《Dark Moon /✔️/》12. Хайртай.
Advertisement
"Пак Сонхүнийг хармаар байна."
Ухаан орох үед аль хэдийнээ дэвтэр дээр нэг нүүр дүүртэл ингээд биччихжээ. Би дурлаад байна тийм үү?
Хичээл амарчихсан болохоор хийх зүйл олдохгүй, мөнгө ч байхгүй учраас цагийн ажил хийсэн нь дээр гэж бодсон ч ажил олдохгүй нь. Яахаа мэдэхгүй байсаар л.
Сонхүн тэр өдөр хүрч ирээд өглөө Хисыний өгсөн эмийн ачаар тун хурдан тэнхэрсэн. Тэгээд л нээх удахгүй гараад явчихсан. Яах гэж над дээр ирсэнийг нь мэдэхгүй байна. Яг л ашиглуулчихсан мэдрэмж аваад би ёстой өрөвдөлтэй гэдэг нь. Эцэст нь гарч агаар амьсгалах санаатай гэрээсээ гарлаа.
"Пак Сонхүн муу өөдгүй амьтан хүнийг байнга ирж догдлуулчихаад хаяад яваад өгнө." гэж амандаа үглэсээр явж байтал замын эсрэг талд Ники харагдах нь тэр.
"Ники" гэж орилчихоод өөдөөс нь даллаад зам гарахаар гарц руу дөхлөө. Ногоон гэрэл асахтай зэрэгцэн зам гарч эсрэг талд бараг л хүрч байлаа.
Хажуу талаас хурдтай машин ирэх үед мөргүүлэх шахсан ч амжин арагшаагаа үсэрлээ. Ногоон гэрлээр ямар галзуу солиотой нь ингэж явдаг байна аа гэж бодсоор хувцсаа гөвж байтал өнөө машинаас маш олон хүн гарч ирээд намайг хормын дотор машиндаа чихэж орхилоо.
НИКИ!! гэж орилсоор намайг хараасай, мэдээсэй гэсэндээ гараа явуулан цонхоо балбахад том биетэй хүн хараал урсгасаар миний гарыг барин хүлж, толгойд минь уут углан "Хөдөл" гэсэн тушаал өглөө. Хэнд хулгайлагдчихав аа?
Нөгөө талд тайван алхаж явсан хүү өөрийг нь дуудсан жаал охин гэнэт алга болохуйд гайхширсан ч удахгүй учрыг мэдэж, хар хурдаараа нэг тийш гүйн одов.
Цугларсан олон хөвгүүд дээр тэдний нэг бололтой хүү гүйж ирээд буйдан дээр сууж байсан хамран дээрээ мэнгэтэй хүүг татан босгоод "Мирэг Эдвард аваад явчихлаа. Өнөө дайнаа эхлүүлэх гэж байх шиг байна." гэхэд саяхан л инээж байсан хүүгийн харц тэр дороо хувирлаа. Өөдөөс нь харан зогсож байсан хүүг заамдаж аваад
"Хараал ид. Ингэхийг нь мэдээд би чамайг түүн рүү явуулсан биз дээ? Сайн харж байхгүй яасан юм. Би очиж болохгүйг мэдсээр байж!"
Advertisement
Ники "Би очиж байсан гэж байна! Замын эсрэг талд Мирэ надтай таараад миний өөдөөс ирж байхад замаас гэнэт Эдвард гараад ирсэн юм."
Шаргал үст хүү уурлан хашгирахад бусад нь тэднийг салгалаа.
Жонвон "Тэгвэл одоо биднийг дуудах болно. Тэр хүртэл нь хүлээцгээе. Асахид ч бас мэдэгдэх хэрэгтэй биш гэж үү? Хэдий үзэн яддаг ч гэлээ бэлтгэлгүй байхад нь дайрах арчаагүй юмнууд бид биш."
Жэйк "Бас тэрний дагуул хэн билээ. Тэхүн? Тэжүн? Тэрэнд ч бас хэл. Тулалдах үеэр өөрийн гараар хороох болохоор."
Удалгүй өрөөнд байх үүрэн утас дохиогоо хангинуулан тэрүүгээр нэг цуурайтлаа. Сонхүн хөмсгөө зангидсаар харилцуурыг авч чихэндээ наавал
"Чиний дурлалт бүсгүй надад байгаа гэдгийг мэдсэн л байлгүй хүү минь."
"Амаа татаж үз. Би тэр хөгийн суудалд чинь суухгүй гэдгээ хэлсэн!"
