《Dark Moon /✔️/》14. Онцгой
Advertisement
Удахгүй болох зүйлээс би битгий хэл дэлхий тэр аяараа айх байх. Эгэл бус төрөлхтөний түүхэн дэх хамгийн том, хамгийн хэцүү дайн болох гэж байна шүү дээ. Дайн.
Эдвард урагшлан "Дани эртний анд минь. Тэртээ дээр үед хоёулаа биесээ хөнөөчихсөн агуу хоёр удирдагчдынхаа төлөө хар сувдыг хэн ч авахгүй орхино гэж зөвшилцөөгүй бил үү? Гэтэл хэн нэгэн амлалтаа зөрчөөд хулгайлчихсан байх ч гэж дээ." гээд шогширлоо.
Дани тачигнатал хөхрөөд "Амаа тат, танай удирдагч манай удирдагчийг хөнөөгөөд дараа нь өөрөө авсан шархаа дийлэлгүй үхсэнийг би нүдээрээ харсан. Тийм байтал хэтэрхий гомдолтой биш гэж үү? Хар сувд хүн чонын угсааных байх болно. Байсаар ч ирсэн." гээд нулимлаа.
Эдвард уурласан харагдах ч хурдхан эхлэ гэсэн шиг гараа дохив. Эхлэсэнийг мэдэгдэхээр бүрээ дуугарч, аварга бөмбөрийг нүдэх үед чонон сүрэг, цус сорогчдын их арми өөд өөдөөсөө гүйлдэн тулалдаж эхлэлээ. Хүн чонын сүрэг, цус сорогчдын төгсгөл, хязгаар харагдахгүй үргэлжлэнэ.
Цус нөж ихээр харвал нүд гархилж, бие зарайгаад ямар нэг юм болох гээд буй мэт санагддаг би удалгүй үүссэн цусан далайг хараад нүдээ анилаа. Бурхан минь хурдан дуусгаж өгөөч. Сонхүнийг хамгаалж өгөөч.
Их армийг төлөөлөн тэргүүн эгнээнд Хисын, Жэйк хоёр явах бол тэдний араас бусдууд нь дайрна. Хэдий цус сорогчид хүчтэй, хурдтай ч гэлээ эсрэг тал нь хүн чоно шүү дээ. Аварга том биетэй, дөрвөн хөллөвөл гүйцэгдэхгүй. Чонон сүргийн тэргүүн эгнээнд Асахи тулалдах бол түүний араас зах хязгааргүй хүн чоно харагдах аж.
Жэйк урагшаа гүйж, замдаа таарсан бүгдийн толгойг таслахдаа баясан хашгирна. Түүнийг ийм галзуу гэдгийг мэдээгүй явжээ. Удалгүй түүн дээр хүн чонууд хоёр гурваараа бөөгнөрөхөд нэг нэгээр нь толгойг нь таслаж арай чадахгүйгээ мэдрэх мэт хүчээ ашиглах нь тэр. Жижиг хэмжээний дэлбэрэлтийн дараа Жэйкийг тойрон хиншүү хярвас ханхлуулах цогцоснууд.
Сонү тун шалмагхан хөдлөж, гүйцэгдэхгүй. Хөл гарт битгий хэл хараанд ч гүйцэгдэхгүйгээр уян налархай хөдлөж хөнгөн гэгч нь бултчихна. Тэгээд дайснууд нь Сонүг олж харахаа болин хайхад араас нь дайрч хүзүүг нь хугалана. Хэдийнээ өөрийн тулалдах хэв маягаа олчихсон тэр тун ч хөгжилтэй харагдаж байлаа.
Жонвон. Түүнийг даруухан нялх муурын зулзага шиг төрхтэй гэж боддог байсан ч би үүнийгээ буцааж авлаа. Харц нь ширүүсээд, ганц л гараараа яс хугартал базах тэр яг л арслан шиг мэдрэмж өгч байв. Байн байн ийш тийш шилжиж дайснуудаа төөрөгдөлд оруулна. Тэгээд тас татна. Түүний тактик энэ.
Жэй. Бурхан минь гэж тэр яг л дундад зууны үеийн язгууртан ноён шиг харагддаг шүү дээ. Хар савхи өмсөж, гартаа төмөр зүүгээд хүнд нударгаараа босч ирэхгүй болтол нь цохино. Тэгээд л үхлүүт биеийг нь дэвсэж орхино.
