《[FIRST] Last One》XV [ Sin ]
Advertisement
- Дарамттай санагдаад больчихсон.
Аль хэдийн өвөл дуусаж, хаврын урь оржээ. Тэгэхэд ганцаар гуниглан явахдаа үзсэн цас нь миний харж чадах сүүлийн цас байж дээ. Хүмүүс анхны цаснаар догдлон явдаг байхад би нэг ч удаа анхны хэмээн хөөрөн баясаж үзсэнгүй. Харин үзэсгэлэнт тэр сүүлчийн цасаа гаслант нулимстайгаа үдэж дээ.
- Тэгээд чи сайн сурах мөрөөдлөө хаяж байгаа юм уу?
Сонү гайхсаар миний баруун гарыг атгаад илсэн чигээр асуух бол би толгой сэгсрэв.
Үнэн хэрэгтээ хичээл ном гэгч нь хэзээ ч миний мөрөөдөл байгаагүй. Хүн бүр хичээл хийх мэтэд дургүй байдаг ч бусад хүмүүс намайг л тэр зүйлд дурласан, суралцах гэж л төрсөн гэж боддог байсан байх. Гэсэн ч миний том болоод хийхийг хүсдэг зүйл их энгийн. Том болоод ч гэж. Одоо ч нас биед хүрээд мөрөөдлийнхөө шатаар удаанаар нэг нэгээр өгсөж эхэллээ дээ гэтэл уруудаж байж. Бүр хэтэрхий хурдан.
Хааяа даа боддог байж билээ. Амжилтанд хүрээд ээжид л үнэлэгдэж чадвал бүх юмаа хаяаад цааш өөрйинхөө хүссэнээр алхана гээд. Жижигхэн цэцгийн дэлгзүр нээж, номын тавиур дүүрэн дуртай номоо тавьчхаад нойроо хүртэл уншиж сууж байгаад дараа нь хэсэг хугацаанд хийлээ тогловол сайхан даа. Үйлчлүүлэгчид ч бас дуртай байна даа гэж бодохдоо зөөлөн инээмсэглэл тодруулан суудаг байлаа.
Харин одоо жинхнээсээ хичээл дундын завсарлагаанаөр боддог хэзээ ч биелэшгүй мөрөөдөл болж орхисон байх юм.
Ийн зарим нэг гунигт хэсгээ хассаар хүүхдийн гэмээр мөрөөдлөө хайрт нэгэндээ хүүрнэхэд тэрээр өгүүлсү.
- Тэгвэл хоёулаа хамтдаа мөрөөдлийг чинь биелүүлцгээе. Боломжтой бол төгөлдөр хуур ч бас худалдаж аваад хамтдаа тоглож байя. Тэгвэл манай дэлгүүр гарцаагүй ашиг орлогоороо тэргүүлнэ. Энэ удаа би чамд амлаж байна.
Хэмээн хаврын эхэн үеийн бүлээн илчтэй нарнаас ч тодоор инээмсэглэн байв.
Хэрхэхийг мэдэлгүй нандин түүндээ даахааргүй их амлалт өгөөд амжжээ. Хамтдаа олон өнгийн цасыг харъя гэвч түүнийхээ сэтгэл шиг цагаахан цасыг л сүүлийн удаа харчихсан байх юм.
Намуухан аяз эгшиглүүлэн, талимаарах нүдийг нь ажъя гэсэн ч гар минь мөстөөд хөдлөхгүй гэдэг нь аймшигтай.
Advertisement
- Амралтаараа юу хийх юм?
Сурагчдийн амралт эхэлж, бүгд инээд хөөрөөр бялхсаар сургуулийг орхин хаа нэг тийш зугаацахаар зүглэх бол бид Сонүгийг гэрт очиж оройн хоол идэхээр явж байлаа.
Хэтэрхий муу хүн байгаа биз. Удахгүй замхраад алга болоод өгөх атлаа ийм олон хүний сэтгэлд хар нүх үлдээхээр зориг шулуудан зүгээр л инээмсэглэн, өвчнөө ч умартан өөрийгөө түрүүнд тавин хайртаа хүртэл ганцаар үлдэн хэрхэж байхыг бодолцолгүй өөрийнхөө нэг өдрийн жаргалыг бодно.
