《Dark Moon /✔️/》13. Өөр арга үгүй
Advertisement
Мирэ. Миний сахиусан тэнгэр, хамгийн үзэсгэлэнт оршихуй. Пак Сонхүнийг өөртөө татаж дөнгөсөн тэр намайг ч бас татаж орхисон юм.
Би төрөхдөө л хүн чоно байсан. Зарим найзууд маань олдмол байсан бол би бүр багаасаа л. Тийм болохоор илүү буурь суурьтай, тайван болсон биз.
Хүн байх үеийн бие, чоно байх үеийн үслэг биеэ яаж удирдаж, яаж ашиглахыг сайн мэдэх учраас. Төрөхдөө хүн чоно байна гэдэг их ховор тохиолдол. Бүр зөвшөөрөгдөөгүй байх ч магадлалтай.
Хачин нь ээж маань хүн чоно байсан юм. Аав минь энгийн хүн. Хүн чононууд үр удмаа тээж төрүүлдэггүй болохоор ээж намайг тээх гэж их л зовсон юм гэсэн. Тэгээд л би төрөв үү үгүй юу тэнгэрт хальсан. Ээж зөрсөөр байгаад энэ дэлхийд мах цусны тасархайгаа үлдээнэ гэж зүтгэсэн юм билээ л дээ. Аав хэдий энгийн хүн ч гэлээ хүн чоно эмэгтэйг хайрлаж байсан бас хайртай эмэгтэйг нь үгүй хийж гарч ирсэн болохоор намайн үзэхийг хүсээгүй юм гэдэг.
Төрсөн эцэг эхийн хайрыг мэдрээгүй би Мирэгээс хайр хүсэх ч түүний хайр, бүтэн оршихуй, сэтгэл зүрх нь тэр чигтээ Сонхүн дээр төвлөрөх нь гаслантай.
Ингээд л би Тритсид өсч торнин, өргөмөл аав дээрээ том болсон юм. Мэдээж түүхэнд ийм жаахан хэрнээ хүн чоно байх нь ховор болохоор намайг энд тэнд хүмүүсийн нүдэн дээр хувирч баригдчих вий гэсэндээ биеэ удирдаж суртал харшид хорьсон. Бусдууд гадуур сэлгүүцэж байхад би л хэт их дүрэм журамд баригдан харш дотор сууна.
Багаас минь суулгасан маш том нэг үзэл бий. Тэр бол цус сорогчдыг үзэн ядах. Аав маань сайн хүн ч гэлээ цус сорогчдыг чин сэтгэлээсээ үзэн яддаг юм. Цус сорогчид түүний эхнэрийг тасар татсан болохоор байх.
Би ч бас хэрвээ цус сорогчид байгаагүй бол өргөмөл ч гэсэн ээжтэй байх байсан гэх бодолдоо автан дургүй хүрч эхлэлээ. Өргөмөл аав маань хүн чонын удирдагч Дани байв.
Ердөө ийм л байсан миний амьдралд Мирэ гарч ирээд цус сорогчдыг үзэн ядах шалтгаан, дургүйг минь улам ихэсгэсэн юм. Пак Сонхүн байгаагүй бол Мирэ надтай байж болох байсан учраас.
Advertisement
Мирэ миний, манай овгийн мөнхийн дайсангууд болох цус сорогчид тэр тусмаа Пак Сонхүнийг амиа золиослон хайрласанд нь гомдсонг минь яана.
Түүнийг бодох болгонд Пак Сонхүн дагалдаж бодолд ирэх юм. Анх Тритсигийн удирдагчаас Сонхүний анхаарлыг татаж байгаа охин бийг мэдээд зовоох сайхан шалтаг гарлаа гэж бодсон ч
өөрөө дурлачихна чинээ санаагүй ээ.
Ийн бодохуй цаг дор түүнийг анх харж байсан минь санаанд оров. Бороотой тэр өдрийн үдэш. Хичээлээ тарчихаад гэр лүүгээ яарсаар гүйж ирж билээ. Би тэгэхэд жаахан айлгана гэж төлөвлөсөн байсан ч гоо үзэсгэлэнгийнх нь өмнө сөхөрчихсөн юм.
Шүхрээ мартаж гарсанаас үүдэн шалба норсон тэр үсээ хойш нь шидсээр борооноос зугтан гүйж харагдана. Бага зэрэг чийгнээс болж урд талын жижиг үснүүд нь долгионтож хөвсийгөөд үнэхээр зохиж байлаа.
Угийн цагаан царайтай дээр хүрэн бор долгионтой үс нь туйлын үзэсгэлэнтэй. Дээрээс нь давхраатай алаг нүд нь. Тийм гүн бор нүд анх удаа л харж байсан шиг санагдаж байна.