Ники эхлэсэнээс хойш урагш явалгүй байрандаа зогсоод энергиэ нөхөх мэт нүдээ анин гүнзгий амьсгаа авна. Үргэлж л тоглоом шоглоом хийдэг түүнд нухацтай төрх нь дэндүү зохижээ. Удалгүй эрчээ аван урагш гүйх замдаа зүгээр л хажуугаар нь зөрнө. Хүлээгээрэй яс хугарах чимээ цуурайтаж, бүгд унаад өглөө. Яаж алчихав?
Хисын зүгээр л хүчээр биш ухаанаар тоглож байна. Тийм ээ, тоглож байна. Түүнд ямар ч тулаан хийж байгаа юм шиг царайны хувирал байхгүй, зүгээр л хөгжилдөж байна. Эхлээд өрсөлдөгчөө өднө. Дараа нь алж орхино. Ийм л энгийн.
Advertisement
Эцэст нь Сонхүн. Тулаан эхлэсэнээс хойш л түүн дээр бөөгнөрсөн олон хүн чоныг тал тал тийш нь авч шидэж, толгойг нь таслаж, хөл гарнаас нь хазаж цусыг нь садруулна. Бэртэхгүй байгаасай гэж хэлмээр байгаа ч энэ чинь дайн тулаан. Бэртэхгүй байна гэдэг худлаа. Тиймээс гуйя, амьд л байгаарай.
Сэтгэлээ олигтой уудлаж, уруулыг чинь ч амтлаж үзээгүй байхад хорвоогоос явж болохгүй шүү дээ. Миний Сонхүн, миний хайрт.
Жэйк бараг зуугаад хүн чоно алчихаад нүүр лүүгээ үсэрсэн цусыг арчин инээмсэглэнэ. Түүний дургүйг хамгийн их хүргэсэн нэгнийг онилж байлаа. И Тэжүн дөнгөж анхан шатны зэрэглэл бага өчүүхэн цус сорогчдыг алчихаад өөртөө бардаж буй нь үзэгдэнэ.
Жэйк Тэжүн рүү гүйсээр очиж, ноцолдож эхлэлээ. Дөрвөн мөчнөөс нь эхлээд нэг нэгээр нь бяцалсаар хамгийн сүүлд хүзүүг нь хуга мушгичихаад инээд алдана. Болж муу хог. Хүний уур их хүргээд байсан юм.
Энэ түүхийн гол дүр болох Сонхүн Асахитай харц тулгармагцаа өөдөөс нь гүйхэд Асахи ч бас чоно төрхөндөө орон дөрвөн хөллөнө. Салхи шиг давхилдан өөд өөдөөсөө ирсэн залуус гүнзгий тулаан өрнүүллээ. Дээр доороо орж, шороогоор нэг өнхөрсөний эцэст шийдвэрлэгдэх тийш хандав.
Тэдний хоёр талд удирдагчид нь угсаагаа хамгаалахын тулд зөв тэмцэж байна гэсэн шиг харж, дэмжих бол тэдний хувьд шал өөр. Хоёр залуу хайр сэтгэлийнхээ төлөө тулалдаж байлаа.
Сонхүн хүчээ ашиглан гал гаргах ч Асахи эргээд л босч ирээд дайрна. Хоёр залуусын эн тэнцүү тулаан үргэлжилсээр. Тэгэн тэгсээр урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй үйл явдал болов. Сонхүн Асахигийн цусыг сорсон нь энэ юм. Дусал ч цусгүй болсон хөөрхий хүн чоно үхэтхийн унахад Сонхүний нүдний өнгө солигдож эхлэх нь тэр.
"Харин тэгээд хэн чамайг гол дүр болно гэж томор гэсэн юм. Эндэхийн эзэн бол би. Пак Сонхүн!"
Анх бий болсон цагаас өдийг хүртэл эгэл бус төрөлхтөний түүхэнд цус сорогч хэзээ ч хүн чоно зэрэг бусад эгэл бусуудын цусыг сорж байгаагүй. Бичигдээгүй хууль мэт л явдаг байлаа. Харин үүнийг Сонхүн хагалж, цоо шинэ түүхийн хуудсыг нээлээ.
Хүн чонын цусыг сорсон Сонхүн нүд нь өнгөө сольж бүрэлзэхийг мэдэрсээр зогсоно. Удалгүй булчин нь чангарч сарвуу нь ургасаар чоно болон хувирлаа. Байж боломгүй юм. Тэр чинь цус сорогч шүү дээ.
Түүнийг харсан бусад цус сорогчид тулалдаж буй хүн чонынхоо цусыг сорж эхлэлээ. Гэвч хэнд нь ч Сонхүн шиг өөрчлөлт орсонгүй. Зүгээр л амны цангаагаа тайлсан мэт.
