 billion debt.’ Zonoah mentally voices with passion. Zonoah’s plunges his lightsword deep into the enemy’s body. With the lightsword pierced, the energy melts a hole in the enemy's body.
8 131 - In Serial9 Chapters
The Fall Years: Roswell
In 1947, Lazarus, a mega city built on the Moon went dark. Hours later, a UFO is observed by orbiting satellites entering Earth’s atmosphere. As it broke up on entry, much of the ship would crash land in Roswell, New Mexico. On board were the sole surviving crew and a monster born from human science known to all as the Deterrent Morte.
8 162 - In Serial12 Chapters
To Live Again
A demon lord addresses a crowd in his final moments. A crowd consisting of family, friends, enemies and curious bystanders. However he is killed moments before he can name a successor, leaving those he once thought as loyal, grasping at the fragments of his dying kingdom.Apparently reborn the demon lord is raised by a loving but powerless couple in a fractured world created by those he once considered his retinue. Where he learns the horrors that befalls those without power.Starts off slow though will speed up in the future. Contains mature themes. Tags, especially the mature tag are there for a reason.10,000 - 25,000 word chapters.
8 200 - In Serial5 Chapters
muke.
8 163

