《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[18] Сайн байна
Advertisement
"Мм ...нөгөө юу гэхлээр" гэсээр тэр толгойгоо маажин "Би явлаа" гээд ухасхийн бослоо.
"Хүлээ! гээд би түүний замыг таглан зогсов.Би түүн рүү ширтэхэд тэр юу ч дуугарсангүй гайхсан харцаар над руу харлаа.Энэ бүхний дараа түүнээс ийм үг сонсох үнэхээр ичмээр юм.Би Кэйситэй өрсөлдөх ёстой юу?
"За за мартдаа" гээд би ичсэндээ өөр тийшээ харав.Тэр ч миний хажуунаас зөрөн явлаа.
Түүнийг гарсны дараа би хаалгаа хаагаад орныхоо буланд санаа алдан суув.Өнөөдөр үнэхээр муухай өдөр байна.
• • •
"Чи яагаад ийм баргар байгаа юм бэ? Скай" гэж Бонни асуугаад миний хажууд ирж суулаа.
"Би баргар биш байна аа.Яагаад би тэгнэ гэж?" гэсээр би түүн рүү харалгүйгээр хэлэв.
"Чи бүтэн өдөржингөө жүжиглэлээ ш дээ.Чамайг зүгээр биш байгааг мэдэж байна.Яагаад байгаагаа хэл л дээ" гэж Бонни нухацтайгаар асуулаа.
"Өчигдөр Скайлор надад өөрийгөө Кэйсид хайртай гэдгээ хэлсэн"
"Өө" гээд тэр хошуугаа цорвойлгоод "Намайг үнэхээр уучлаарай" гэсээр намайг тэврэв. "Тэр чам шиг сайхан бүсгүйтэй хэзээ ч учрахгүй байх"
"Тийм байх" гээд би хөнгөхөн инээмсэглэлээ.
"Хөөе та нар юу болсныг таа даа" гэсээр Жон Брэттэй хамт ирээд ширээнд суув.
"Юу?" гэж би асуулаа.
"Колтон сургуулиасаа шилжсэн"
Би "Хөөх, Нээрээ юу?"
"Тийм ээ.Зүгээр байгаа биз,Скай?" гэж Жон асуув.
"Мэдээж сайхан байна" гэсээр би үргэлжлүүлэн хоолоо идлээ.
"Скай, чи зүгээр үү?" гэж Брэтт надад санаа зовнин асуув.
"Тийм ээ, би зүгээр" гэсээр би нүдээ эргэлдүүллээ.
"Хэн нэгэн нь өнөөдөр буруу хөл дээрээ боссон бололтой"
• • •
Үдийн хоолны дараа би шүүгээнээсээ номоо аваад эргэж хартал хэн нэгнийг санаандгүй мөргөчхөв.
Би "Өө! Уучлаарай"
"Чамаас болоод миний найз сургуулиасаа шилжсэн" гэж танихгүй залуу хэллээ.
"Юу?" гэсээр би толгойгоо сэгсрэв.
"Чи.Чи Колтоныг явуулсан.Яагаад гэвэл чи түүнийг хуурсан" гэж нөгөө залуу над руу хашхичлаа.
"Нэгт надтай битгий ингэж харьц.Хоёрт найз чинь өөрийнхөө бурууг ойлгоод явсан.Одоо болсон бол би хичээлтэй" гээд би түүнийг түлхэв.
Advertisement
Тэр миний бугуйнаас зуурч аваад "Удахгүй хүн болгон чиний булхайг чинь мэдэх болно оо"гээд намайг тавилаа.
Би түүнээс холдон маш хурдан хурдан алхав.Би нулимсаа хамаг чадахаараа барин дотроо тэвчинэ.Нулимс нүднээс юу юугүй урсах гэж байгааг мэдрээд анх Жейсон, Кравфорд хоёрт цоожлуулсан анги руу ороход хэн ч байхгүй байв.
Би цүнхээ газарт тавиад шалан дээр суун шуудхан л уйлж эхэллээ.Би заримдаа хэтэрхий мэдрэмтгий болчихдог бололтой.
Хэдэн минутын дараа өрөөнд хэн нэгэн орж ирэв.
"Өө новш!" гээд Чейс цүнхээ газарт унагаалаа."Чи намайг айлгаад байна, Скайлин" гээд тэр миний улайж, хавдсан нүдийг харах хүртлээ хэдэн секунд намайг ширтэв."Юу болоо вэ?" гэсээр тэр миний хажууд явган суугаад мөрөнд минь хүрлээ.
Би нусаа татаад толгойгоо сэгсрэн "Юу ч бишээ.Зүгээр л урт өдөр байлаа"
"Хэн нэгэн чамайг гомдоогоо юу?" гэж тэр асуув.