Түүний гоо үзэсгэлэнг өдөр бүр харна гэвэл юу ч хийхэд бэлэн мэт. Цэцгээр төсөөлвөл тэр минь час улаан сарнай. Үзэсгэлэнтэй хэдий ч өргөстэй. Надад өргөсөө хэзээ ч хумьж байгаагүй. Гэхдээ би гараасаа цус урсгаад ч болов алдахгүйгээр атгах болно.
Гараа толгойн дээрээ тавьсаар миний хажуугаар зөрөх тэр мөчид бид эгц харц тулгарсан. Зүрхээ тогтоож дийлэлгүй сул тавих шиг хүчтэй цохилж эхлэхэд би өөртөө болохгүйг нь санан шивнэж билээ.
Тэр учралаас хойш түүнд улам шунаж ангид нь хүртэл шилжиж очиход тэр анх удаа миний нүдэн дээр инээмсэглэсэн юм. Со Мирэ. Ирээдүй гэдэг утгатай тэр нэр нь хүртэл хөөрхөн.
Өөрийн үүргээ умартахгүйн тулд сэтгэлээ хатамжлаад гол зорилгодоо төвлөрөх гэж хэсэг нилээн түүнийгээ айлгав. Гэвч эцэст нь тархи ялагдан биеийн мухарт хүлүүлж хэвтээд, зүрх минь биеэ удирдаж байлаа.
Сонхүнаас аль болох холдуулах гэж үзэн, байнга цуг байхыг хүссэн ч Тритсигийн удирдагч намайг дурлачихна гээд ойртуулахгүй. Гэвч аль хэдийн энэ зүрх минь түүний төлөө цохилж байхад би яах билээ.
Advertisement
Тэгсээр бид дотносож, ганцаараа амьдардаг түүнд хань болох гэж үргэлж л зайрмаг барьсаар очно. Надаас байнга л Сонхүнийг асууна. Тэр бүү хэл надтай цуг байсан хэрнээ ч Сонхүнийг нэг л залгахад уулзахаар яваад өгнө.
Энгийн үе шигээ л хамт зайрмаг идэн сууж байхад Мирэ Сонхүнд ямар их санаа зовж байгаагаа, хэд хоног сураггүй болчихсон байгаагаа надад ярьж гарав. Энэ яриа нь сүүлдээ надад хэцүү санагддаг боллоо.
"Мирэ надтай байхдаа Сонхүнийг ярихгүй байж болохгүй юу, их эвгүй-"
Үгийг минь дуусгалгүй тэр утсаа ширтсээр год хийн бослоо. Тэгсэнээ над руу хараад
"Сонхүн зурвасыг маань харчихаж. Баяртай Асахи дараа уулзая." гэсээр гүйн одсон юм.
Тэр шөнө Сонхүн Мирэгийнд хоносон тухай мэдээд юу юунаас ч илүү шархалсан миний энэ өрөвдөлтэй зүрх.
Хэдий дараа нь Сонхүн өвдчихсөн, шөнөжингөө Мирэ сахиж хоносоныг нь мэдсэн ч гомдлоо тайтгаруулж чадаагүй дээ. сэтгэл минь. Чи над руу инээгээд алхах тэр мөчийг хүлээсэн ч ирэхгүй бололтой.
Тэжүнтэй хамт Тритсигийн удирдагч дээр очиход тэр өөдөөс миний Мирэтэй хамт байгаа бүх л зургуудийг шидэж орхилоо.
"Та намайг тагнаа юу?"
Ууртайхан шиг асуусан асуултанд минь хариулах нь битгий хэл ирээд шанаадаад авлаа. Тэжүн гайхсан бололтой том нүдлэн харна.
"Тэндэхийн Жэйк гэгч нөхөртэй энэ Тэжүн зууралдаж явахад чи яасан гэнэ ээ? Сонхүний эмэгтэйг айлга, Сонхүнтай ямар учиртайг нь мэд гэж явуулсан байхад энэ юу болж байгаа юм!"
Уг нь та аав минь биз дээ. Зүгээр л зорилгодоо эвэх гишгүүр болгож ашиглаж байсан байх нь ээ. Тархиа эргэтлээ загнуулж, хэд хэд цохиулсан ч гэлээ толгойд минь зөвхөн чи л оршин тогтнож байсан. Миний эмэгтэй болох уу гэж асуумаар байгаа ч одоогоор бол чиний сэтгэл надруу харах ч үгүй эргэлдэж байна шүү дээ.
Пак Сонхүнийг адгийн алуурчин гэдгийг, үргэлж хар тамхи борлуулж ахлах сургуулийнхныг атгасан гэдгийг, мансуурсан охидыг зүгээр өнгөрөөдөггүйг ч хэлмээр байна. Гэвч Мирэ миний үгийг сонсохгүй. Түүний зүрх зөвхөн Сонхүнийг л хайрлахаар цохилж байгаа.
