《Dark Moon /✔️/》15. Там эсвэл Диваажин
Advertisement
Тэгшхэн зассан зүлгэн дээр хэвтүүлсэн Мирэгийн нүд улаанаар тунаран нээгдэх үед тэр туйлын үзэсгэлэнтэй болж байлаа. Хувхай цайсан арьс нь сэргэж, үс нь төлжөөд тун эрүүл болох нь тэр.
Саяхан л цутгаж байсан аадар намжиж, тэнгэр цэлмээд солонго гарсан байх нь үзэгдэнэ.
Найзууд нь Сонхүнаас ч дутахгүй баярлаж инээд алдацгаав. Гагцхүү аадар намжиж буйг ч үл анзааран Мирэ рүү ширтэх Сонхүн л юу болоод байгааг ойлгосонгүй. Анхаарах ёстой гол нэг зүйл нь Мирэ амьд байна. Амьдрах амьдрахдаа бүр цус сорогч болчихсон байна шүү дээ. Баярласандаа чангаас чанга тэвэрч орхилоо. Жаалхан охин сэргээд эргэн тойрноо анх удаа харж буй мэт сонжин ажиглана.
Гэхдээ яаж? Эдвард хэлэхдээ цэнхэр шингэнийг биед нь хэд хэдэн удаа оруулж таниулаад, дараа нь заавал цус сорогчоор хазуулж байж эсрэг өөрчлөлт гарч бүрэн цус сорогч болдог гэсэн дээ.
Харин Мирэ цэнхэрийг нэг л удаа тариулсан бас цус сорогчоор ч хазуулаагүй хэрнээ сэргээд босоод ирсэн. Түүний сайхан үнэртэй цусанд учир байна уу, эсвэл бүр өөр зүйл үү?
Асахид сүлбүүлэн асар их өвдөлтийг мэдрэхдээ би өөрийгөө үхэхийг мэдэж байв. Хайртынхаа уруулыг эхний бөгөөд эцсийн удаа мэдэрчихээд биеэ дийлэхгүй хойшлоход Сонхүн намайг тэвэрч авах нь мэдэгдэж нүдээ аньсан юм.
Сүнс минь биеэсээ гарч орхисон мэт тэдний дуу хоолой цуурайтан алсран холдоно. Диваажин эсвэл там гэж байдаг бол аль руу нь орох болоо гэх мэт зүйлүүд ч бодоод амжлаа.
Гэтэл цээжин тушаа асар их өвдөлт мэдрэгдэн, хөлнөөс чирч буй мэт л санагдахад гацаж орхив. Би чинь үхсэн биш бил үү?
Хэсэгхэн нүдээ аниж суугаад нээхдээ би цэлмэг тэнгэрийг олж харав. Үхчихээд солиорч байгаа юм байх даа гэж бодсон ч үүлс хэтэрхий хурдан хөдлөж, цаахна шоргоолжны газар чичрүүлэх чимээ сонсогдож эхлэхэд гайхаж орхилоо.
Юмс хэтэрхий их чимээтэй дуулдаж толгой өвдөхдөө гараараа чихээ даран хажуу тийшээ харахдаа гайхширсандаа том нүдлэв. Сонхүн над руу ширтэх агаад би түүнийхээ нүүрний инч бүрийг нь алдалгүй харж, бүр саяхан зүсэгдсэн шархан завсраар нь орох мэт хэр гүнзгий шархалсаныг нь ч харж чадаж байлаа.
Гараа тулан өндийгөөд бусад зургаан залуус руу харахдаа бүр л гайхширч орхилоо. Бэртсэн газар болгоныг нь олж мэдэж, яаж яваад гэмтээсэн нь ч нүдэнд харагдах шиг болов.
Жишээ нь Жэй тулалдаж явахдаа гуяа Хожи гэх хүн чонод уруулсан бол, Ники Эдвардад зодуулаад нуруун дээр нь томоос том хөхрөлт үүссэн байх аж. Сонхүн руу харвал хэвлий дээр нь Асахигийн дэвссэн мөрнүүд үзэгдэнэ.