Түүнийг ингэж хэлэхэд түрүүний залуугийн хэлдэг үг санаанд орлоо.Тэгээд улам уйлан гараараа нүүрээ дарав.
"Чи намайг энд орхиж болох уу?" гэсээр хэн нэгэн хаалга онгойлголоо.
Скайлор биднийг хараад тэндээ гацан зогсов.
"Чейс, чи түүнийг яачихсан юм?" гэж Скайлор хашхирлаа.
"Яагаачгүй.Намайг энд ирэхэд тэр уйлчихсан сууж байсан" гэж Чейс тайлбарлав.
"Би зүгээр дээ.Одоо явлаа" гэсээр би газраас цүнхээ аван бослоо.
Скайлор миний цүнхийг өмнөөс минь аван над руу болгоомжтойгоор хараад "Юу болсон юм?" гэж асуув.
"Юу ч болоогүй" гээд би цүнхээ түүнээс авах гэтэл тэр улам өндөрт өргөлөө.
"Нэг тэнэг залуу намайг доромжилсон.Гэхдээ зүгээр ээ" гээд би нулимсаа арчив.
"Хэн байсан юм?" гэж тэр асуулаа.
"Хэн гэдгийг нь мэдэхгүй байна." Үнэхээр би түүнийг танихгүй "Тэр надаас бага зэрэг өндөр, бэлтгэлийн хувцастай байсан."
"Ямар дугаартай цамц өмссөн байсан?" гэж Скайлор дахиад асуув.
"Арван хоёр"
Скайлор Чейс хоёр хоорондоо харцаа солилцож байгаад нэгэн зэрэг "Данел" гэж хэллээ.
Скайлор "Дагаад яв"
Чейс бид хоёр түүнийг зааланд ирэх хүртэл араас нь дагав. Тэр мөн үү?" гэж Скайлор асуухад би толгой дохилоо.
Advertisement
"Хөөе Данел!" гэж Скайлор түүнийг дуудав.
Данел биднийг өөдөөс нь ирж байхыг хараад их гайхсан бололтой доороо гацлаа.Үнэхээр ичмээр байна.Яг л би өөрөө ямар ч асуудлаа зохицуулж чаддаггүй бусдын ард нуугддаг юм шиг мэдрэмж төрж байна.
"Я-яасан?" гэж Данел ээрэв.
"Чамайг миний охиныг дарамталсан гэж сонслоо.Энэ үнэн үү?" гэсээр Скайлор заалны ханыг наллаа.
"Үгүй ээ, би түүнийг яагаач үгүй" гэж тэр хариулав.
Скайлор түүн рүү хараад "Үнэнээ хэл!" гэлээ.
"За яахав.Бид хоёр бага зэрэг л маргалдсан юм"
"Данел одоо л чамайг зодох боломж гарч ирлээ." гэсээр Скайлор толгойгоо сэгсрэв.
Данел "Юу?" гэсээр нүдээ томрууллаа.
"Санаа зоволтгүй дээ.Чамд хүрэхгүй" гээд Скайлор гараа зөрүүлэн зогсоно.
"Гэхдээ тэр" гээд Скайлор над руу харав.
Данел "Яасан гэж?"
"Скай, чи түүнээс болж уйлсан биз дээ? Тийм үү?" гэж тэр асуулаа.
"Тийм ээ" гэсээр би толгой дохив.
Чейс түүний хажууд зогсож байсан болохоор тэр хөдөлсөнгүй.
Би үүнийг хараад Данел дээр очоод түүнийг чангаар алгадлаа.Чангаар.
Тэр аяархан ёолоод гараа хацрандаа хүргэв.Чейс түүнийг хөдөлгөхгүй барьж байлаа.
"Би хүнд гар хүрдэггүй л дээ.Гэхдээ үнэхээр гоё байдаг юм байна" гээд би хөнгөнөөр инээв.
Тэд хоёулаа инээхэд Скайлор хоолойгоо засан тэднийг чимээгүй болголоо.Хэсэг чимээгүй болсны дараа Чейс "Скай, дараа уулзъя би Данелийг аваад явлаа" гээд над руу толгой дохиход нь би ч гэсэн түүнд хариу хэлээд Скайлор луу эргэж харав.
Дахиад л чимээгүй болоход Скайлор түрүүлж
"Скайлин, би танайд байхдаа нөгөө тийм утгаар хэлэх гээгүй шүү.Чамд муухай сэтгэгдэл төрүүлэхийг хүсээгүй" гэж тэр хэллээ.