Эдвард "Тэгвэл яахав дээ. Адгийн наад зах нь энэ хөөрхөн охин чинь үхэх биз? Үхэх үхэхдээ тарчилсаар." гээд харанхуй гяндан доторх олон хоригдлуудаас хамгийн их ангаж цангасан нэгнийг гаргаж ирээд Мирэ рүү түлхэж орхив.
Удалгүй утсаа гаргаж ирэн зургийг нь дараад Сонхүн рүү илгээлээ. Тэгсэнээ харилцуурыг дахин аваад
"Наад зургаа сайн хар. Миний бяцхан 7 хөвгүүд. Бүгдээрээ анх уулзаж байсан газартаа уулзъя. Хамада овог руу хэл хүргэчих болохоор бэлтгэлтэй ирээрэй. Хөөрхөн гэдэг нь ийм том болчих гэж."
Эдвард утсаа таслачихлаа. Сонхүн уурандаа өнөөх харилцуураа хүчтэйхэн шиг савж орхив. Хамгаалж чадаагүй өөртөө урам нь хугарахын зэрэгцээ аюултай гэж анхааруулаад байхад гадуур хамаагүй явсан Мирэд уурлана.
Энэ бүхэн намжихаар албан ёсоор хайртайгаа хэлнэ гээд өөртөө амлачихсан байсан юмсан. Гэтэл одоо Мирэг ч булаалгаад, өөрөө ч дайнд орохоор болчихлоо.
Цус сорогчдын дээд зэргийн удам угсаа. Долоон хөвгүүнээр ахлуулсан их сүрэг. Хорионд байсан цус сорогчдыг ч гаргаад ирсэн болохоор шүд нь загатнан байж ядна.
Их сүрэг явсаар энэ бүхэн эхлэсэн цэг болох хаягдсан эмнэлэг дээр ирлээ. Эмнэлэгээс холгүйхэн том талбай байх агаад түүний нэг талд чонон сүрэг аль хэдийнээ ирээд эгнэн жагсацгаажээ.
Advertisement
Тэдний өөдөөс харсан хэсэгт Эдвард туслахуудтайгаа зогсох бөгөөд ард нь Мирэг хүлээд унтуулчихсан хэн нэгэнд тэврүүлэн зогсох аж.
Сонхүн руу нэг ёжтой харж инээчихээд нүдээ ирмэлээ. Эхлэ гэж байгаа нь энэ билээ. Эхлээд гэр бүлийг нь дараа нь найзуудыг нь одоо хайртай хүнийг нь. Долоон залуу, тэр тусмаа Сонхүний нүдэнд оч дүрэлзэх агаад тэд урдаа зогсох чонон сүргийг биш Эдвардыг л алчихмаар санагдана.
Удирдагчаа халхлан цус сорогчдын арми ирж зогсоход Асахи, Тэжүн бас Дани гурав чоно дүрдээ хувилаагүй хүлээж харагдана.
Сонхүн Асахигийн нүд рүү харахад Асахи Мирэд санаа зовон байн байн тийшээ харж, болдог бол гүйгээд оччихмоор харагдахад хардаж бас харамласандаа Сонхүн одоо л тэдний зүг рүү төвлөрлөө.
"Хөөх, гол дүрүүд хоцорч ирдэг гэдэг нь энэ байх нь ээ?"
Цус сорогчид дуу гарсан зүг рүү харвал Тэжүн гараа алдалчихаад инээж зогсоно.
Жэйк "Амаа хамхи, чамайг үзэн яддаг байсныхаа уурыг өнөөдөр л гаргаж чадах болсондоо баярлаад тун хурдан ирсэн юмсан."
Түүний үгэнд Тэжүн уурлан, дайрах гэхэд Асахи түр зогсоолоо. Тэгээд Сонхүн руу харвал өөрийг нь алах гэж буй мэт харах ажээ.
"Хоцорч ирдэг гэдэг нь энэ байх нь ээ?" гэх дуунаар би сэргэлээ. Амыг минь таглан скоч нааж, хөл гар хүлээстэй нэг эрд тэврүүлэн зогсож байгаагаа мэдсэн би тийчигнэж эхлэв. Гэтэл сэнтий дээр заларсан эрхэм босч ирээд намайг алгадаж орхив.
Тэр чимээнээр урд зогссон их хүмүүс эргэж харахад би түүнийг олж харлаа. Муу гэдгийг нь мэдэж байсан ч дурласан нэгэн минь.