Одоо л бодит байдалдаа буцаж ирээд хайртынхаа нүд рүү харлаа. Энэ л гүн харц, үзэсгэлэнтэй нүднээс үүрд хагацлаа гэж ямар их айж байсан гээч. Хоёр гараа явуулан шанаанаас нь барьж аваад зөөлхөн илж өгөөд тэвэрлээ. Энэ хорвоо дээр намайг хайрласан, намайг хамгаалсан анхны хүн шүү дээ.
Сонхүн Мирэд тэврүүлчихээд одоо ч итгэж өгөхгүй байгаа бололтой бүлтгэнэнэ. Тэгээд санаа нь амрах шиг зөрүүлэн чангаас чанга тэвэрлээ. Нөхөд нь ч хоёуланг нь орхих хэрэгтэйг мэдсэн мэт чимээгүй холдох нь тэр. Сонхүн удалгүй тэврэлтээ суллан Мирэгийн царайг нүүрэндээ ойртуулан бэртсэн эсэхийг шалгаад уруул руу нь нүдээ тусгав. Золгүй явдал болох үед энэ л уруул түүнийг илбээд, энэ л бие нь түүний гар дээр унасансан.
Advertisement
Сонхүн уруулаа зөөлхөн урагшлуулан Мирэгийн уруул дээр аваачихдаа тэр аз жаргал, тайвшрал, баяр хөөр, хайрыг зэрэг мэдэрч байлаа. Мирэ нүдээ анин өөдөөс нь үнсэхэд нулимс хацрыг нь зүснэ. Энэ хоёр оршихуй бие биенээ алдах вий гэж тэгтлээ их айж, тэгтлээ их шаналсан аж.
Нулимстай нь холилдсон гашуун хэрнээ хос хоёрын хувьд баяртай бүхий л мэдрэмжээр бүрхэгдсэн чихэрлэг хоёр дахь үнсэлт нь дуусах үед удаан уулзаагүй мэт сэтгэлийн үгээ хэлцэнэ.
Мирэ гэнэт л асар ихээр ам нь цангах мэдрэмжийг мэдрэхдээ амаа даран муухай царайллаа. Соргог чих нь тун хурдан ажиллаж, ойн цоорхойд ус уун зогсох бугын хөдөлгөөнийг мэдрэн тэр ан руугаа гэтэх мэт маш зөөлөн гишгэлсээр одлоо.
Сонхүн амьтны цус уувал амтгүй гэсэндээ бас санаа зовсондоо араас нь очиход хангайн буга аль хэдийнээ Мирэгийн зоог болсон байлаа. Дөнгөж анх удаа ан хийхдээ ийм сайн байна гэдэг бага зэрэг гайхширмаар.
Мирэ бугын цусыг сорж дуусаад амаа арчин эргэхдээ Сонхүнийг хараад цочих шиг болов. Тэгээд ухаан орох мэт эргэн тойрноо харлаа.
"С-Сонхүн аа би яачихаа вэ? Дөнгөж сая амьтны амь өөрийн нүцгэн гараараа таслачихсан уу?"
Цочирдсондоо мөр нь чичрэх хайртыгаа Сонхүн энгэртээ тэврээд тайвшрууллаа. Мирэ хайртынхаа л энгэрт нялхарч, эвлүүлдэг тоглоом шиг тохирон цээжээр нь тэвэрч гараа түгжинэ.
"Чи цус сорогч болчихсон. Чамайгаа амьдруулах арга үүнээс өөр байгаагүйд уучлаарай."
Үсийг нь илэнгээ намуухан хоолойгоор ярих хүүгийн яриаг жаалхан охин сайтар сонсоно. Тэгээд эцэст нь дахин уулзсан байхад бусад зүйлс нээх хамаагүй санагдаж эхлэлээ.