Энэ явдлыг үзэгчийн суудлаас харж суусан Эдвард алгаа ташин хөхөрсөөр суудлаасаа босон "Сонхүн хүү минь. Ийм болохоор л чамайг суудалдаа суулгах гээд байсан юм шүү дээ. Чи онцгой. Бүр хамгийн сайн нь гэдгээ одоо л мэдэж байна уу?"
Сонхүн нүдээ анин өөрийгөө хэвийн болгож буцан цус сорогч болох үед Дани хэдхэн хүн чонотой үлдсэнээр дийлэхгүй гэдгээ мэдэн хожигдлоо зарлалаа.
Цус сорогчдын арми уухай хашгиран баяраа зарлана.
Хайртыгаа онцгой нэгэн гэдгийг нь мэдэж, амь үрэгдээгүйд нь талархаж байгаа ч..
Асахи. Тэр миний найз байсан. Хэдий хайрт нэгний минь өстөн дайсан ч гэлээ надад үргэлж тухтай мэдрэмж өгсөн найз минь. Түүний амьгүй бие рүү нулимстай нүдээр ширтэж байтал сүүл нь хөдлөх шиг болов. Буруу харсан хэмээн бодож байхдаа нулимсаа шударлаа.
Advertisement
Намайг хүлсэн мэт тэвэрсэн цус сорогч сул тавих үед би мултарч хайртынхаа зүг гүйлээ. Очоод түүндээ баяр хүргэж уруул дээр нь чангаас чанга үнсэхсэн.
5 метр, 4 метр.
Түүн рүүгээ баярын нулимс урсгасаар гүйхдээ цаанаас нь Асахи өндийхийг харлаа.
"СОНХҮН!!"
Яаж амилсан юм бүү мэд, гэнэт л босоод ирсэн Асахи Сонхүний нурууг сарвуугаараа самардахад орилсон минь.
Сонхүн наашаа харахад Жэй гүйж ирээд намайг татан тэндээс холдууллаа. Би тийчигнэж, хайрт руугаа очихыг хүсэх ч Жэйг огтхон ч дийлэхгүй байв. Үхээд сэхсэн хэрнээ урьдынхаасаа ч илүү хүчтэй болсон Асахитай хайрт минь бүх хүчээ шавхан тулалдсаар. Аргагүй шүү дээ, тэр минь бараг гурван зуугаад хүн чоно цааш харуулсан. Тамиргүйдэж байгаа.
Эхэндээ буцааж цохиж, үзэлцэж байсан ч Асахи Сонхүний хамгийн мэдрэмтгий хэсэг болох хэвлий рүү нь цохиход сөхөрч эхлэлээ. Түүнийг нь далимдуулан Асахи өшигчиж, дэвссээр.
Сонхүн тэр даруй шинэхэн чадвараа ашиглаж хүн чоно болж хувираад, Асахигийн өөдөөс тэмцнэ. Унатал нь цохиж, замаасаа зайлуулсан ч Асахид ямар хараал идмэр нь болсныг бүү мэд босч ирсээр л. Гэвч Сонхүн онцгой ч гэсэн саяхан л хүн чоно болж хувирч сурсан шүү дээ. Удалгүй бие нь дийлэхээ байж, хэт их цус алдсанаас шингэн нөхөх хэрэгтэй болох ч ойр хавьд нь үхсэн чоно харагдсангүй.
"Асахи, гуйя! Хэрвээ чи дуусгана гэвэл би чамайг өөрийн гараар хөнөөнө шүү."
Саяхан л хөрсөн биеийг нь хараад нулимс унагаж байсан би одоо хайртыг минь алах шахаж буй түүн рүү зэвүүцлийн харц шидлэн хашгирлаа. Хайр гэдэг тэр дороо хүний сэтгэлийг өөрчилдөг аж.
Асахи инээмсэглэсээр "Эцсээ хүртэл түүний талд. Пак Сонхүн бол адгийн хар тамхи борлуулагч, охидыг тамлагч алуурчин новш гэж байна. Мирэ, чи яавал над дээр ирж миний эмэгтэй болох юм?"
Асахи хайртад минь өгсөн тодорхойлолт бүртээ түүнийг дэвснэ. Сонхүний амнаас цус садарсан ч дээшээ өндийн босох үед Асахи эцсийн дайралтаа хийхээр урт сарвуугаа ил болголоо.
Галзуу мэт инээмсэглэх Асахи хайрт руу минь хамаг хүчээрээ өнөөх хутга шиг сарвуугаа дүрэх үед Сонхүний царай өөрчлөгдсөнгүй. Асахи гайхан түүн рүү дүрсэн эсэхээ харахуй цаг дор өөрийн ухаанаа алдах мэт боллоо.