Тэр яг одоо хорсол шингэсэн нүдээр намайг цохисон хүн рүү ширтэж байлаа. Түүнийг давуулан харвал бурхан минь. Чонын сүрэг байна шүү дээ. Энд яг юу болоод байгаа юм бэ?
Байз. Тэр чононуудын урд Асахи, Тэжүн хоёр зогсож байна тийм үү? Тэгэхээр Асахи ч бас хүн чоно байх нь. Цус сорогчдын мөнхийн дайсан хүн чоно. Миний эргэн тойронд энгийн хүн нэг ч байхгүй байсан байх нь ээ.
Гэтэл гэнэт чихэнд "Дайн" гэх нь сонсогдлоо. Хэн хэлсэн бэ? Номноос уншсан долоон хөвгүүдийн хүч үү?
Жонвон оройн зайд шилжин миний хажууд ирж шивнэчихээд явсан болж таарлаа. Дээд зэргийн цус сорогчид учир тэдний чадварыг хэн ч гүйцэхгүй. Номон дээр тэгж бичсэн байсан санагдана.
"Гуйя, юу ч болж байсан та нар л амьд үлддэг юм шүү. Сонхүн аа, өөрийгөө битгий бэртээгээрэй. Миний хайрладаг биеийг чи ч бас хайрлах хэрэгтэй шүү."
Бүр хол урд нь зогсож байсан Хисын Мирэгийн бодлыг уншчихаад Сонхүнд хэлж өглөө.
Асахи үргэлж Сонхүн Мирэг хүртэх эрхгүй гэж боддог байсан. Өнөөдөр ч бас энэ байдлыг хараад харц нь ширүүсэн
"Гол дүрүүдийг алаад бид гол дүр нь болох болохоор жаахан л хүлээчих."
Сонхүн "Гол дүрүүд хэзээ ч үхдэггүй гэдгийг мэддэггүй бололтой, хүн чоно минь"
"Зүрх согтоодог дарс чиний амнаас л асгарах юм."
"Түүний амьдралын хамгийн сайхан учрал нь байхсан."
Author Note: Удаан гэгч нь алга болсон би хүлцэл өчье өө. Жаргаж уншаарай. 💗
.
Advertisement
- In Serial181 Chapters
My Girlfriend From Turquoise Pond Requests My Help After My Millennium Seclusion
Gods and demons are everywhere in the Grand Desolate World.
8 356 - In Serial51 Chapters
Marriage And Monsters - An Eschatological Romance
A healthy marriage is an ongoing conversation. So what happens when one partner is speaking English and the other is speaking the Celestial Language of Creation? Also the world seems to be ending, so maybe that should be a priority. Civilization is collapsing, magic and horror are rising, and suddenly all those lazy day conversations about heroism and fantasy are becoming very, very real. Can Sean and Haley's oddball partnership save the day? Can it even survive? Updates Tuesdays/Thursdays, will always be posted to /r/rational when a new chapter goes up.
8 89 - In Serial24 Chapters
BurgerPunk: Pizza Time
In the far future of today, international corporations puppeteer society and propagandize its denizens, but who cares when there's Pizza on Demand and a dozen drive-thru's to choose from? Who knew staring at screens could be so entertaining? It's pizza time. Thank you for eating burgers.
8 218 - In Serial8 Chapters
System
The story takes place on the world known as Edge, a place of fantasy and wonder. William Crow is an orphaned teen on the cusp of manhood, and is also a member of a class known as "soulless", for in this world those who do not develop their own "soul skill" become known as such. Soul skills vary in range and rarity, having many different functions and uses; however, not having one automatically makes an individual have incredibly low standing amongst society. William's inability to develop his own soul skill, along with the loss of his parents at a very young age, drives him into the corner of life. Making him a reserved and often frightened individual. However, his life changes drastically when he is chosen for one of the "Scouting" lotteries, in which the capital city forces some of the soulless to scout potential danger zones for monsters or enemy units. It's during this "mission" that he discovers the power that lies within him: System.
8 163 - In Serial17 Chapters
Amber
I woke up in the field confused. My memories seemed blurry. This doesn't seem to be like the world I know. Where exactly am I. Our main character finds herself in another world confused as to how she got there. Her last memory on earth was her talking to a friend in the classroom.
8 194 - In Serial200 Chapters
The Advice Column IV
NOTE: This work reached the maximum number of parts. For advising and advice request instructions please go to our work "The Advice Column V" if you wish to request for advice.© Cover art by The-Advice-Column
8 198