Гэхдээ надад тийм эрх байхгүй гэж үү? 18 жил амьдрахдаа хэн нэгнийг хайрласан нь анхных. Баярын нулимс унагаасан нь хүртэл Ким Сонү гэх тэр хөөрхөн хөвгүүнээс болсон шүү дээ.
Мэдэхгүй юм даа. Гэсэн ч үхэхээсээ өмнө хүн бүрт нүгэл үйлдээд явж буй нь үнэн болой.
- Чамтай л хамт байна.
Хэлж дуусаад хоёр хацраас нь барьж аван уруул дээр нь үнсвэл тэр буцаж миний духан дээр үнсэн хөтлөлцсөөр цааш зүгээр л инээмсэглэн явав.
Хэдхэн сарын өмнө ичиж улайгаад байсан жаахан хөвгүүн хэзээдээ ийм болчихдог билээ.
Ингэх тусам чинь чамайг орхиход хэцүү болох юм сан.
Гуйя. Миний араас нэг ч дусал нулимс бүү унагаасай. Хэтэрхий хайран шүү дээ. Над шиг хувиа хичээгч амьтныг хайрласан нь ч тэр, чамд хайрлуулж байгаа нь ч тэр нүгэл мэт.
Хэрвээ үнэхээр тэр нь нүгэл юм бол, би тэр нүгэл хилэнцээ үргэлж хайрлах болно.
- Ээж ээ, аав аа бид ирлээ.
Хаалга татсан даруйдаа намайг ингэж хэлэхэд тэрээр намайг харан өхөөрдсөөр нүдээрээ инээмсэглэнэ.
Энэ нь аль хэдийн дасал болж манай ээж ч Сонүгийн ээж болоод хүртэл амжсан хэрэг. Түүнийхээ ачаар дахиад л мэдэрч үзээгүй мэдрэмжээ авж байгаа нь хэчнээн сайхан.
Аав хэмээн дуудах нь хэл бодож ч байгаагүй ч одоо бол хайрт нэгэнтэйгээ тун төстэй нөмөр түшиг болсон ноёнтонг ингээд дуудан баяр хөөртэйгөөр оройн хоол иднэ гэдэг бол миний хувьд олдох бас нэгэн жаргал болоод нүгэл.
Сонүгийн өрөөнд бидний хамтдаа даруулсан тоотой хэдэн зураг байдаг байсан бол одоо харин өрөөний булан тохой бүрт бидний зураг байдаг болж, намайг ирэх тоолонд бараг л өдөр бүр тэдгээр зургаа хайрлангуй ширтэн, тоос шороог нь арчиж харагдана.
Advertisement
Миний өрөө ч ялгаагүй бидний гэхээс илүү миний авж өгсөн түүний зургаар дүүрсэн байдаг бөгөөд үхэхдээ ч тэд нарыгаа авсандаа хамт аваад ормоор санагдах нь бас нэг сэтгэлийн зовиур болох аж.
- Би бага байхдаа зурагчин болно гэж боддог байсан ч одоо бол цэцгийн дэлгүүрийн эзэн болмоор байна.
Хамтдаа түүний орон дээр дээш тааз ширтэн хэвтэнгээ түүний үсээр гараа гүйлгэх нь хэчнээн их жаргал гэж санана.
- Санаа зоволтгүй дээ. Би заавал чиний нэртэй цэцгийн дэлгүүр нээж өгөх болно. "Ханыл" (тэнгэр) гэж нэрлээд тэнгэрийг санагдуулах аязыг төгөлдөр хууран дээрээ тоглож өгнө.
Хайртай тэр хөөрхөн хөвгүүний минь амнаас гарах үг бүр нь нандин цэцгэн хэлхээсээр холбогдож зүрхэнд хүрэхдээ сарнай мэт иш нь зүрх хатгуулах нь юутай гаслантай.