Мирэ Сонхүний урдуур орон ар нуруундаа түүний хумсыг хүлээн авсан байх аж. Цус ихээр алдаж буй Мирэ хайртыгаа энхрийлэн ширтэнгээ уруул дээр нь шүргэх төдий үнсээд бие нь Сонхүний гар дээр уналаа.
Асахи хийсэн үйлдэлдээ харамссаар. Тэр дөнгөж сая хайртай эмэгтэйгээ өөрийн гараар хөнөөчихлөө. Аль эрт зугтчихсан Дани ч байхгүй болохыг анзаарахдаа түүнээс ганцхан дусал сул нулимс урсах аж.
Одоо л Сонхүний эрүүл ухаан, үзэн ядалт, хүч эргэж ирсэн үү гэлтэй Мирэг газар зөөлөн хэвтүүлээд өөрөө Асахиг жийж унагаад дээр нь гаран нүдэж эхлэлээ.
Сонхүн дөнгөж сая Мирэг өөрийн гар дээрээ алдчихлаа шүү дээ. Хүн чоно өөдөөс нь эсэргүүцэл үзүүлсэнгүй. Асахи хайртай эмэгтэйдээ өөрийн гарны хурц сарвуугаа дүрчихсэн.
Асахигийн амь нь хаана байна гэмээр амьсгал нь тасалдах үед цустай нь хольсон Сонхүн дээрээс нь бослоо. Тэгээд түүнийг тэр чигт нь үлдээгээд тэр холоос энэ бүхнийг тун чиг баясгалантай үзэж буй Эдвард дээр Мирэгийн сулхан амьсгаатай биеийг тэвэрсээр очлоо.
"Түүнийг авраач."
Нүдэн дээр нь үхэж буй хайртынхаа гарнаас атгасаар үзэн яддаг хүнийхээ өмнө сөгдөж буй онцгой нэгэн гэгдэх Сонхүн.
"Тэгвэл үүрд миний үгээр амьдар."
"Хараал идсэн өв залгамжлах суудалд чинь суух болохоор яг одоо Мирэг эмчлээдэх!"
Эдвард хүссэнээ авсан шиг инээгээд туслахаасаа цэнхэр шингэн аван Мирэгийн цээж рүү тарьж орхилоо. Тэгээд Сонхүн руу харан "Хаз" гэх үед Мирэ татганан хөдлөж эхлэв.
Сонхүн хайртыгаа алдах вий гэж айсандаа Эдвардыг заамдсаар "Новш чинь юу тарьчихсан юм. Хэлээч!" гэж хашгирахад Мирэгийн бие хөдөлгөөнгүй болох нь тэр.
Эдвард гайхширсандаа таг чимээгүй. Удалгүй Мирэгийн амьсгал тасарлаа. Сонхүн шаналан хашгирсаар хайртыгаа тэврэн авахад нөхдүүд нь ч бас доошоо харцгаана.
Энэ бүхнийг эхлүүлчихээд өөрөө дундаас нь чимээгүй гэтэн сарних Эдвард. Сонхүн суудалд нь сууна гээд нэгэнт ам өчиг өгчихсөнөөс хойш энэ мэтийн охин түүнд хэрэггүй биз.
Аль хэдийн явсан Эдвардыг анзаарах ч сөхөөгүй цугларсан долоон нөхөд. Нэгнийхээ хайртай охиныг ширтэн зогсоно.
Хэсэг хөдөлгөөнгүй хөшиж, Мирэгийн биеийг тэврэн суусан Сонхүн дээр Жонвон очиж явъя гэвээс найз нь гарыг нь авч шидчихээд улам бүр Мирэд шигдэнэ. Жонвон санаа алдсаар босохдоо Мирэгийн сормуус чичирхийлэн хөдлөхийг анзаарлаа. Сонхүн анзаарсан ч шинжгүй.
"Сонхүн, Мирэгийн биеийг тавиад газар хэвтүүлээдэх."
"Үгүй."
"Хурдалж үз." гээд Сонхүнийг түлхэж Мирэг тавиуллаа. Сормуус нь чичирхийлж байсан бол одоо хурууны үзүүр нь хөдлөх шиг.
Гэнэт тэнгэр харанхуйлж аадар бороо шаагиж эхлэх нь тэр. Аянга цахихтай зэрэгцэн Мирэгийн амьсгал нь эргээд ирж, нүдээ нээлээ. Час улаан өнгөөр гялтганах түүний нүдийг үзсэн Сонхүн эргээд ирсэнд нь баярлаж тэврэн авав.