Анхны ангаа хийсэн Мирэ, Сонхүнтай хөтлөлцсөөр нөхөд дээрээ очин дайн болсон газраас холдлоо. Одоо тэдэнд дуу нэгтэй үзэн яддаг нэг л хүн бий. Эдвард.
Түүнийг хөнөөгөөд хар сувдыг зохих хүнд нь өгье гэж тохироод явав.
Эдвардын харшийн гадаа очоод нэвтрэхэд Эдвард номын сандаа болор хоргон дотор эгэл бус төрөлхтнүүдийн амин зүрх болох хар сувдыг байрлуулсан харагдана. Түүнийгээ тун бахдалтай ширтэн зогсож, инээд алдаж байгаад эргэхдээ өрөөнд нь орж ирээд ажиглаж байсан найман хүнийг хараад дарстай хундагаа алдаж орхив.
Юун түрүүнд Мирэ рүү хараад амьд буйг нь гайхаж байлаа. Бусад долоон хүүгийн түүн дээр ирсэн зорилгыг мэднэ шүү дээ. Өшөө авалт.
Дуулгавартай сайн байвал гэрийнхэнтэй нь уулзуулна гэж амлачихаад чимээгүйхэн бүгдийг нь хүйс тэмтэрч орхисон. Тэдгээр хөвгүүдэд одоо наашаа гэх гэр бүл үгүй.
Энэ цаг мөч ирэхийг мэдэж байсан ч ийм хурдан ирнэ чинээ санаагүй явжээ. Дуугүй л гараа өргөн хэзээ ирээд өөрийг нь хөнөөх бол хэмээн хүлээнэ. Угаасаа түүнд хорогдох зүйл үгүй. Дараагийн удирдагчийг Сонхүн болно хэмээн ам өчиг өгчихсөн шүү дээ.
Бусад нь арай зориглохгүй байсан ч Сонхүн шийдэмгий харцтай урагшиллаа. Зүв зүгээр өсвөр насандаа явж байсан хөвгүүдийг авчирч тамд унагачихаад, гэр бүлийг нь ч өршөөлгүй алсан. Тэгээд ч өнгөрөхгүй дайн дэгдээж, нөхдийг нь бас хайртыг нь үхэлд хүргэх шахсан.
Биш ээ, нэгийг нь аль хэдийн үхэлд хүргэчихсэн юм байна.
Сонхүн Эдвардийг багалзуурдаад дээшээ өргөлөө. Хоолойгоо боомилуулсан удирдагчийн хөл агаарт савлаж, амь тэмцэн амьсгал нь гацна. Зургаан хөвгүүн түүн дээр ирж ээлж ээлжээрээ хэлхээтэй ясыг нь хугалж орхилоо. Гэсэн ч одоо ч амьд.
Advertisement
Сонхүн зүйл дуусгахаар шийджээ.
Тэр хооронд Мирэ болор хоргыг хааж амжаагүй байсан тул хар сувд руу ойртлоо. Ойртох тусам толгой нь эргэж, мартагдсан зүйл сэргэх мэт санагдана.
Өвдөлтөө тэвчин улам бүр ойртсоор хар сувдыг аван эргүүлж тойруулаад, үргэлж зүүдэг зүүлтнийхээ жижиг ховилд хийвэл яг таарах аж.
Өрөөнд бөөн гэрэл цацрах үеэр хөвгүүд тэр зүг рүү анхаарлаа хандууллаа. Мирэгийн үс, нүд улаанаар тунаран гэрэлтэж, зүүлтнийх нь ховилд орсон хар сувд цагаан туяа цацруулсаар агаар дээр тогтно. Хачин юм шүү, хар сувд хэрнээ цагаанаар гэрэлтэнэ гэдэг.