Учраа ч олоогүй өнгөрч байх тэр хугацаанд Сонхүний талаас дайн зарлаж орхисон. Энэ тулаанаар л бид үхэх сэхэхээ шийдэхээс гадна, чи хэнтэй байвал дээр вэ гэдэг нь шийдэгдэх болно.
Сонхүн болон бусад нь ойд ирэхэд Эдвард тэднийг хамгийн урагш гаргаж орхилоо. Мирэ тэр ард хүлүүлчихсэн харагдана. Магадгүй Сонхүнийг Мирэгээр сүрдүүлсэн биз. Тэр ч бас Мирэд ухаангүй хайртай юм болохоор.
Хамгийн сэтгэл өвтгөм нь юу гээч. Чиний хамгийн үзэн яддаг бас хамгийн хайртай хоёр хүн чинь хоорондоо дурлалцахыг хөндлөнгөөс ажиглах.
Чимээгүй ноёлон байх тэр агшинд Мирэ сэрэн тийчигнэж эхлэхэд Эдвард түүнийг алгадаж орхилоо. Хараал идсэн миний хүртэл уур хүрч байхад Сонхүн яаж байгаа нь ойлгомжтой. Гэсэн ч Эдвардын талд зогсож байгааг нь бодохоос дургүй хүрнэ.
Мирэ нүдээ нээв үү үгүй юу Сонхүн руу санаа зовон ширтэж үзэгдэхэд миний уур дүрэлзэж, сэтгэл минь шархлан байлаа. Үнэхээр Мирэгийн нүдийг ч болов өөр дээрээ татах арга үүнээс гадна байхгүй юм бол би Сонхүнийг алаад өөрөө гол дүр болох болно. Надад чамайг үзэн ядаж, алахаас өөр арга үгүй нь.
Author Note: Идэвхи орох хэрэгтэй.🫶🏻
.
Advertisement
- In Serial253 Chapters
Green Life
This is the story of Hatsuko, a guy without any friends or social life... And that's how he expected his life to continue until he was invited to the best school in the entire world. A school only meant for people with special abilities. But his life didn't get any better... it got much worse!While trying to endure the continuous bullying and humiliation, he began seeing weird things that were changing his life. When he thought his life would get better if he left the school, the whole world began collapsing until every city was destroyed... except 'Sakuru', the city he was staying in.This was the beginning of his new life... or actually the end which was filled with nothing but hatred towards that city and everyone on his school! •Updates 2 or 3 times a week!•You can find up to 15 chapters ahead from any other reader in my Patreon. Illustrations and bonus chapters (Lewds) My Patreon: https://www.patreon.com/KrisVFXMy Discord Server: https://discord.gg/cMnhC2R
8 729 - In Serial7 Chapters
Skyscribe: Lord of the Furystorm #1
Even a boy with no wings can soar. Zef and his twin brother, Gail, have fended for themselves for years, stealing and scrounging to survive. But when Gail's health takes a turn for the worse, Zef knows he has to do more. So he hatches a plan to trick a skyscribe into taking them up to Pinnacle, the airborne island hovering above their town, where far more skilled healers exist among the sky people, the A'vai. But no scheme goes exactly to plan. Humans aren't supposed to learn magic unless they come from money. If Zef wishes to ascend, he'll have to find out how to overcome eons of discrimination and skip years of training. It will take determination. Smarts. And a good deal of cheating. But Zef has never played fair. He'll do whatever he must to save his brother and climb to the very top of Pinnacle's power. And there, he will make a choice: to save one, or the many. A progression high fantasy inspired by and written for fans of Final Fantasy, Legend of Zelda, Avatar: The Last Airbender, and Kena: Bridge of Spirits.
8 130 - In Serial17 Chapters
Life of SuperGirl
Kara Zor El, now known as Kara Kent has been working as Superman's sidekick for months. When she and other sidekicks band together, they get permission to create the Young Justice. This changed Kara's life. She was already close with some of them...but now she had a team? This spent her life on a spin of adventures
8 134 - In Serial34 Chapters
[BTS FF] Dancing Girl
just uhhhh read and find out
8 169 - In Serial38 Chapters
SECRET - soogyu ✔️
a secret relationship between prince choi beomgyu and his guard, choi soobin. highest rankings ;- 1 ,, #soogyu- 1 ,, #beombin- 1 ,, #choibeomgyu
8 196 - In Serial23 Chapters
Teddy Bear | WinRina
WinRina/Jiminjeong AU [COMPLETED]Katrina's life was boring, but that was until she brought home a teddy bear, unknown to her that it's no ordinary bear. Disclaimer: This is only an alternate universe /alternative reality. The following story is purely fictional and the plot is not to be associated with actual historical records. This is a work of fiction. Any names, characters, places, events and incidents are products of the author's imagination only.Highest ranking:#winrina - 1st#jiminjeong - 1st© This is an adaptation, story is not mine. Credit goes to the brilliant author.
8 95