Сэтгэлтэй охиноо өөрөө хөнөөсөн алуурчин. Энэ л түүнд тохирох тодорхойлолт. Асахи цустай биеэ нэг хараад босон чимээгүйхэн шиг ойн гүн рүү орлоо. Тэгээд цаахна байх хадан хавцал дээр очин Мирэгийн царайг зүрхэндээ сийлэн, нэрийг нь амандаа шивнэсээр үсэрч орхив. Тэгээд бороо ч асгарч эхлэв.
Хүйтэн далайн ус руу шигдэж, Асахи амиа алдах тэр мөчид Мирэ улаан нүдтэйгээр эргэж ирж байлаа. Хайртай хүнээ алж орхисондоо өөрийн амиа золих, Мирэгийн анзаараагүй түүнд дурласан хүү.
"Чи гол дүр биш бол хүчээр болно гэж байхгүй. Хайртай эмэгтэйнхээ сэтгэлийг булааж, надаар халамжлуулахдаа ч өөр нэгний төлөө цохилох зүрхийг нь өөрчилж чадахгүй бололтой. Энэ бүхний эцэст түүнийхээ нандин хайрыг сэвтээсэндээ уучлал эрсээр би энд дуусъя."
.
Advertisement
- In Serial211 Chapters
Versatile: Alternate World
"You nearly killed me in the past timeline and destroyed my life. Now that I have been given the chance to return to the past timeline, I will be changing everything and fight the future that was meant to be a dead end. Once we meet again, it will never be the same!"
8 1489 - In Serial11 Chapters
The Skeleton King
Boy and his whole class got killed by the suicide bomber,but their soul's are summoned to a new world by the humans with the help of light god for them to be their champions/heroes.Except for our main protagonist.AN: new pls go easy on me ^^PS: I don't own the pic i just find it cool ^^
8 163 - In Serial29 Chapters
The Hidden Seed (in Hiatus for a Rewrite)
In a faraway corner of Tellor, Susan was running from Forest's Edge, the village she spent her whole life in. Entering the place she feared the most, the aptly named Beasts' Forest, one of the most dangerous areas in the world, something she never thought she would ever do. She was running from the guards who suddenly started attacking everyone she knew indiscriminately for no obvious reason at all ... Inside the forest, Adam, a travelling adventurer as he calls himself, was heading towards Forest's Edge for some much-needed respite after months of travelling. Suddenly, he heard an unusual sound coming from afar. Curious by nature and wondering what it could have been, he headed excitedly, but silently, towards the sound. ... Thousands of kilometres away, in the Capital of Capitals, the world's strongest pillar fell, The Usurpation happened, sending waves of unrest all over the world... [Completed the Royal Road Writathon challenge November 2021]
8 214 - In Serial49 Chapters
Awakening (Book 1)
Looking for a spooky read?(Chapters uploaded daily thru Sept! Reworked as a New Adult series so expect some spice!) She'll do anything for vengeance, even confront death itself.Born a healer, nineteen-year-old Colina has been taught to fear dark magic. But now vengeance and survival are her only goals, and she seeks the help of the Death Dealers-dark mages who wield the death arts, drawing their power from the spirits of the unsettled dead.Colina asks a death dealer named Luke for help. Little does she know convincing him to train her will be the easiest part of her journey.Three dark rituals, each more terrifying than the last.If she survives her trials, what will she become?Content and trigger warning: This story contains scenes of violence, death and demonic possession.d
8 252 - In Serial53 Chapters
Mr. Perfectly Fine ⚊ Enhypen Sunghoon Text AU [ #5 ]
"Hello, who is this?""I want a girlfriend that is perfectly fine and gorgeous as me""....""Well, as far as I can remember this is not a love hotline"".....""And as far as I also can remember, this is a hotline for Baskin Robbins, an ice cream shop, not for fucking boys who can't keep their hormones to themselves"☏ ⚊ ☏In which a famous idol grew jealous of his friends' love lives and tried to see his own luck by calling the first number their maknae had given to him.The girl who answered just came from a terrible break up and scared him at her never ending bitterness to the world and beyond.And this is the story for Ms. Miserable who may learn to say goodbye at Mr. Change of Heart with the arrival of Mr. Perfectly Fine in her life.
8 167 - In Serial19 Chapters
Vacation to LA! (skeppyxbadboyhalo fanfic)
Skeppy, BadBoyHalo, and a6d go to LA for a fun vacation! Skeppy is dealing with conflicting feelings, bbh is insecure, and a6d feels left out. Will everything work out when they have to face each other in LA?This includes fluff angst n stuffDISCLAIMER:Btw this is all just what I'd imagine (not real)
8 137