Үүнийг харсан хэн бүхэн гайхшрах бол аль түрүүн өрөөний булан руу шидүүлсэн Эдвард "Байж боломгүй юм." гэж шивнэсээр амаа дарлаа.
Мирэгийн агаарт хөвөх бие аажмаар дурсамжаа санах ажээ.
"Аавын охион, энийг хардаа. Аав нь ээж та хоёрт нь зориулж энийг хийсэн юм." гээд нэгэн эр зүүлт зүүж өгнө.
Ээжийнх нь зүүлтэнд цагаан сувд гялалзах бол, бяцхан охины хүзүүнд хар сувд гялтганах аж. Энэ бол эгэл бус төрөлхтний удмын хамгийн хүчирхэг, хамгийн биширмээр гэр бүл. Тэр шөнийг хүртэл.
Удирдагчийн гэрийн хаалгыг шөнө дунд хүн цохилоо. Кристиан хаалгаа нээх аваас түүний үнэнч туслах Эдвард зогсох аж. Уриалгахнаар орохыг хэлээд буцан эргэхэд ар нуруунд нь хүйтэн мэс мэдрэгдэж цус шалан дээр дуслалаа.
Юу болоод байгааг ойлгосон удирдагч эхнэртээ бодлоо дамжуулахад эхнэр нь харшаас ум хумгүй охиноо тэврэн зугтан гарав. Тэдний ард нөхөр нь хөрсөн биетэйгээ үлдэх аж.
Бүсгүй хойноос нь элдэн хөөх Эдвардын хүмүүсийг төөрүүлээд агуйд ирэн охиноо хэвтүүлэн шивнэлээ.
"Би бол агуу удирдагчийн гэргий, хамгийн хүчирхэг цус сорогч Клара. Миний охиныг ивээлдээ авч хайрла. Түүний хүчийг агуулсан хар сувдыг сайтар нуух тул өөрөө олтол нь хүчийг нь битгий ил болгооч." хэмээн уулын савдагнаас гуйгаад байгаа бололтой өвдөг сөхөрнө.
Хонхон цэцэг жингэнэх үед зөвшөөрснийг ойлгосон ээж нь охиноо даатгаад гарсаны дараа агуйн ханыг тойрон ургасан мөлхөө ургамлууд охиныг халхалж өглөө. Клара хар сувдыг нуучихаад Эдвардын нүдэнд албаар өртөн илдний ирийг амсан газар уналаа.
Эдвард хар сувдын түүхийг мэдэх тул түүнийг агуу хүчтэй хэмээн цуурхал тарааж, бүхий л төрлийг түүний төлөө тэмцүүлж орхиод өөрөө хайж гарав. Гэвч хатан тун амархан газар нууж таарч тэр дор нь л олчихов.
Үнэхээр ч хар сувд туйлын шидтэй аж. Түүнийг эзэмшсэн этгээд бүх төрлийн чадвартай болохоос гадна хамгийн хүчтэй нь болох юм. Түүнийг гартаа оруулвал эгэл бус ертөнцийг захирах билээ.
Агуу удирдагчидын мах цусны тасархайг амьд үлдээж хэрхэвч болохгүй ч тэр нялх өлгийтэй амьтныг ээж нь үлдээлээ гэхэд араатны хоол болоо биз гээд үхсэнд тооцов. Удаа ч үгүй олдсон зэрлэг чонын амнаас өлгийний тасархай олдсонд бүр ч санаа амарлаа.
Тэгээд Эдвард өөрийгөө удирдагч ширээнд залгамжилж, цус сорогчдыг захирах болов. Удалгүй эгэл бус төрөлхтөн бүрийн сонорт хүрсэн мэдээ байсан нь:
Агуу удирдагч Кристиан, гэргий хүчирхэг цус сорогч Клара, бяцхан охин Кэйттэйгээ нас нөгчлөө. Ертөнц даяар дурсан гашуудна уу. Дараагийн ор залгах хүнгүйгээс үүдэн тэдний гэр бүлийн үнэнч албат Эдвард удирдагч болохоор болсон байна.