"Скайлор, чамд хэлэх зүйл байвал яг одоо хэл.Би.Би зүгээр л үнэнийг мэдэх хэрэгтэй байна." гээд түүн рүү ширтэв.
"Сонсооч.Чи үнэнийг мэдмээр байна уу? За яахав.Би чамд сайн.Чамайг анх харснаас хойш чамд татагдсан.Чи үнэхээр хөөрхөн ааштай болохоор чиний хажууд байх дуртай болсон.Гэхдээ Кэйси буцаж ирснээс болж хуучин дурсамжууд минь ч гэсэн сэргэсэн.Би өөрөө ч хэнд жинхэнээсээ хайртайгаа мэдэхгүй байна.Би чамаас хөндий байх гэж хичээх тусам бид илүү их дотносох шалтгаан гарч ирээд байна.Чамд татагдахгүйг таалагдахыг ч хүсэхгүй байна, яагаад гэхлээр би өөрөө өөртөө Кэйсид хайртай гэж хэлсэн болохоор.Гэхдээ би чамаас өөр зүйл мэдэрдэг.Түүнийгээ ойлгохыг хүсэхгүй байна, учир нь би хэзээ ч засрахгүй нэгэн болохоор ийм хэвээрээ л байя"
"Чи хэрвээ тэгж хүсч байгаа бол, зүгээр дээ" гээд би түүн рүү гунигтай нүдээр харлаа.
"Юу?" гэж тэр асуув.
"Чи өөрийгөө Кэйсигийнх гэж мэдэрдэг бол би чамд тусалъя.Чамтай дахиж харьцахаа болъё. Ингэх нь чамд илүү амар байх."
Тэр намайг галзуу эсвэл хүссэнээрээ бодож болох ч би ингээд үргэлжлүүлж чадахгүй нь.Түүнийг өөрийнхөө хажууд байлгаад байх юм бол тэр найз охиноо хайрлахаа болино.Магадгүй бид харилцаагаа дуусгавал надад ч түүнд ч гэсэн амар байх.Би түүнд дахиж илүү ихээр дасахгүй.
Тэр миний хэлсэн үгэнд гайхаж хэсэг бодол болсноо "Ойлголоо" гээд над руу харчхаад толгой гудайлгав.
"Сайн байна"
Advertisement
-
In Serial41 Chapters
The Pole Dancer
Lana is a 19 year old orphan who makes ends meet by having two jobs. She works in a library during the day and she is a pole dancer by the night. Everything changes for her once an older man starts coming to watch her dance every night.ALL RIGHTS RESERVED. 2020, Little_Peanut_ .
8 345 -
In Serial23 Chapters
HIS •COMPLETED•
Ziara Ale, a normal teenage girl, well as normal as Ziara could get. She's short, clever, and curvy. If there is one thing to know about Ziara it's that she knows of the existence of werewolves. Little did she know that her acknowledgement of werewolves would change her life forever.Theodulus Isbrand, The Alpha King, the one and only. He's mean, ruthless, and handsome. He's lived been living for 2315 years without a mate. He gave up on finding a mate a long time ago. That caused his heart to grow hard, cold, and ruthless.What happens when he finds out that Ziara is his long awaited mate?
8 160 -
In Serial26 Chapters
The Tyrant's Enchantress
Catherine Bel Swan, the only daughter of the king and the most beautiful enchantress is sent to another kingdom to fulfill her grandfather's dying wish. All she ever wanted was to live with her brother after his coronation and explore the vast lands and mountains on the southern islands, and to become a powerful enchantress. Now, Catherine's life turned for the worse when she least expects it. Hi! I update every Wednesdays and Fridays! [Photo is not mine. Credits to the owner.]
8 186 -
In Serial29 Chapters
Married to My High school Crush
Pooja was a strong girl. When her parents decided to marry her off, she didn't expect her husband to be in love with someone else. She is hell bent on making him fall in love with her. But when things start falling in place it was also a start for everything falling out.#1 - indian (as on 17/10/2020)#1 - marriage (as on 18/10/2020)#23 - romance (as on 21/10/2020)
8 492 -
In Serial11 Chapters
Fundy x Dream
A long story about Fundy And Dream's love life starting from the very beginning.
8 174 -
In Serial90 Chapters
Delivered, 03:27AM | ✓
0.1 | When Aiyana Sen, a third year medical student, accidentally attends the wrong seminar, all whilst getting on Judah Savestano's last nerve, worlds collide and sparks fly. *Includes images, some chapters will be written*Cover by: @melodyywriteshighest ranks <>#4 in romance#2 in college#3 in multimedia#22 in love#1 in hot#8 in story
8 176