Сонүгийн хоолой бага зэрэг сөөнгөтөж, зөөлрөх нь мөдгүй унтаад өгөхийг нь илтгэж байв. Үсийг нь илбээд байвал унтчихдаг зуршил нь хэчнээн хөөрхөн гээч. Нойр нь хүрээд ирэхээр урт хар дэрвэгэр сормуус нь намирч ирээд л нүд нь анивчаад, амьсгал тогтворжоод ирэх тэр мөчид яг л бяцхан муурын зулзага шиг санагдан хазаад авчихмаар ч юм шиг.
- Бүүвэйн дуу дуулаад өгье.
Тэгээд би дараа нь дасал болсон мэт түүндээ дуулж өгөөд зүүдний ертөнцөд нь оруулж өгөөд явна.
Тэр надад ингэж л нөлөөлж дээ. Хийсэн үйлдэл, амьсгалах нь хүртэл хамаг хайр урсгахын зэрэгцээ сэмхэн гуниг ч бас төрүүлээд амжина.
Намайг чиглэсэн инээмсэглэлийг нь харахдаа өөрийгөө зүхмээр санагдан бачуурах ч шахна.
Хэрвээ үнэхээр түүнийг гэх сэтгэл гээч нь нүгэл юм бол, би тэр нүгэл хилэнцээ үргэлж хайрлах болно.
—
2023.02.20
Сайхан битүүлцгээсэн үү? 🥰
Advertisement
- In Serial17 Chapters
In the Field of War
The year is 107 of the First Age. A great peace reigned over the lands of Pangea. But in peace, war is bound. Great evil have risen, sent to destroy the world and it's inhabitants. Now, the leaders of the 9 kingdoms must join forces to stop this dwelling threat. Join now as one of the most gruesome war will ensue on the lands of Pangea. Massive armies from all kingdoms. Witness bold tactics, hard-fought battles, brave soldiers who will fight for their lands, for their freedom and the cost of it all.
8 110 - In Serial28 Chapters
Ember ↠ Paul Lahote
"I am emberBurning down your empire Glowing brighter than the darkness inside of you" Clary Saltzman is a hybrid, witch and werewolf. Due to her mother thinking it wasn't safe at the Boarding School anymore, she sent her daughter off to her father's; Charlie Swan. With a fight going on back home every week with mythical creatures, and going to a place basically unknown to her, Clary has her hands full. Not only is she living with her biological father and her half sister, she also has to worry about sparkling vampires and werewolves. Will she ever get a break?
8 201 - In Serial25 Chapters
Alpha Malik (Published)✔️
*BOOK FIVE* (Can be read as standalone)*Completed*"Two girls from each Pack have been selected to represent themselves and their morals, to determine who is best suited for Alpha Malik...."***After being kidnapped and abused by an unruly rogue organisation, Aria is forced enter a competition with a man who has given up all hopes of finding his mate.Alpha Malik is known as the Alpha of Love, and now Aria must compete against girls from every Pack, for his attention.To save her own life, and his too, she must complete a mission that will force her into the Alpha's arms.However, a twist in the game changes everything.And the Alpha himself will realises that maybe his mate was never as far as he thought...•••Fifth book in the Alpha Series (You can read as standalone.)Mature content. Wattpad Futures participant, therefore you will see ads. Early Access on Radish.
8 351 - In Serial43 Chapters
Just Jared ⌲ Padalecki
In which Jared Padalecki doesn't text Jensen Ackles for once.
8 91 - In Serial7 Chapters
O porão: volume 02
O pesadelo dos irmãos Hawkins não acabou. E agora, eles precisam unir forças - e talentos peculiares - para conseguirem colocar um ponto final no pesadelo que foi iniciado no passado.
8 206 - In Serial14 Chapters
We Could Rule The World || UnOrdinary [Isen x Reader]
The Queen. The Jack. The Reporter. The...? Remi, Blyke, Isen, and (y/n) are inseparable. The four marauders. The barbershop quartet. Okay, not really. None of them can sing. Especially Blyke. But they always seem to be in the midst of trouble. What can they say, trouble always seems to find them. Okay, that's not true either. The world is wild, and they're ready to take it on. Story rankings: #50 magicpowers, #346 trouble, #36 remi, #203 webtoon, #33 isen, #36 blyke, #72 unordinary
8 66