Гэвч тэдний гэр бүлийн ганц цусан төрөл, холын хамаатан гарч ирсэнээр Эдвард тэрхүү суудалд суух боломжгүй боллоо. Тэгээд арга хайж, хар сувдыг хүн чонын дунд аваачаад шинэхэн удирдагчыг тийшээ явуулж орхив. Тийнхүү түүхэнд бичигдсэн хар сувдын төлөө тэмцэж, бие биенээ хороосон удирдагчидын нэг чинь тэр шүү дээ.
Шинэ удирдагч үхсэн мэдээг авсан даруйд Эдвард албан ёсоор суудалд залрав.
Гэрэл цацрахаа больж, өрөө харанхуйд автах тэр мөчид Мирэ газар уналаа. Удалгүй улаан нүдээ нээхэд цог мэт л гялалзах аж.
Гарнаасаа жижигхэн гал гаргаж, өрөөг бяцхан гийгүүлээд уур хилэндээ автан Эдвардийн зүг алхана. Гайхсандаа хөдөлж ч чадахгүй байх эр айж нүдээ бүлтэлзүүлнэ.
"Там эсвэл Диваажин гэж аль нэгийг нь сонгуулмаар байгаа ч чам шиг юмыг шууд там руу тонилгомоор байна."
Мирэгийн ярианы өнгө аяс тэр чигтээ өөрчлөгджээ. Хэдхэн хормын өмнө Сонхүн зүйл дуусгах гэж байсан бол одоо Мирэд зайгаа тавьж өгчээ.
Гал цогтой нүдээрээ ширтэхэд Эдвард хоолойгоо барин тийчилнэ. Мирэгийн төрөлх чадвар нь бүхий л эгэл бусчуудын чадварыг хол хаяхаар байлаа. Хамгийн гол нь тэр бүгдийг чадна. Бүх л чадваруудыг бүгдийг нь эзэмшсэн төрсөн юм шүү дээ.
Хэсэг харж зогсоод залхсан бололтой урагшлан зууран дээш өргөөд ганцхан дараад хүзүүг нь хугалчихав. Яс хугарах чимээтэй хамт Эдвардийн амь тавьсан нэг л чимээ орчныг дүүргэлээ.
Хүзүүнд нь соёогоо шигтгэн шунан шунан цусыг нь ууж дуусгаад цаас хийсгэж буй мэт л цогцсыг нь шидээд хайрт руугаа эргэлээ. Тэр одоо удирдагч. Жинхэнэ дээд, язгууртан удмын хүн.
CARNIVAL номон дээр өөрийг нь дүрслэхдээ үргэлж л сэхүүн бардам бүсгүй, эсвэл гүнжээр дүрсэлсэн нь ийм учиртай ажээ. Угтаа бол тэр хааны хүчирхэг гүнж байж.
Сонхүн дээр очиход сүрдсэн мэт чимээгүй байх бөгөөд удалгүй буцаад өмнөх Мирэ ирэв. Хайртынхаа болон түүний нөхдийн дэргэд Мирэ өмнөхөөрөө л байх ажээ. Юу юунаас илүү санаа зовох, гайхах, баярлах зэрэг нь давхцсан хүн бол Сонхүн л байлаа.
Мирэ ойртож ирээд дахин Сонхүний уруул дээр үнсэнэ. Тэд албан ёсных.
Энэ бүх үйл явдлыг санаандгүй харсан харшид хамгийн удаан байсан хөгшин цус сорогч гаран зарлал түгээв.
"Жинхэнэ удирдагч ирж, өөрийн хар сувдыг эзэгнэлээ. Хэн хүнээс илүү хүчтэй, хэнээс ч илүү чадварлаг. Кристиан, Клара удирдагчийн охин Кэйт амьд эргэж ирлээ. Бүхий л эгэл бус төрөлхтнүүд агуу удирдагчид хүндэтгэл үзүүлэхээр харшийн гадна цуглана уу!"
Зарыг сонссон Мирэ Сонхүнийг хөтлөсөөр гарах үед амьтай бүхэн толгой бөхийж хүндэтгэл үзүүллээ. Жинхэнэ удирдагч, Хар сувдын эзэн Мирэ та бүхний өмнө гарч ирлээ.
"Сайн байцгаана уу, төрөл нэгтнүүд минь."
Author Note: Санаа алдмаар болж байх чинь ээ, удахгүй дууслаа даа. 🥹
.
Advertisement
- In Serial90 Chapters
Realistic Tower of God: The Martial Way
A man had given his all to walk on the treacherous martial way. He was once great, however, just like everything else in the world, he had reached the end of the rope and disappeared without being able to reach further on the the path. However, fate has something else in store for him. Suddenly waking up in the mysterious and grand tower, all of his fiber being will tested. Will he survive in this dangerous and unforgiving place with many ancient monsters reigning on the top? Will he manage to survive and find the next path of the martial way and fulfill his ambition? Only time will tell.
8 260 - In Serial23 Chapters
World Renewal Project
Joshua Campbell -- just your regular nobody. A geek who spends more time playing games on his phone, than he does interacting with the rest of the world. Definitely not a guy who might end up having to save the world from God's "World Renewal Project". Definitely not someone who might end up becoming a hero, forming an endless harem, and become recognized as the most powerful, most perfect, most exceptional hero of humanity! Definitely not!! Or, is there more to the story of his life, which not even he is aware of at the moment??
8 116 - In Serial7 Chapters
Mythical Legion of Hades
A land of mythology and demigods collide fighting to defend their world's and survive. The shackles binding Tartarus was shattered by Mother Gaia during the fall of Greece, unable to repair the damage done the 12 major Gods and minor Gods sealed off the prison world and called upon their demigod children bestowing them magic and power. Legion Legate Mikael Verrater leads his men in bloody conflict against the forces of Gaia while struggling to keep his own men alive and his haunting past in check, all the while carrying the burden of eternal damnation. An escaped soul Natalia Vergeben is tossed into the world of bloodshed after forming her contract of damnation. She struggles to remember her past and just what horror she's committed as she battles alongside Mikaels Legion.
8 156 - In Serial11 Chapters
"Fight!"
Ylo feels the stir inside him. This is it. The battle he's been training for since the day his life was shattered. He has prepared as best he can, spent ages upon ages searching, studying, practicing, and mastering his mystic craft. Until this moment he was sure he would be successful. But now, as he stands at the edge of the circle, and he sees the figure he must face, so familiar, and yet, so strange, his confidence begins to wane. Will he have what it takes to overcome his darkest demons? Join him as he wields the awesome power of his Voices in duels to the death against a series of ever more powerful foes, and listen as he reminisces about the path that led him here.
8 206 - In Serial30 Chapters
Trolls world tour A Trollex Story
King trollex as the main focus of the story while he goes through the journey of saving his music with the help of new friends This is a trolls World tour fanfic that I wrote in my spare time to take the characters and put them in a plot that I'd personally like to see. This plot may not be for everyone so if you don't care for it please don't be a hater and simply exit from the story.
8 205 - In Serial37 Chapters
The little Vampire- lust
Vivian or viv, which her friends back in Florida would call her is forced to move to Scotland for her senior year of high school with her mother, father and younger brother (Tony) for her fathers job. When her younger brother tony starts to go off with a friend no ones ever met, slightly isolating himself and even possibly sneaking out Vivian decides to investigate. Last thing she expected her brother being involved in, and now her, is a family of vampires, ancient curses, deadly vampire slayers. The most shocking part? Vivian and the families oldest son fall for each other. What will happen between a human and a vampire? What will happen to their love once the ancient curse is broken?
8 224

